Хүүхнүүд нууц хадгалахдаа найдваргүй ч…
Хэдийгээр хувцасны шүүгээ өлгүүр нь төрөл бүрийн хувцсаар дүүрэн байсан ч эмэгтэйчүүд ямагт өмсөх хувцасгүй гэж хэн нэгэнд гомдоллох дуртай.
Уурлаж бачимдсан үедээ уйлж дотроо онгойлгох нь ус агаар шиг хэрэгтэй боловч тэд бас өөрийгөө өрөвдөж хайрлах, аргадах хүнтэй нөхцөлд л уйлахаа мэднэ.
Эмэгтэйчүүдийн бас нэг онцлог бол яг үнэнээр нь хариулах боломжгүй асуулт тавих дуртай. Ингэснээрээ бусдын бурууг ухааруулж өөрийн нэр төрийг өргөдөг.
Аль ч орны бүсгүйчүүд ярихаас залхдаггүй. Тэдэнд дуугүй байх нь тэсэхүйеэ бэрх ганцаардал бөгөөд өөртэй нь шууд холбоогүй ярианд ч нэг л мэдэхэд татагдаад орчихсон байдаг.
Эмэгтэйчүүд хаа нэгтээ хэн нэгэн нь өөрөөс нь тэдний гэр бүлээс доогуур амьдарч байгааг мэдрэх ёстой. Энэ нь тэднийг тайвшруулах нэг ёсны эмчилгээ болдог.
Секс бол тэдний байнгын хэрэгцээт зүйлийн нэг яах аргагүй мөн. Эмэгтэйчүүдийн аядуу зөөлөн ааш, уян налархай бие бялдар нь эрчүүдийг эзэмдэж нэг ёсондоо энэ ажилд амт оруулдаг.
Театрт, үзвэр үйлчилгээний газрын бие засах газраар орж гарахдаа хэн яаж хувцасласан, ямар чимэг зүүлт хэрэглэснийг сонжих дуртай.
Хүүхнүүд нууц хадгалахдаа туйлын найдваргүй. Хичнээн ам тангараг өгсөн байлаа ч хэдий нь 2-3 хүнд дамжуулчихсан байдаг.
Хичнээн зав чөлөөгүй ажиллаж байсан ч тэд утас авахаас залхуурдаггүй.
Амралт, сувиллын газар найз нартайгаа өнгөрөөсөн 2-3 өдрийнхөө тухай гэртээ ирмэгцээ өөр хэн нэгэн найз бүсгүйдээ мэдээлж амждаг.
Загас барих, анд явах, хөзөр шатах тоглох дуртай эрэгтэйчүүдийг тэд ойлгохыг хүсдэггүй. Харин эрэгтэйчүүд авгай хүүхдийнхээ амьдралын нөхцөл бололцоог хангалуун байлгаж залгахаас өөр эрэлт хэрэгцээ байхгүй гэдэгт сэтгэл хангалуун байдаг.
Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд янз бүрийн төрлийн шар айрагны амтыг хооронд нь ялгаж мэддэггүй.
Эмэгтэйчүүд унтахын өмнө ч үсээ самнаж л байдаг.
Эмэгтэйчүүдийн унтлагын өрөөнөөс гарсан даруйд халуун орны цэцэглэж байгаа анхилуун цэцэгсийн үнэр хамар цоргидог.
Европ, Америкийн эмэгтэйчүүдийн байдлаас ажвал тэдний байнга хэрэглэдэг гоо сайхны бараа 430 гаруй нэр төрлөөс бүтнэ. Гэтэл эрэгтэйчүүд шүдний оо, сахлын хутгаа оролцуулаад зургаан төрлийн зүйл байхад л хангалттай.
Эрэгтэйчүүд спортын уралдаан тэмцээн үзэхдээ орчноосоо тасарч ухаан бодлоо төвлөрүүлдэг бол эмэгтэйчүүд хэзээ ч тэгж чадахгүй. Харин энэ нь ертөнцөд байхгүй байсан ч болох зүйлийн нэг гэж үздэг.
Эмэгтэйчүүд техник сэтгэлгээний хувьд төдийлөн сайн биш, эрчүүдийн үүрэг гэж үздэг. Жолоо барихдаа эмэгтэйчүүд байнга сандарч тэвдэж байдаг.
Усанд орох, театрт очих, цэцэг услах, гэр орны ажил гээд юм бүхэнд зориулалтын хувцас хэрэглэдэг хүмүүс бол зөвхөн эмэгтэйчүүд.
Би ямар харагдаж байна гэж асуухдаа чин үнэн хариулт авах дургүй хүмүүс бол эмэгтэйчүүд.
Ихэнх хүүхнүүд мууранд хайртай. Харин эрэгтэйчүүд муурыг тааралдсан газраа өшиглөж байдаг.
Эрэгтэйчүүд юу хүсч байгааг эмэгтэйчүүд түвэггүй ойлгодог. Тэгээд хүүхнүүдийн төлөө юу ч хийхээс буцахгүй тэдний сонирхлыг өөртөө ашигтай болгох ухаан зардаг.
Хадам гэдэг ойлголтыг тэд өөртэйгөө холбож үзэх дургүй.
Энэ бүхэн эмэгтэйчүүдийн дотоод ертөнц, зан төлөвийн түгээмэл илэрхийллийн зөвхөн эхлэл юм байна.