Нөхрийнхөө ажлыг сонирхдог эхнэртэй хүн л баяжиж чадна
Нэрт жанжин Наполеон Бонапартын амжилт ялалт бүхэн түүний эхнэр Жозефинатай холбоотой хэмээн түүхчид бичдэг. Харин их жанжин хожим Жозефинагаас салмагц амжилтын од нь харьж байнга ялагдал хүлээсээр цөллөгт нас барсан билээ.
Нэртэй саятан Чарльз Шваб эхнэрийнхээ тусламжтай алдар хүндийн оргилд хүрсэн хүн. Хэдийгээр эхнэр нь тахир дутуу болоод олон жил өнгөрсөн ч Шваб салж хаяагүйгээр зогсохгүй, үхэн үхтэл нь үнэнч байжээ. Хожим Шваб Эхнэртээ үнэнч байх нь бизнест амжилт олох хамгийн гол нөхцөл мөн гэж хэлсэн байдаг.
Орчин цагийн бизнесийн олон наполеонууд их жанжны алдааг давтаж асар өндөр үнэ төлсөөр байна. Гэр бүл, хань ижлийнхээ тусламжтай оргилд гарч авмагцаа одоо энэ эхнэрийн хэрэггүй хэмээн эндүүрч өөрийгөө хэт үнэлээд нэрт сэтгэл судлаач Карнегигийн бичсэнээр эхнэрээ арай шинэ моделиор сольдог ажээ. Ийнхүү Напалеон шиг сүйрч балрах зам руугаа өөрөө ордог.