Хэний бүтээл төрийн шагналд нэр дэвшив?

Шинжлэх ухаан, техник, технологийн салбарт ШУА-ийн Бага чуулганаас нэр дэвшүүлсэн инженер Д.Бямба-Очир, Л.Мөнхбат нарын Нийслэлийн дулаан хангамжийн чадварыг дээшлүүлэх гехнологийн оновчтой шийдэл, үр дүн нэртэй шинжлэх ухаан.үйлдвэрлэлийн хамтын бүтээл, соёл урлаг, утга зохиолын салбарт Монголын зохиолчдын эвлэлийн байгууллагуудаас нэр дэвшүүлсэн Далхаагийн Норовын Сэрвзгэр хадны зэрэглээ, Тэжээвэр, Хөх тавилан зэрэг туужууд, зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын Зүрхэн тарни яруу найргийн бүтээлийг 2004 оны Төрийн шагналд дэвшүүлэхээр сонгон тодруулсныг олон нийтэд албан ёсоор зарлан сонордуулж байна.
Нийтэд зарлан сонордуулж буй эдгээр бүтээлүүдиин талаар төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтэн, судлаачид, иргэд санал үнэлэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт есдүгээр сарын 10-ны дотор ирүүлэхийг мэдэгдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдах Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсэг Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлүүдиин талаар мэргэжлийн байгууллага, олон нийтийн санал шүүмжийг сайтар нягтлан судалж, уг бүтээлд Төрийн шагнал олгох эсэх тухай дүгнэлт, үндэслэлээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах болно гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
(өнөөдөр 2004.08.17 192)