Дугаарын захидал

Би бусдын хараат байхыг хүсээгүй юм. Эхнэр хүн нөхөртэйгөө ижилхэн л эрх тэгш байх ёстой. Эрчүүд яахаараа заавал эмэгтэй хүнийг дээрэлхэж, дарлаж, эмэгтэй хүн тэдний өмнө бөхөлзөж амьдрах ёстой юм бэ гэж би зэвүүрхэн боддог байж билээ. Би эр хүнээс дутахгүй гэсэндээ эрчүүдийн хийдэг бүхнийг хийж чаддаг болох гэж олон зүйлийг сонирхож, өөрийгөө их ч зовоосон. Би гурван ч удаа амьдрал зохиох гэж хичээгээд бүтээгүй. Тэдэнд өндөр шаардлага тавьж жинхэнэ үнэнч хайр, халамж энхрийлэл, боловсон соёлтой байхыг хүсдэг байсан. Чиний ачаар их зүйлийг ойлгож, их юм ухаарсан нь одоо амьдралд минь хэрэг болж байна хэмээн баярлаж явдаг эр хүн ч байдаг.
Эр хүнгүйгээр амьдарч болно, чадна гэж боддог байлаа. Би чадсан. Гэхдээ их зүйлийг тэвчиж, нулимсаа дэрлэн олон шөнийг өнгөрөөсөн. Ганц хүүгээ эцэг хүний хайр, хат суусан үг сонсголгүй өсгөсөндөө сэтгэл минь өвдөж өөрийгөө зүхдэг. Гэвч залуу цагийн бардам сэхүүн зангийн алдаа, нэгэнт өнгөрсөн цаг хугацааг буцааж болдоггүйгээс хойш яалтай ч билээ. Хүн хань ижлээ л зөв сонгож, хүлээцтэй тэвчээртэй байвал, бусад нь аяндаа болдог юм байна. Эр хүнтэй эн тэнцүү байх гэсэн залуу насныхаа аархалын хариуд би ганц бие бүсгүй хүний амьдралыг амссан. Эр хүнийг дээдэлж, хүндэлж амьдрах ёстой юм гэдгийг хожуу ойлгосон. Туяа УБ

Эгч маань нөхрөөсөө салсанд би буруутай гэж үү?
Хүргэн ахынх маань сайхан айл байлаа. Миний эгч хувийн томоохон компанид нягтлан бодогч. Хүргэн ах маань найзтайгаа хамтарч байгуулсан компанийхаа ажлыг өргөжүүлэх гэж хоногтоо л гэрийн бараа харна. Хоёр хүүхэд нь сургуульд. Эгч маань оюутан намайг юугаар ч дутаадаггүй. Би эгчийнхээ ар гэрийн ажлыг бүгдийг амжуулчихна. Хүргэн ахыгаа төрсөн ах шигээ л хайрлаж хүндэлдэг. Гэтэл нэг удаа найз залуутайгаа орцондоо зогсож байтал, хүргэн ах маань дээд давхараас бууж ирээд намайг хараад зогтуссанаа гэртээ орчихсон.
Маргаашнаас нь эхлээд ах нэг л сонин, надаас халгаад ч байх шиг Тэгэхэд л хүргэн ахыгаа бидэнтэй тоглож наргидаг, онигоо ярин хөхрөлддөг, эгч тэр хоёр бие биенээ налан хэвтдэг, эгчийг хүзүүдэн эсвэл тэврэн суудаг байсныг нь би хэзээ хамгийн сүүлд харснаа санах гэж оролдлоо. Тэгээд л эгчдээ ч хэлэлгүй ахыгаа сэм тагнасан. Би энэ орцонд гурван жил амьдарсан болохоор хэнийх хаана байдгийг андахгүй. Хэд хоногийн дараа хүргэн ахыгаа тавдугаар давхарт шинээр нүүж ирсэн эчнээ танил багш, сайхан бүсгүйгийнхээс гарч ирэхэд нь барьсан. Гэсэн ч би ахдаа боломж гаргаж, өөрөө ухаарч шийдээсэй гэж хүсэж байсан болохоор эгчдээ юу ч хэлэлгүй дуугүй байхаар шийдсэн юм. Сар гаруйн дараа эгч өөрөө мэдчихээд чи мэдсээр байж надад хэлээгүй. Эрт хэлсэн бол ийм байдалд хүрэхгүй байж болох байсан гэж надад маш их гомдсон. Гэтэл би эгчийгээ хайрласандаа энэ тухай хэлж зүрхлээгүй юм. Хүргэн ах нөгөө хүүхнийдээ очиж, эгч маань байраа сольж нүүсэн дээ.
С.Я Дархан хот

Би охидоо орхиогүй л юмсан
Би 40 гарч яваа жирийн л нэгэн албан хаагч. Хоёр сайхан охинтой. Амьдрал маань нэг их элбэг дэлбэг биш ч хоёр идэхгүй хоосон хонохгүй, элдвийн өвчин зовлонгүй элэг бүтэн сайхан амьдарч байлаа. Гэтэл хоёр жилийн өмнө нэгэн эмэгтэйтэй учирснаар миний амьдрал орвонгоороо эргэсэн. Хоёр жилийн турш гэр бүлийн амьдралаа бусниулчихгүй юмсан гэсэндээ өөртэйгөө тэмцсэн. Тэгээд эхнэрээ хуурч удаан байж чадахгүйгээ ойлгож эхнэртээ үнэнээ хэлээд гэрээсээ явсан.
Шинэ амьдрал минь надад гэр бүлийн аз жаргал, баяр баясгаланг мэдрүүлсэн. Би одоо л жинхэнэ аз жаргал гэдгийг эдэлж байна. Гэсэн ч төрсөн эцэг нь байж охидтойгоо уулзаж чадахгүй байгаа маань сэтгэлийг минь зовоож байна.
Охид маань өөрсдөө над руу утсаар ярьдаг, би ч хааяа сургууль дээр нь очиж уулздаг байсан. Гэтэл хуучин эхнэр маань үүнийг тас хориглож намайг Чи биднийг хаяж явсан. Урвагч гэж элдвээр хараан зүхдэг. Эхнэрээ гомдоосон нь үнэнч охидоо хайрлахаа больчихоогүй юмсан. Би тэдний төрсөн эцэг нь шүү дээ. Би охиддоо маш их хайртай. Харин эхнэрт маань мөнгө л хэрэгтэй.
Ц.Б УБ хот

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button