Х.Эрдэнэт-Од тэмцээнээ дуусгалаа

Тамирчид тэмцээндээ ямархуу амжилттай оролцож байгааг лавлахаар Афин хотноо ажиллаж байгаа манай сурвалжлагч Р.Манлайтай өчигдөр 19 цагийн орчимд холбоо барихад -Х.Эрдэнэт-Од эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Японы Кэй Кусакабэд ялагдаад түүнийг дагах барилдаан хийх ёстой байлаа. Гзтэл Японы бөх дараагийн тойрогтоо хожигдсоноор манай бөх тэмцээнийг цаашид үргэлжлуулэх боломжгүй болсон. Д.Сүлдбаярын хувьд Латвийн бөх Всеволод Зеленыйг эхний тойрогтоо нэг вазари, мэн нэг юко үнэлгээгээр ялж яваад сүүлд нь цэвэр хожоод хоёдугаар тойрогтоо Камеруны Мвондо Бернардыг юкогоор ялсан. Боксийн тэмцээн хараахан эхлээгүй байна гэлээ. Ер нь жүдогийнхонд маань сугалаа хатуухан таарсан. Японы бөх Кэй Кусакабэ нь олимп, дэлхийн аваргын медальтай туршлагатай тамирчин. Түүнээс гадна Х.Эрдэнэт-Одын барилдсан хэсэгт Испанийн бөх, дэлхийн аварга Изабель Фернандис нарын хүчтэнүүд аваргын төлөө өрсөлдөж байна. Өчигдөр 20.15 цагт www.athens.com вэб хуудаснаас үзэхэд Д.Сүлдбаяр гуравдугаар тойрогтоо
ОХУ-ын бөх, дэлхийн аварга Виталий Макаровтай барилдаж нэг вазари, хоёр юко үнэлгээ алдаж хожигдсон байв. Хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа огцом өргөлтийн эхний оролдлогоор 80 кг-ыг, хоёр дахиараа 87.5-ыг амжилттай өргөжээ. Харин гурав дахь оролдлогоор 90 кг-ыг өргөх гээд бүтэлгүйтсэн аж. Дугаар шилжих мөчид түлхэлттэй өргөлтийн тэмцээн хараахан эхлээгүй байсан юм. Өнөөдөр эрэгтэй жүдочдын 81 кг-ын жингийн барилдаан эхлэх бөгөөд манай тамирчин Д.Нямхүү Израилийн бөх Артиага Габриелтай эхний тойрогтоо хүч үзэх юм байна.

О.Гүндэгмаа 16-д, Д.Мөнхбаяр 5-д
Манай олимпийн найдваруудын нэг Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Атланта, Сиднейн олимпийн шагналт байрын эзэн, ОУХМ Отрядын Гүндэгмаа хийн гар бууны 10 метрийн дасгалд цэц мэргээ сорилоо. Урьдчилсан шатанд нийт 40 тамирчин өрсөлдсөнөөс манай мэргэн бууч 380 оноогоор 16-20 байр эзлэв. Мөн энэ төрөлд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин, Герман улсын иргэн Д. Мөнхбаяр 385 оноогоор шилдэг наймд шалгарч цаашид өрсөлдөх эрхтэй болсон юм. Шигшээ буудлагад тэрбээр 96.9 оноо авч 481.9 оноогоор шагналт Ү байр эзэллээ.
Сүүлийн жилүүдэд Гүндэгмаагийн гол гол амжилтаа үзүүлж буй спорт гар бууны 25 метрийн шигшээ буудлага 18-ны өдөр болох ажээ.
Хийн гар буу 10 метр (эм)
Олена Костевич (Украин) 483.3 (384+99.3)
Жасиа Секарич (Серб-Черногор) 483.3 (387+96.3)
Мариа Гроздева (Болгар) 482.3 (386+96.3)
Жиэ Пэн (БНХАУ) 482.3 (384+98.3)
Доржсүрэнгийн Мөнхбаяр (Герман) 481.9(385+96.9)
16-20 Отрядын Гүндэгмаа (Монгол) 380

Дашдаваа таагүй барилдлаа
Энө өдөр манай тамирчдаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Азийн аваргын хошой мөнгө, Азийн тоглолтын хүрэл медальт ОУХМ Гантөмөрийн Дашдаваа татамид гарлаа. Түүний эхний өрсөлдөгч нь дэвжээний эзэн орны Георгиос Вазагкашвили байлаа. Тэрбээр гүрж үндэстэн аж. Ер нь Гуржийн жүдогийн II шигшээ бүхэлдээ Грекийн нэрийн өмнөөс оролцсон гэхэд болно. Бүтөн таван минут барилдсаны эцэст манай бөх өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр яллаа Дараа нь тэрбээр Японы Учишиба Масатод цэвэр ялагдав. Барилдаан эхлээд хоёр минут өнгөрч байхад Масато жийж давуулах мэхийг амжилттаи хийсэн юм. Өнгөрөгч Азийн АШТ-д Дашдаваа түүнийг ялж байсан билээ. Ингээд дагах барилдаанд Аргентиний Жорже Ленчинатай учраа таарав. Олон улс, дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд сураг нь гарч байгаагүй энө бөхтэй дэндүү муу барилдлаа. Дөрвөн минут гаруй хугацаа өнгөрч байхад манай хүн ердөө ганцхан кокатай, харин өрсөлдөгч нь юко, кока үнэлгээтэй байсан. Улмаар 4.27 минугад Ленчина босоогоос этэж иппоноор хожив. Дашдаваагийн хувьд арав гаруй кило хасаж байж арайхийн жиндээ орсон нь амжилтад нь сөргөөр нөлөөлөв бололтой. Энө жинд мөнөөх япон аваргаллаа.
Мөн энө өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын шигшээ барилдаан болж БНХАУ-ын Шиан Донмей түрүүлж, Японы Юки Ёкосава үзүүрлэлээ. Шувтаргын барилдаанд өмнөд хөршийн бөх өрсөлдөгчөө даралтаар цэвэр хожсон юм. Сонирхуулахад 66 кг-д өнгөрсен жил дэлхийн аварга болсон Ираны жүдоч гайтай улс төрийн бодлогын золиос болов. Тэрбээр дээд удирдлагынхаа заавраар эхний тойрогт учраа таарсан Израилийн бөхтэй барилдахаас татгалзаж татамид гарч ирсэнгүй. Одоогоор жүдогийн дарвөн жин (эр 2, эм 2)-гийн барилдаан өндөрлөсөн бөгөөд Японы бөхчүүд гурван алт, нэг мөнгөн медаль хүртээд байна.

Эрэгтэй 66 кг
1.Учишиба Масато (Япон)
2.Жозеф Крнач (Словак)
3.Йорданис Аренсибиа (Куба)
3. Геррги Георгиев (Болгар)
Эмэгтэй 52 кг
1.Шиан Донмей (БНХАУ)
2.Юки Ёкосава (Япон)
3.Илзе Хейлен (Бельги)
3.Амарилис Савон (Куба)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button