Сэтгэлийн дэм

Би хүүгийнхээ ааваас салаад 7 жил болж байна. Гэмгүй сайн залуу байсан. Одоо эргээд бодоход би хөөрхийг арай дэндүүлдэг байжээ гэж санагддаг юм. Бүх зүйлийг өөрийнхөөрөө шийдэж сурсан, аливааг эмх цэгцтэй, дэг журамтай байлгах гэж хичээдэг зангаасаа болж түүнийг бүдүүлэг соёлгүйгээр нь дуудаж их уурлуулдаг байж. Хүн аливаа асуудал тохиолдоход юун түрүүн найздаа ханддаг шүү дээ. Оюутан цагаас үерхсэн дотны найз Чимгээ маань миний бүх л жаргал зовлонг хуваалцаж байснаараа бас буруутан болж нөхөр маань салахдаа Чи тэр Чимгээтэйгээ суугаарай мэдэв үү… гэж загнаад явсан юм. Гэхдээ би салсандаа харамсдаггүй. Энэ бол миний амьдралын нэг өнгөрсөн түүх.
Би ганцаараа 4 жил гаран явсан. Хааяа нэг сэтгэлд таарсан залуутай уулзахаас бусдаар би бүх л цагаа хүүдээ, ажилдаа, өөрийнхөө эрүүл мэндэд зориулсан. Дөнгөж хорин хэдхэн настай залуу бүсгүй ганцаараа яваад байх ямар олиг байх вэ дээ, ганцаардмал, жаахан уцаартай болсон. Найз маань 3 жилийн өмнө сонины танилцах зар харж байгаад миний өмнөөс нэг хүнд захиа биччихсэн байж билээ. Хэдийгээр миний өмнөөс амьдралын чухал алхам хийсэнд нь уур хүрч байсан ч надад туслах гэсэн сэтгэл, зоригт нь би баярладаг. Удалгүй тэр захианы нь эзэн надтай уулзъя гэсэн тухай Чимгээ надад хэлсэн юм. Yнэнийг хэлэхэд тулгамдаж сандарсан би хэлэх үгээ олохгүй байсан ч тэр залуутай уулзахаар боллоо. Чи эр хүнд хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, тэгж болохгүй ш дээ гэж хэлдэг найз маань миний таашаал, сонирхолд нийцэх хүн сонгосон байсан. Соёлтой, өндөр боловсролтой, хүүхдэд хайртай тун сайн залуу. Магадгүй дэндүү соёлтойдоо тэгдэг юм уу, өглөө нүүр гар, шүдээ угаагаагүй бол намайг үнсэх битгий хэл нүүр лүү ч хардаггүй сонин зантай. Yүнийг нь би буруушаадаггүй л дээ.
Өглөө оройгүй секс хийх гэж татаж чангаагаад байдаггүйд нь би бас баярладаг. Yнэндээ бэлгийн амьдралдаа ч бид хоёр таарамжтай. Харин ганц л зүйл нь өнөөдөр миний яахаа мэдэхгүй байгаа тэр асуултыг үүсгэдэг. Энэ бол архи. Эрүүл үедээ ёстой бурхан шиг байдаг хүн яахаараа согтохоороо галзуу юм шиг болдгийг бодоод олохгүй юм. Согтуу үед нь би тэсч тэвчихийн аргагүй болж хэрүүл эхэлнэ. Намайг элдэв үгээр хэлж, заримдаа ердөө л усан тэнэг, эсвэл хэнд ч хэрэггүй далан долоон юм яриад байна. Чи намайг харцаараа дарамталдаг, жирийн эмэгтэй хүн шиг байдаггүй, хүн яагаад алдаж болдоггүй юм…. гээд л үглээд байна. Нэг уувал заавал 2-3 хоног үргэлжлэнэ. Yүнийхээ дараа бие нь