Соёлын яамыг дахин байгуулах хүсэлт гаргалаа
Монголын урлагийн зөвлөл, улсын Монгол кино нэгтгэл, Хүүхэлдэйн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын цирк, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг байгууллагууд Монгол улсад 1956 онд байсан Соёлын яамыг дахин байгуулах хүсэлтэй байгаа юм байна. Тэд яам байгуулахыг хүсэх болсон шалтгаанаа Өнөөгийн монгол урлагийн түүх зогсонги байдалд орлоо. Хөдөөгийн уран бүтээлчдэд мэргэжлийн боловсон хүчин, мэргэжлийн зураач, хөгжим, найрал дууны багш дутагдаж байна. Тиймээс төрөөс нь урлагийг дэмждэг тийм л газрыг байгуулах шаардлагатай байгаа гэж хурлыг зохион байгуулагчид хэллээ.
-Монголын соёл нь олон мянган жилийн нүүдлийн соёлыг хамгаалан уламжилсан, дэлхий дахины соёлын дэвшлээс өөртөө авсан, шингээсэн өвөрмөц соёл болохын хувьд зөвхөн монголчуудын төдийгүй нийт хүн төрөлхтний анхаарлыг улам бүр татах болсон. Даяарчлалын эрин үед үндэстний өөрийн өвөрмөц нүүр царайг авч үлдэх, нэрийн хуудас нөхөн төлжих бололцоотой эдийн засгийн томоохон соёлын бодлого удирдлагын менежментийг боловсронгуй болгоход төрийн цэгцтэй бодлого хэрэгтэй байна. Харамсалтай нь 1996 оноос хойш харьцангуй богино хугацаанд Монгол улсад соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бие даасан байдал, эрх үүргийг олон дахин үндэслэлгүй эдийн засгийн томоохон соёлын бодлого, удирдлагын менежментийг боловсронгуй болгоход төрийн цэгцтэй бодлого харамсалтайгаар тааруухан явагдаж ирсэн.
Одоогийн Боловсрол, соёл шинжлэх ухааны яам нь Соёл урлагийг зохицуулах нэртэй, найман хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байдаг. Энэ хэлтэс яаж ч мэрийж ажилласан бүхэл бүтэн урлагийг зохион байгуулж чадахгүй байгаа гэж бүжиг дэглээч С.Сүхбаатар хэлсэн юм.
/MN-25 телевиз/