Зарим албан тушаалыг зоос шидэж тохирчээ

УИХ одоо долоон Байнгын хороотой. Хоёр тал муудалцахгүй гээд сондгой тоо таарсан Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороог аль нам, эвсэл авах асуудлыг шийдэхдээ зоос буюу мөнгө шидэж шоджээ. МАХН сүлдтэй талыг нь манайх гэж. Зоос хаяхад ах намын талаар бууж, Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргад МАХН-аас нэр дэвшүүлэхээр тохирсон байна.
Хоёр талын ажлын хэсгийн тохирсноор МАХН Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн болон Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороог, Эвсэл Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төсвийн, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болж, энэ хоёр бүлгийн гишүүд дэмжихээр болсон аж. Харин цаашдаа Байнгын хороодыг 10 болгож нэмэгдүүлэхээр тохирчээ.

УИХ-д ажиллах байнгын хороод
1. Төрийн байгуулалтын байнгын хороо
2. Хууль зүйн байнгын хороо
3. Эдийн засгийн байнгын хороо
4.Төсвийн байнгын хороо
5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
6.Байгаль орчны бодлогын байнгын хороо
7. Хөдөөгийн хөгжлийн байнгын хороо
8. Дэд бүтцийн хөгжлийн байнгын хороо
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
10. Нийгмимйн хамгаалалтын байнгын хороо
(өнөөдөр 2004.08.17 192)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button