өвдөж хэд хоног хэвтэнэ. Энэ үед нь би үг ч дуугардаггүй учраас гэрт нэг бухимдуу, хүйтэн уур амьсгал бий болж хүү маань хүртэл яахаа мэдэхгүй бүлтгэнээд байдаг. Би архаг өвчтэй учир, эмч намайг аль болох тайван орчинд, чимээ шуугианаас хол, хэрүүл, стрессгүй байхыг зөвлөдөг. Гэтэл долоо хоногийн 3 өдөр нь архи ууж, 3 өдөр нь хэрүүл хийгээд яаж амьдрах юм бэ? Би өөрийгөө бодвол салчихмаар байна. Тэгвэл хэрүүлгүй, архигүй, амгалан тайван ямар сайхан байх бол гэж бодох юм. Гэтэл хүүгээ бодохоор өрөвдөөд байдаг. Хүү минь эцгээсээ 5-хан настай хоцорсон. Хэдэн жил ээж, аав бид гурваас өөр нөмөрдөх бараагүй байсан болоод ч тэрүү, Болдыг жинхэнэ аавыгаа гэж бодож хайрладаг. Гэртээ эрүүл байхад нь шатар, даам, хөзөр, даалуу тоглоод л, морь болгож унаад л, инээж хөхрөөд л… Тэр хоёрыг тоглож, шуугиж байхыг харах надад ямар сайхан байдаг гэж бодно. Даанч ийм байдал түүнийг долоо хоногийн ээлжит архидалтаа хийх хүртэл, ганц нэгхэн хоног л үргэлжилнэ. Намайг уурлахаар хүүг өвөртлөөд унтаад өгдөг. Хүү маань ч аав аа та яаж байна гээд л…
Төрсөн эцгээс нь салгачихаад хайрласан эцгээс нь бас яаж салгах вэ гэхээр дотор харанхуйлаад байх юм. Хүүтэйгээ нэг удаа ярьж үзлээ. Миний хүү ухаантай л даа. Миний хүү харж байгаа, бүх юмыг ойлгох насанд хүрч байна. Ийм амьдралтай байх ээжид нь их хэцүү байна. Аавыг нь явуулчих уу? гэж асуухад дуугүй сууж сууж байснаа Ээж ээ, танд тийм хэцүү байгаа бол та өөрөө мэд л дээ… Гэхдээ аавтай байх гоё ш дээ… гэж хэлчихээд хоолой нь зангирсан юм. Нөгөө өрөөнд орчихоод эргээд гараад иртэл нүднээс нь том том нулимс бөмбөрч байлаа. Энэ байдлыг харсан би өөрөө ч тэсээгүй. Болд бид хоёр цаашид яах тухай ярилцаж үзлээ. Эрүүл үедээ гайхалтай ухаантай, сайхан ярьдаг. Өөрийнхөө хэлсэн, хийсэнд гэмшээд л, дахиж хэзээ ч ийм явдал болохгүй, чамайг зовоохгүй гэж амлаад л… Ингэж ярилцсаны дараа хэд хоног эрүүл байна. Харамсалтай нь ийм аз жаргалтай амьдрал удаан үргэлжилдэггүй юм даа. Тэр өндөр цалинтай. Миний цалин түүний цалингийн 1/4-д л дөнгөж хүрэх байх. Гэхдээ хоол унднаас бусад зүйлд хэзээ ч сэтгэл гаргаж мөнгө өгөхгүй. Тийм ч болохоор би хүүхдийнхээ төлбөр, байрныхаа төлбөр, засвар, өөрийнхөө эм тариа, хувцас хунар гээд бүх л зүйлээ өөрөө л болгодог. Хүн чинь аятай тухтай орчинд амьдрах хэрэгтэй биз дээ? Тэр өөрөө ч энэ байранд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд байрандаа засвар хийснийхээ төлөө би мөнгөний шуналтай хүүхэн гэж загнуулах жишээтэй.
