Бурхан багшийн чандрыг Монгол улсад дахин залах боллоо

НYБ-ын 1999 оны арванхоёрдугаар сарын 15-нд болсон 79 дүгээр нэгдсэн чуулганаар Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, жанч халсан өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан нь түүний сургаалд хэр их ач холбогдол өгч байгаа нь тодорхой харагдаж байна.
НYБ-ын санаачлагаар Бурхан багшийн чандрыг дэлхийн ард түмэнтэй хуваалцах болсон бөгөөд Тайланд, Мианмар, Шри Ланкийн засгийн газрууд Бурхан багшийн чандар болох 12 ясны хэлтэрхий бүхий алтан суврагыг өргөн барьсан билээ. Бурхан багшийн чандар Австри, Бельги, Бразил, Камбож, Чили, франц, Герман, Энэтхэг, Итали, Кенуя, Малайз, Нидерланд, Норвег, Шри Ланк, Швед, Швейцар, Тайланд, Их Британи, АНУ зэрэг орноор айлчлаад байна. Бурхан багшийн чандарыг монголд залах энэхүү буянтай үйлийг Балба улсад суугаа монголын консул Цэтэн Жүрмэн гэдэг монгол орон, бурхан шашинд элгэтэй түвд хүн ивээн тэтгэж авчирч байгаа бөгөөд бэлтгэл ажилтай танилцахаар өчигдөр монгол оронд ирээд байна.
Чандар 2004 оны наймдугаар сарын 20-30-нд Монгол улсад ирээд Эквадор, Аргентин, Индонез, Чех, Унгар, Венесуэл зэрэг орноор айлчилж 2004 оны аравдугаар сар гэхэд Нью-Йорк хот дахь НYБ-ын төв байранд байрлах юм. Энэ сарын 21, 22-нд Дуурь Бүжгийн Академек театрт байрлуулж сүсэгтэн олон түмний өргөн барих юм байна.
Бурхан багшийн чандрыг Монголд авчрахад лам Гүрү Дева Рембүчи, Гангчен Рембүчи нар бүх талын тусламж дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Ийнхүү Бурхан багшийн чандар Буддын шашинт Монгол улсад маань залран ирж буй түүхэн мартагдашгүй бэлэг дэмбэрэлтэй өдрийг сүсэгтэн олон бодол санаагаа нэгтгэн хүндэтгэж тэмдэглэх буй заа.

/olloo.mn/ Ж.Алтантуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button