Дулааны шугам сүлжээний засварын ажлыг явуулж байна

Өнөө жилийн дулааны шугам сүлжээний засварын ажлыг явуулж эхлээд чамгүй удсан боловч одоогоор засварын ажлаа дуусгаж чадаагүй байгаа. Энэ нь зарим газрын ажилтнуудын ажилдаа хайнга хандсан явдлаас болсон. Мөн сонгуулийн өдрүүдэд засвар хийхгүй, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдуулахгүй байхыг дээрээс нь үүрэгдсэний дагуу хэсэг хугацаанд засварын ажлыг зогсоосон гэх мэт шалтгаанаас болсон байна. Гэхдээ ямар ч байсан тогтоосон хугацаандаа амжин засварын ажлыг дуусгана гэж мэргэжилтнүүд ярьж байлаа. Мөн манайд одоо хэрэглэж байгаа халаалтын систем болхи, нэг халахаараа хэтэрхий халж байгаагаас айлууд цонх, блоконоо онгойлгон үргүй дулаан алдаж байгаа болохоор Засгийн газрын зардлаар дулааны шинэ төхөөрөмж тавих төлөвлөгөө гарган хэрэгжиж байгаа юм байна. Гэхдээ иргэд энэ талаархи мэдээллийг аваагүй болохоор шинэ төхөөрөмжийг туршиж үзэх ажил удааширч байгаа гэж Дулааны шугам сүлжээ компанийн захирал Баасанжав хэллээ.
-УБ дулааны сүлжээ хувьцаат компанийн хувьд 2004, 2005 оны халаалтын улиралд бэлтгэх ажлыг үндсэндээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлж бэлтгэл ажлуудыг хийсэн. УБ хот маань өөрөө 130, 40 метрийн хосын шугам сүлжээтэй газар. Нийт шугам сүлжээний 60 орчим хувь нь насжилтын хувьд их хөгширсөн. Өөрөөр хэлбэл 1959, 60 оны үеийн шугам сүлжээнүүд байгаа. Yүнийг бид нар бүрэн хэмжээгээр сольж хараахан амжихгүй байна. Хөрөнгө мөнгөтэй холбоотой, хот байгуулалтын өөрийнх нь инженерийн шугам сүлжээ түвэгтэй байдаг. Зам доогуур явсан, олон газраа барилгын дээгүүр доогуур огтлолцсон байдаг учраас хараахан бүрэн хэмжээгээр сольж чадахгүй байна. Мөн насжилтын хувьд хөгширсөн шугам сүлжээнүүд өвөл бас хагардаг. Өвөл ийм шугамуудад гэмтэл гарсан тохиолдолд аль болох богино хугацаанд гэмтлийг засах арга хэмжээ авахын тулд засварын ажлыг хийж байгаа юм.
Мөн одоогоор өртэй сургуулиудад халаалтыг нь өгөхөөр шийдээд байгаа юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button