Өөр нэг зүйл бол түүний намайг урьдах эхнэртэйгээ байнга харьцуулж намайг давах гэж түмэн шидийн арга хэрэглэдэг явдал нь. Эрчүүд яахаараа эмэгтэй хүн бүр адилгүй гэдгийг ойлгодоггүй байна аа? Юм л бол эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэнэ. Чи яагаад уурлахгүй байгаа юм гэж үгээр иднэ. Урд нь эхнэр нь өөртэй нь яаж харьцаж байсан, би заавал тийм байх ёсгүй биз дээ. Гэтэл яг өнгөрүүлсэн амьдралтайгаа жишиж үзээд байдаг нь нэг бодлын гомдмоор, нэг бодлын уур хүрмээр…
Сэтгэлийн дарамтанд оруулснаа чихэр жимс, мөнгө төгрөгхнөөр аргалах гэж яддаг нь миний дургүйг улам хүргэдэг. Нөхрөөсөө салсны дараа би надад хэн ч хэрэггүй, би өөрөө, хэнээс ч гуйхгүй амьдраад явж чадна гэж боддог байсан бодол минь Болдтой суусны дараа эрс өөрчлөгдөж, хүн амьдралыг ганцаараа туулж болдоггүй юм байна гэж бодон ханьтай байхын жаргалыг мэдэрч байсан. Тэр байтугай найзыгаа одоохон хүнтэй суу гэж зөвлөхөд найз маань гайхан нүдээ бүлтийлгээд чамаас ийм үг сонсоно гэж ер бодсонгүй гээд инээж билээ. Гэтэл одоо би ганцаараа байсан бол ямар сайхан бэ гэсэн гашуун бодол л толгойд орж ирээд байх юм. Харин хүүгээ ийм байдалд оруулчихсандаа харамсаад барахгүй юм. Хүмүүс хойд эцэг нь хүүд минь ширүүн хандчих вий гэж зовдог байтал би харин эсрэгээр, хүүгээ бодохоор өөрийгөө бодож чадахгүй байдалд хүрээд байна. Yүн дээр нэмэгдээд манайд амьдардаг төрсөн болон хамаатны маань хэдэн дүү нараас болж асуудал, хэрүүл босч ирнэ. Дүү маань ширүүн, бас ааштай охин болохоор Болдыг согтуу ирэхэд нь бөөн хэрүүл, маргаан үүсгэнэ. Заримдаа энэ бүх галзуурмаар байдлаас болж ажил дээрээ анхаарал төвлөрөхгүй, нэг ажлаа дуусгаж чадахгүй, нэг байрандаа ч тогтож сууж чадахгүй болох нь бий. Байдал энэ янзаар удаан үргэлжилбэл би галзуурах бий гэж айх юм. Yүнээс яаж гарах вэ?

Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс
Тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг дээ. Амьдрал урт бөгөөд уужим. Хэн ч хөл алдаж, эндэж гундаж болно. Чухам тийм үед нь бие биедээ халуун сэтгэлээр дэм болъё гэж манай сонин энэхүү булангаа нээж байна. Мэргэжлийн зөвлөгч болон олны танил хүмүүс гуниг, бэрхшээл тохиолдсон хүмүүст чин сэтгэлийн зөвлөгөө өгөх юм. Энэ удаа Гал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Сэтгэл зүй төвийн зөвлөгч Б.Хулан нар зөвлөж байна.

Эцсийн шийдвэрийг та өөрөө гаргах эрхтэй, гэхдээ

Бидэнд итгэн амьдралынхаа хамгийн эгзэгтэй агшинг хуваалцаж байгаа танд маш их баярлалаа. Таны амьдралд хүнд хэцүү үе ирсэн ч та өөрийнхөө амьдралаас сайн сайхныг харж чадаж байна гэдэг маш том чадвар.
Танд шийдвэр гаргах хэцүү байгаа ч таны амьдралын чухал асуудлыг та өөрөө шийдэж чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Харин бид танд шийдвэр гаргахад чинь туслан дараах зөвлөгөөг өгч байна.
