Урбины венера

Урбины Венера хэмээх гайхамшигт зургийг Тициан 1538 онд зурсан нь эдүгээ Флоренцийн Уффицийн галерейд хадгалагдаж байна. 119 см х 165 см хэмжээтэй уг зургийг Тициан Урбиногийн гүн Франческа Мариа делла Роверийн хүү Гуадобальдо делла Роверын хүсэлтээр зуржээ. Энэхүү зураг Жоржонегийн Унтаж буй Венера зурагтай адил мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ хоорондоо тун ялгаатай. Тэгээд ч Унтаж буй Венера зургаа Жоржоне дуусгаж чадалгүй насан өөд болсон бөгөөд үүнийг нь Тициан гүйцээн зурж Жоржонегийн нэрээр алдаршуулсан юм. Урбины Венера нь Жоржонегийн бүсгүй хүний нүцгэн биеийн гайхамшгийг дүрслэн үзүүлдэг арга барилаас эрс өөр, энгийн, гэр бүлтэй залуу бүсгүйн халуун дулаан, тайван сайхан орчин дахь аз жаргалтай амгалан мөчийг дүрслэн үзүүлснээрээ онцлог юм. Гэр бүлийн амгалан, зөөлөн дулаан уур амьсгалыг харуулахын тулд Тициан цонхны цаадах амьдрал, бяцхан хөөрхөн нохой, үйлчлэгчийн амьтантай харьцаж буй эелдэг байдал зэргээр чимэглэсэн хурц тод өнгөний зохицол бүхий гайхамшигтай бүтээл юм. Энэхүү зураг нь Гуадобальдо делла Роверын 1534 онд хатагтай Гиулиано Варанотай гэр бүл болсонтой холбоотой байж болох, магадгүй энэ нь гүнгийн хатны залуу үеийн зураг байж болох юм гэж уран зураг судлаачид үздэг байна.
Ч.Мөнхбаяр. УБИС-ийн дүрслэх урлаг, дизайны багш, докторант

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button