Бэлгийн хөрөлтийг эмнэж болно

Бэлгийн хөрөлт бол харьцангуй тогтвортой эмгэг байдал юм. Түүнчлэн айл гэр болсон эхний сар жилд эмэгтэй хүнд энэ талын хүсэл төдий л төрөхгүй байдаг нь бэлгийн хөрөлт биш юм. Энэ нь түүний хурьцах дур тачаал шүлэг нойрноосоо хараахан сэрж амжихгүй, дур ороогүйтэй холбоотой байдаг.
Эмэгтэй хүний хурьцах дур тачаалыг гүн нойрноос нь сэрээхэд эр нхөрийн эв дүй, хайр халамж, сэтгэл санааны нөлөөлөл үлэмж чухал юм. Тиймээс эрэгтэй хүн эхнэрийнхээ дотоод ертөнцөд нэвтрэн орох замыг ямагт эрэлхийлэх ёстой.
Хурьцалд дур сонирхолгүй байх нь дур ханахгүй хоцроход хүргэх нь мэдээж. Бэлгийн хөрөлт, дур ханахгүй байх эмгэг нь хоорондоо ойролцоо ойлголт боловч бас ялгаатай. Ялгаа нь бэлгийн хөрөлттэй эмэгтэй дур ханахгүй байгаадаа огт эмзэглэхгүй, ийм л байх ёстой мэт бодож явдаг. Тэгвэл хурьцах дур тачаалтай атлаа дур ханахыг мэдрэхгүй эмэгтэй байдаг. Yүнийг бэлгийн үйл ажиллагааны дур ханахгүй хоцрох эмгэг гэж нэрлэдэг.
Эмэгтэйчүүдэд тохиолддог ихэнх бэлгийн эмгэг, тухайлбал бэлгийн хөрөлт нь хурьцал үйлдэхэд садаа болохгүй. Тэгвэл бэлгийн сулрал нь эрчүүдийг хурьцал үйлдэх чадваргүй болгоно. Хоёрт, энэ нь эр, эмийн ёсны хүмүүжил дутмагтай холбоотой. Гуравт, монгол эмэгтэйн ичимхий, бүрэг зан нөлөөлж байна.
Бэлгийн хөрөлтийг анхдагч ба хоёрдогч гэж хувааж болно. Анхдагч бэлгийн хөрөлт гэж айл гэр болсон цагаас хойш эмэгтэй хүн бүхэн насан туршдаа хурьцах дур тачаал үгүй, нэг ч удаа дур ханаж үзээгүй байхыг хэлнэ. Хоёрдогч бэлгийн хөрөлт нь дур ханахгүй тогтмол хоцорсноос, мөн түүнчлэн элдвийн өвчин эмгэг, эрэгтэй хүний хэт шаардангуй байдал зэргээс үүсэх нь бий. Ийм эмэгтэйчүүд дур ханахгүйгээс уур уцаартай болох, ядрамтгай, нойр хямрах, толгой өвдөх, ажил амьдралдаа сонирхол буурах, аливаа зэмлэлд, ялангуяа нөхрийнхөө хэлснийг өнгөрөөхгүй бухимдах зэрэг сэтгэл-мэдрэлийн өөрчлөлт гарна.
Одоо бэлгийн хөрөлтийн зарим шалтгааныг тодруулъя. Бие махбодын ерөнхий дутуу хөгжилт, өнчин тархи, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өндгөвч зэрэг дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагаа хямрах, цусанд андрроген хэмээх бэлгийн дааврын хэмжээ багассанаас бэлгийн хөрөлт үүсч болно. Түүнчлэн мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтний зарим архаг өвчин, эмэгтэй хүний шээс, бэлгийн замын үрэвсэлт өвчин, хөгжлийн гажиг зэрэг нь бэлгийн хөрөлтөд нөлөөлнө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button