Зөвлөгөөний эхний алхам бол өөрт хэцүү санагдаж байгаа бүхий л асуудлаа тоочин бичих. Бидний ойлгосноор танд их олон асуудал байгаа юм байна. Жишээ нь нөхрийн чинь архи уудаг асуудал, мөнгө санхүүгээ зохицуулах, түүнтэй хэрэлддэг байдал, тэр таныг урьдах эхнэртэйгээ дандаа харьцуулдаг, энэ бүхнээс болоод та салмаар санагддаг үүнийгээ хүүдээ хэрхэн ойлгуулах гээд та цааш нь үргэлжлүүлж болно. Yүний хажуугаар бас гэр бүлийнхээ сайн талуудыг, нөхрөөсөө салахгүй байх шалтгаануудыг цувуулан бич. Ингээд сайн муу хоёр нь ямар харьцаатай байгааг тодорхойлоод хамгийн гол асуудлаа олж дугуйлна. Бүх л хүнд сайн муу гэсэн хоёр тал байдгийг та сайн бодоорой. Энэ бүхнийг сэтгэл зүйч нартай хамт хийвэл илүү үнэн зөв болно.
Хоёрдахь алхам нь гол асуудлаа олоод шийдвэрлэх арга зам хайх юм. Бидний харж байгаагаар нөхрийн тань архи уудаг нь салах бодол төрүүлдэг хамгийн гол асуудал болов уу. Энэ талаар та сэтгэл зүйч нараас цаг гарган зөвлөгөө авбал сайн. Архины асуудал ихэнхи эмэгтэйчүүдийн тэвчээрийг бардаг хэцүү асуудал. Гэвч нөхрөө ийм байдлаас гаргасан эмэгтэйчүүд олон бий. Та нөхрөө архи уухыг нь болиулахын тулд их л хүч гаргаж байсан байх. Хэрхэн оролдож байсан бэ? Магадгүй арга тань буруу байж болох юм. Архи уух нь даамжирсаар архинд донтох өвчин болон хувирдаг. Нэгэнт архинд донтох өвчтэй болсон бол эмчилгээ хэрэгтэй бөгөөд эмчилгээг тухайн хүн өөрийн хүсэлтээр Наркологийн төвд хандан хийлгэнэ. Тиймээс та нөхрөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрч, өөртөө санаа тавих хүртэл нь хүлээцтэй хандах хэрэгтэй ба байнга хэрүүлээр ойлгуулах нь тийм ч зөв арга биш юм. Ийм байдлаар хандах нь тэвчээр их шаарддаг ч гэсэн салах шийдвэр гаргахаасаа өмнө нэг удаа та оролдоод үзээрэй.
Бусад асуудлын хувьд та түүнийг ойлгохдоо мөн л сэтгэл зүйчээс зөвлөгөө авбал илүү амар болно. Жишээ нь нөхөр тань урьдах эхнэртэйгээ таныг харьцуулаад байгааг сэтгэл зүйн үүднээс тайлбарлавал ямар ч хүн хэн нэгнээс салаад дахин гэрлэх үедээ ямар нэгэн хэцүү байсан байдал нь эргэн давтагдах болов уу гэсэн сэтгэл зүйн хамгаалалт үүсэн тэр байдлаа өөрийн эрхгүй давтдаг байна. Хэрүүлийн хувьд эхнэр нь урьдах эхнэртэй нь адил зан гаргавал өөртөө шаналдаг ба хэрвээ эхнэр нь ухаалаг хандвал гайхахаас гадна эмэгтэй хүн болгон адилгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөртөл цаг хугацаа хэрэгтэй болдог. Тиймээс та нөхөртөө цаг өгвөл зүгээр юм болов уу. Энэ тайлбарлагааг сонсоод танд нөхрөө ойлгоход амар болж байгаа гэдэгт бид итгэж байна.
Ингээд хамгийн гол шийдвэрийг таны сэтгэлийг хамгийн сайн мэддэг та өөрөө гаргана гэдгээ марталгүйгээр шийдвэрээ гаргаарай. Yүнд сэтгэл зүйч нар сайн туслагч байх болно. Танд амжилт хүсье.
