Луиза Хейн хичээлүүд

Миний нуруу байнга өвддөг.
Энэ толгойн өвчин салахгүй нь ээ.
Миний өтгөн хатдаг.
Миний хөл муу.
Би байнга бэртдэг.
Та иймэрхүү янзаар бодож ярьдаг уу? Эрүүл мэндийн талаархи үзэл бодлоо тэгвэл шинжицгээе. Аливаа өвчнийг бид өөрсдөө л тэтгэж дэмждэг гэдэгт би итгэлтэй байдаг. Өвчин бол амьдралын маань өөр бусад хэв шинжүүдийн нэгэн адил бидний дотоод үзэл бодол, итгэл үнэмшлийн илрэл юм. Сонсох хүсэл, цаг байвал бидний бие бидэнтэй үргэлж ярьж байдаг. Бие мах бодын маань эд эс ширхэг бүр бидний бодол бүрт хариулж байдаг.
Ухаан бодлын маань нэгэн загвар өвчнийг үүсгэн дагуулж байна гэдгийг мэдсэн цагт тэрхүү загварыг өөрчилж улмаар өвчнөөс салж болно. Өвдөх дуртай хүн хэн байх вэ. Харин ямар ч өвчин бол багш юм шүү. Өвчин гэдэг бол ухаан бодолд маань нэгэн буруу сэжүүр явааг зааж өгөх гэсэн бие мах бодын маань дохио.
Заримдаа бидний итгэл үнэмшил, үйлдэл, бодол, үг яриа маань бидний туйлын сайн сайханд харш байдаг. Тэр үед бие мах бод маань Анхаар! Анхааралтай бай! гэсэн дохиог өгдөг.
Заримдаа хүмүүс өвчлөхийг хүсдэг. Бид өвчнийг хариуцлагаас мултрах, эвгүй явдлаас зугатах хууль ёсны арга хэлбэр болгон ашиглаж сурчээ. Yгүй гээд хэлж чадахгүйдээ өмнөөс маань үгүй гээд хэлчих өвчнийг бид дууддаг.
Хэдэн жилийн өмнө би нэгэн сонин илтгэл уншсан юм. Өвчтөнүүдийн ердөө 30 хувь нь л эмчийн зааврыг биелүүлдэг гэсэн дүгнэлтийг тэнд хийсэн байсан. Өвчнөө хайрла гэдэг ном бичсэн доктор Жон Гаррисоны бодлоор бол ихэнх хүмүүс өвчнийхөө хурц үеийг л дарах бодолтой эмчид ханддаг аж. Нэгэн ёсондоо өвчтөн эмчлүүлж байгаа дүртэй, эмч нь эмчилж байгаа нэртэй байя гэх эрүүл бус тохиролцоо ч юм шиг. Энэ гэрээний нэг тал нь мөнгө төлөх үүрэгтэй, нөгөө тал нь хариуцлагы нь даах үүрэг хүлээнэ. Ингээд 2 тал сэтгэл хангалуун.
Жинхэнэ ёсоор илааршина гэдэг бол биеэр, ухаанаар, сэтгэлээр эрүүлжихийг хэлнэ. Сэтгэл болон ухамсрын илрэлүүдийг нь орхиж дан ганц өвчнийг нь эдгээхэд өвчин дахидаг.

Дасгал Эрүүл мэндийн асуудлаа илчлэх нь

Эрүүл мэндийн талаар асуудалтай байх шаардлагаасаа салахад та бэлэн үү? Дахин давтаж хэлэхэд, та ямар нэгэн байдал, зүй тогтлыг өөрчлөхийг хүсч байгаа бол тэрнийгээ ил гаргаж хэлэх хэрэгтэй. Ийм байдалд хүргэсэн шаардлагаас би салахыг хүсэж байна гэж хэл. Тэр байдлаа бодох бүрийдээ хэлж бай. Энэ бол өөрчлөлтийн анхны алхам.
1.Таны ээжийн бүх өвчнүүд …………………………………………………………………………
2.Таны аавын бүх өвчнүүд ………………………………………………………………………..
3.Таны бүх өвчин …………………………………………………………………………………….
4.Та уялдаа холбоог нь харж байна уу? ………………………………………………………….

Дасгал Эрүүл мэнд ба өвчин

Эрүүл мэнд ба өвчний тухай таны төсөөллийг шалгая. Дараахи асуултанд хариулаарай. Чадлынхаа хэрээр шударга, нээлттэй байгаарай.
1.Хүүхэд байх үеийн өвчнүүдээ та санаж байна уу?
……………………………………………………………………………….
2.Эцэг, эх маань өвчний тухай юу ярьдаг байсан бэ?
……………………………………………………………………………….
3.Хүүхэд байхдаа өвдөхдөө танд юу нь /тийм юм байсан бол/ сайхан санагддаг байсан бэ? ……………………………………………………………………………….
4.Өвчний тухай хүүхэд ахуйн тэр үзэл бодлоос өнөө хэр үлдэж хоцорсон юм байна уу? ………………………………………………………………………………..
5.Та эрүүл мэндээ хэрхэн тэтгэдэг вэ?
……………………………………………………………………………………………………..
6.Та эрүүл мэндийнхээ байдлыг өөрчлөх хүсэлтэй юу?
7…………………………………………………………………………………

Дасгал Өвчний тухай таны ойлголт

Дараахи тодорхойлолтуудыг үнэнч шударгаар үргэлжлүүлэн бичээрэй.
1.Миний өвчин юунаас эхлэдэг вэ гэвэл ………………………………………………………………………………
2.Би ямар нэг юмнаас зугатах гээд өвддөг. Юунаас вэ гэвэл
……………………………………………………………….
3.Би өвдөхөөрөө юу хүсдэг гээч ………………………………………………………………………………
4.Жаахан байхад намайг өвдөхөөр ээж дандаа
……………………………………………………………………………….
5.Өвчний үед хамгийн аймаар нь ……………………………………………………………………………….

Дасгал Бясалгалын хүч

Бичгээр үйлдэх бясалгалын хүчийг одоо үзэцгээе! Цаасан дээр буулгаж бичих нь бясалгалын хүчийг илт нэмэгдүүлдэг. Одоо та өөрийнхөө эрүүл мэндийн талаар эерэг нэг бясалгалыг 25 удаа бич. Өөрөө зохиож болно, эсвэл доор бичсэнээс сонгож авсан ч болно.
1.Би илааршиж байна.
2.Өөрийн биеэс ирэх дохио, мэдээллийг би хайрланхан сонсож байна.
3.Гадаад төрхөөрөө ч, дуу хоолойгоороо ч, идэвхээрээ ч би эрүүл саруулаа илтгэн гялалзаж байна.
4.Төгөлдөр эрүүл мэндийнхээ төлөө гялайлаа.
5.Би эрүүл байх хувьтай хүн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button