Товчхон

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах энэ жилийн тэмцээн ирэх аравдугаар сарын дундуур Япон улсад зохиогдох гэж байна. Энэ тэмцээнд оролцох бүсгүйг манай улсаас одоогоор сонгоогүй байгаа ч анхан, дунд хоёр шатны шалгаруулалтаас үлдсэн 30 гаруй бүсгүйчүүд энэ сарын 19-нд болох сүүлчийн шалгаруулалтанд тэмцээнийг зохион байгуулж байгаа комиссын төлөөлөгчид, шүүгчид Япон улсаас ирж оролцох гоо бүсгүйг сонгох гэнэ. Харин дэлхийн гоо бүсгүй тэмцээнд оролцох бүсгүйг ямар нэгэн шивээс, сорви, хүүхэдгүй байх гэсэн гурван шаардлагыг тавьжээ.
Монгол улсын гавьяат цолтнуудыг тэтгэвэрт гарсны дараа байр орон сууц, цахилгаан төлбөрөөс хөнгөлөлт үзүүлдэг гэнэ. Yүнийг улсын нийгмийн халамжийн газраас тайлбарлахдаа амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гавьяат цолтны орон сууцны халаалт, цэвэр бохир усны төлбөрийг 20 хувь хөнгөлдөг. Харин цахилгаан хэрэглэсний төлбөрөөс чөлөөлдөггүй, ахмад, өндөр настан, түүнд үзүүлэх үйлчилгээний тухай хуульд энэ тухай тусгасан байгаа гэж мэдэгдлээ.
Бензин шатахууны үнэ өссөнөөс үүдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Yүнтэй зэрэгцэн нийтийн тээврийн үйлчилгээний тариф өсөх хандлагатай байсан. Хотын зам тээврийн газраас хэдийгээр автобусны тарифыг нэмэхгүй бодлого тавьж байгаа ч хувиараа тээврийн үйлчилгээ хийдэг микро автобус ялангуяа Нисэх, Сонсголонгийн чиглэл рүү явдаг иргэдэд өөрсдийн дураар микро автобусныхаа үнийг 300 төгрөг болгож нэмсэн байна. Yүнд нь Нисэх, Сонсголонгийн иргэд гомдолтой байгаа гэнэ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button