Сэтгэл зүй төвийн зөвлөгч Б.Хулан

Гал голомт хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө Гэр бүл гэдэг өөрийн онцлогтой өвөрмөц ертөнц юм

-Иймэрхүү дүр төрх бас ч үгүй олон гэр бүлд ажиглагдаж байгаа байх. Энэ уншигчид та ямар зөвлөгөө өгөх вэ?
Хүний, бусдын амьдралд зөвлөгөө өгөх хэцүү шүү дээ. Ер нь гэр бүлийн амьдрал гэдэг тэвчээр, хүлээц, сэтгэлийн тэнхээ шаарддаг, өөрийн гэсэн өнгө төрхтэй өвөрмөц ертөнц юм даа. Тиймээс нэгэн гэрт ханилан амьдрах ханиа зөв олно гэж чухал асуудал байдаг. Энэ захидлын эзэнд өөрийгөө болон нөхрөө гүнзгий таньж мэдэх хэрэгтэй гэж хэлмээр байна. 3 жил гэдэг бас ч тийм бага хугацаа биш. Гэтэл 3 жил өнгөрөөд одоо ийм байдалд орж байна гэдэг бол бие биенээ бүрэн таньж мэдэж чадаагүй байна гэсэн үг. Тиймээс өөрийгөө ч, нөхрийгөө ч сайн шинжиж, дэнсэлж үз.
-Хүнийг таньж мэднэ гэдэг их хэцүү шүү дээ. Ер нь хүнийг таньж мэднэ гэж юуг хэлж байгаа юм бэ?
Хүн бүр өөрийн шинж чанар, зан төрх, хүсэл эрмэлзэлтэй. Хүн чинь өөрөө биологийн болоод нийгмийн амьтан шүү дээ. Бас хувь хүн бүрийн онцлог гэж бий. Гэр бүл болно гэдэг өөр өөрийн өвөрмөц онцлог бүхий биесүүд нэгдэн нийлж, нэгэн цогц болно гэсэн үг. Тий болохоор олон зүйлийн эс тохироо, зөрчил үүсэх нь аргагүй. Ялангуяа энэ захидал дээрх шиг хэн хэн нь урд өмнө нь амьдралтай байсан, өөр өөрийн ертөнцийг үзэх үзэл нь бат бэх тогтчихсон хүмүүс нөгөөдөө тохирч амьдарна гэдэг хэцүү. Yүнийг даван туулахын тулд л бие биенээ таньж мэдэх хэрэгтэй гээд байгаа юм. Энэ жишээнд гэхэд таньж мэдэх явцад юунд хариу өгөх ёстой вэ гэвэл тэр Болд гэдэг хүн үнэхээр надтай амьдаръя, намайг хайрлая гэсэн сэтгэлтэй хүн үү, зүгээр шохоорхоод л болох нь уу, үгүй юу үзье гэсэн бодолтой байна уу, надтай амьдаръя гэсэн чин эрмэлзэлтэй хүн байгаад ганцхан архи гээч юм түүнд нь садаа болоод байна уу, эсвэл за ерөөсөө салсан ч яахав гэж бодож байна уу гээд олон юм бий. Уг нь энэ уншигчийн байдлыг харахад хэрвээ чин үнэнээсээ амьдаръя гэсэн бол насны хувьд боломжийн юм чинь дараагийн хүүхдийн тухай бодсон байх ёстой байх гэж санагдаж байна л даа. Гурван жилийн дотор яагаад үр хүүхэдтэй болоогүй юм бол? Yүнд тэгэхээр ямар нэг учир шалтгаан байгаа байх л гэж бодож байна.
-Энд тухайн байдлаас гарах хэд хэдэн гарц байна гэж бодоод нэг гарц нь салалт гэж бодъё. Тэгвэл энд хэн хохирох бол?
