Монгол зохиолч Японы ядууст хишиг түгээлцэв

Монголд энэ ажлыг хүүхдийн зохиолч Ж.Дашдондог зохион байгуулдаг бөгөөд хандивын мөнгийг Японы сайн санаат гэр бүлүүд гаргадаг гэнэ. Хүүхдийн зохиолч маань саяхан Японд зочилж тусламж үзүүлж буй гэр бүлүүдэд монгол хүүхдүүдийн өмнөөс талархал илэхийлсэн төдийгүй Японы ядуу хүмүүст хишиг түгээх ажилд оролцжээ. Дашрамд сонирхуулахад Нагоя хотод болсон Азийн хүүхдийн зохиолчдын долдугаар их хуралд Ж.Дашдондог оролцон илтгэл тавьсан бөгөөд түүнийг хүүхдийн утга зохиолын хөгжилд зүтгэснийх нь төлөө олон улсын хүүхдийн утга зохиолын хүрээлэнгийн шагнал гардуулжээ. Тус их хурал хоёр жил тутамд Азийн орнуудад ээлжлэн зохиоддог бөгөөд энэ удаа 200 гаруй зохиолч судлаачид оролцсон байна.
/өдрийн сонин 2004-8-17 203/