Монголын багийнхны сонин хачнаас…

Монголын жуулчны групп Афинд ирэв. Энэ групп спортынхноос Д.Баясгалан /Хангарьд клубын захирал, Эрдэнэт/, усан спортын дасгалжуулагч Х.Цогтбаатар, Монгол банкны хэлтсийн дарга, бөхийн фэн С.Энххуяг нар жүдог шимтэн үзэж байна. С.Энххуяг нэг жилийн өмнө бүх тасалбарыг захиалж 1018 евро төлсөн цорын ганц монгол хүн юм.
Афин хотод хоёр монгол айл амьдарч буй нь одоогоор бидэнд мэдэгдээд байна. Өргөмжит консул Т.Ставросын гэр бүлийн хүн нь монгол бүсгүй. Тэрбээр ахмад дипломатч Нархүүгийн охин Тогоотой гэр бүл болсон бөгөөд хоёр хүүхэдтэй юм байна. Мөн Н.Тогоогийн дүү Н.Өөлэгмаа энд нэгэн грек залуутай хуримлах гэж байна. Тэд Монголын багийн туг өргөх ёслолд оролцов.
Гадаадаас олон мэндчилгээ ирж буйн дотор Нагано-98 цагаан олимпод Монголын багтай халуун нөхөрлөлийн холбоо тогтоосон Joyama дунд сургуулийн сурагчид өөрсдийн гараар хийсэн ил захидал илгээсэн байна. МYОХ бяцхан сурагчдад хариу ил захидал илгээв.
Германы гандболын багийн дасгалжуулагч Франк Лоерр манай штабт ирээд монгол хүүхэд өргөж авсан тухайгаа ярьж монголчуудтай танилцав. Тэрбээр хэдэн жилийн өмнө Дархан хотоос нэг хүү өргөж аваад Аззаяа гэдэг нэр өгчээ. Тэр хүү Германд энх тунх, аз жаргалтай өсөн торниж байна.
Morini компани /Швейцарь/ О.Гүндэгмаад зориулж электрон гохтой гар буу бэлэглэхээр боллоо. Yнэ нь 1000 евро. Дэлхийн буу үйлдэврлэгч энэхүү томоохон компани ийнхүү Монголд анх удаа электон гохтой буу хандивлаж буй юм.
/Өнөөдөр, 2004. 08.18, 193/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button