Миний бодлоор хэн ч хохирохгүй л дээ. Яагаад гэвэл, захианаас харахад Болдыг зөвтгөөд байх юм алга. Хүүгийн хувьд бодоод үзье л дээ. Одоо ингэж архи ууж, амьдралаа аваад явчихаж чадахгүй, магадгүй тийм сэтгэлгүй байгаа хүн хожим үүнээс ч хэцүү байдалд хүрвэл алсдаа хүүд муу нөлөөтэй. Одоо бол яах вэ хүүд хайртай, сайн байж болно л доо. Гэтэл үргэлж ийм байдалтай, согтуу хэрүүлтэй байвал хүү ч алсдаа Болдыг хүндлэхгүй хайрлахгүй, бүр даамжирвал үзэн ядаж ч магадгүй шүү дээ. Болдын хувьд бол нэгэнт болъё, бүтье гэсэн бодолгүй байгаа бол саллаа гэхэд ямар ч өөрчлөлт гарахгүй.
-Салалт асуудлыг шийдвэрлэх хамгийн хурдан бөгөөд хялбар арга гэдэг. Гэхдээ та ингэж зөвлөхгүй байна, тийм ээ?
Яг тийм. 3 жил хамт амьдарсан гэр бүлийг сал гэж би зөвлөхгүй. Нэгэнт эхэлсэн амьдралыг нураах гэж яараад хэрэггүй юм л даа. Хоёулаа хүнээс хамаарахгүй байгаад сурчихсан. Тэгээд гэр бүлийн амьдралын орчинд хэн хэнээсээ хамаарахаас өөр аргагүй байдаг. Хайртай сайхан гээд хэсэг хугацааг тэвчээд өнгөрөөчихсөн. Одоо яг жинхэнэ мөн чанар нь гараад ирэхээр зөрчил үүсч байна. Тийм учраас хэн нэг нь буулт хийх, амьдралын үнэ цэнтэй зүйлээ олж харах, харилцан ажиллахаас өөр аргагүй. Гэр бүлээ аварч үлдэхийн төлөө хийж чадах зүйлээ бүгдийг бодож цэгнэж үзээд үнэхээр бололцоогүй бол салах эсэх бол энэ хүний цэвэр өөрийн сонголтын асуудал юм шүү дээ.
-Гэр бүлээ аварч үлдэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж зөвлөх вэ?
Нэн түрүүнд сэтгэлээ шинж, өөрийгөө, бас ханиа шинж. Магадгүй захидлын эзэн – Та өөрөө бүрэн сэтгэл гаргаагүй байж болно. Дахин сайн эргэцүүлж бод гэж хэлмээр байна. Гэр бүлийн жижиг ертөнцийн түүхэн хувь заяа эмэгтэй хүний гарт байдаг. Тэхээр энэ эмэгтэй нөхөртөө хайртай бол, гэр бүлээ авч үлдэхийн төлөө Болдыг архинаас гаргах, муу талыг нь засч залруулахын тулд юу хийсэн юм бол? Архинаас гаргахын тулд ганцаараа тэмцээд нэмэргүй ш дээ. Хүндэлж явдаг хүнтэй нь, найз нөхөдтэй нь хамтран эрж хайх хэрэгтэй. Гэхдээ энд анхааруулахад дандаа хүнд буруу өгөх хэрэггүй. Өөрийгөө шинж өөрт нь алдаж онож буй юм байвал түүнийгээ ч бодолцох хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Эрүүл үедээ тийм сайн, сайхан байдаг хүн архи уучихаараа л тэс өөр, чөтгөр шиг болдог гэдгийг ойлгодоггүй юм л даа?
Архи бол хүний сэтгэхүйг хорлон бусниулах шидтэй эд. Хүн эрүүл үедээ оюун санаа, тэвчээр, ёс суртахуунаараа зохицуулаад байдаг чадвартай. Гэтэл архи уучихаар тэр чадвар нь алга болоод тэр хүний байгалийн, одоо амьтны гэдэг юм уу бодгаль шинж нь илэрдэг. Ер нь Архи бол сайн дурын солиорол гэдэг шүү дээ. Архи монголын нийгэмд ноёрхож буй их том дайсан. Энэ асуудлыг шийдвэрлэвэл их олон гэр бүл аз жаргалтай болно доо.
-Танд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button