Гар барихад учир бий

Гар барьж мэндлэх ёсыг анх англо-саксчууд бий болгожээ. Ромчууд гараа зүрхэн талаасаа эхлэн өргөөд алгыг нь дээш харуулан бага зэрэг бөхийж мэндчилдэг /та үүнийг түүхэн сэдэвт кинон дээр бишгүй харсан шүү дээ/, хятадууд мэндлэхдээ толгойгоо яльгүй унжуулж өөрийн гутлын хоншоорыг ширтдэг, харин грекчүүд баруун гараа зүрхэн дээрээ тавьдаг байжээ. Энэ бүхэн өнөөдрийн та бидний амьдралд хадгалагдан үлдэж, бид биен рүүгээ толгой дохиж, гараа даллаж, гараа зүрхэн дээрээ тавьж мэндэлж л байдаг. Гэхдээ л хамгийн түгээмэл мэндчилгээний хэлбэр бол яах аргагүй гар барилт юм.
Бүсгүйчүүд сүүлийн 100 жилд харилцааныхаа соёлд нэлээн өөрчлөлт хийсэн шүү дээ. Эрчүүдтэй адилхан хувцаслаж, гараа заавал үнсүүлнэ гэхээ байж, суудал тавьж өгөөгүйд гомдоллохоо больж, тэр байтугай зоогийн газарт ч заавал эрчүүдээр даалгахаа больсон гэдгийг та мэдэж байгаа байлгүй. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд эрчүүдтэй энгийн найрсгаар гар барьж мэндэлдэг болсон. Гэхдээ энд боловсон ёсны нэгэн бичигдээгүй хууль үйлчилсээр байгаа. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн уулзахад эрэгтэй нь түрүүлж гар сунгах нь бүсгүйг хүндэлж буй хэрэг юм. Өөртэй чинь мэндлэхээр сунгасан гарыг нь анхааралтай хараарай. Гарынхаа хуруунуудыг доош нь яльгүй нугалж, бугуйгаар нь сулавтар унжуулсан байвал та гарыг нь үнсэх ёстой гэсэн үг.
Эмэгтэй хүний ердийн сунгасан гарыг үнсэж мэндлэхэд болохгүй зүйл үгүй ч харин үнсүүлэхээр өгсөн гарыг нь зүгээр атгаж мэндэлбэл та түүнийг эвгүй байдалд оруулж, өөрөө ч соёлгүй гэж тооцогдох болно. Өөрийнхөө туршлагаас харахад, хэдийгээр би эр хүнд үнсүүлэх гэж гараа өгдөггүй ч мэндлэхээр сунгасан гарыг минь дуртай дургүй мөчидхөн атгасан эр хүнд сэтгэлийнхээ гүнд дургүй хүрдэг юм. Уншигч та бас бодоод үз дээ. бүх хүний гар барилт адил бишээ. Ихэнх нь найрсаг, зохих хэмжээнд чангавтар атгасан мэндчилгээнд дуртай байдаг. Харин сулхан, мөчид атгалтанд хүмүүс, ялангуяа эрчүүд их дургүй. Гар барилт ерөнхийдөө 6 янз байдаг байна.

1. Сонгодог
Өөртөө итгэлтэй, мөн ижил түвшний хүмүүс ингэж гар барилцдаг. Ямар нэг дургүйцэл, уур хилэн, өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлдэггүй, сайн муу элдэв но-гүй энгийн мэндчилгээ. Энэ нь харилцан хүндэтгэл, найрсаг занг илтгэнэ.

2. Урамшуулсан
Зүүн гараараа уулзсан хүнийхээ бугуйн дээрээс давхар атгаж мэндчилэх нь сэтгэл санаа засч, урам өгч дэмжиж байгаагийн илэрхийлэл байдаг. Түүнчлэн уй гашууны үед сэтгэл зовниж, харуусал илэрхийлж байгаа дохио юм. Гэхдээ энэ атгалтыг анхааралтай хэрэглэж байгаарай. Байнга ингэж мэндчилбэл таныг эрээ цээргүй амьтан гэж дүгнэх болно. Ялангуяа даргатайгаа ингэж мэндчилэх нь тийм ч сайхан санаа биш. Тиймээс та түүнтэй зөвхөн хоёрхон тохиолдолд л ингэж гар барьж болно. Нэгд, түүнийг дөнгөж сая дээрэмчдийн гараас мултарсан үед, хоёрдугаарт охин нь энэ дээрэмчдийн толгойлогчтой суух гэж байгаа бол… Энэ тоглоом шүү, гэхдээ бодоод үзвэл та ойлгох байх.

3. Yлбэгэр
Та сул унжсан үлбэгэр гараа сунгавал, хоржоонтой нэг нь гарыг тань тохуутайгаар үнсэж мэхийн ёслох вий. Ямар ч тохиолдолд эр хүний гар үхсэн загас шиг сул унжиж байх ёсгүй. Тэр байтугай та 40 каратын алмаазан шигтгээтэй 999 хувийн сорьцтой алтан бөгжөө гайхуулахыг хичээсэн ч, эсвэл тухайн хүнд дургүй гэдгээ харуулахыг яаж хүсч байсан ч ингэж мэндэлбэл муу нэртэй болохоос өөр ашиг олохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

4. Дээрээс доош чиглэлтэй
Та нэр алдартай, чухал хүмүүс ч гэсэн яагаад өрөөнд нь санамсаргүй үсрэн орж ирсэн зүс таних төдий өчүүхэн нэгэнтэй мэндлэхийн тулд заавал суудлаасаа босдог, эсвэл зөрөөд өнгөрсөн хэдэн шатаа буцан өгсөж нэг түвшинд ирдэг гэж бодож байна? Дээрээс доош чиглэлтэй гар атгалт нь сууж байгаа юм уу, байрлалын хувьд арай доор байгаа хүнийг сэтгэхүйн хувьд эвгүй байдалд оруулдаг. Энэ нь тухайн хүнээс болж байгаа биш, ердөө л угаасаа хүний сэтгэл зүйтэй холбоотой юм. Хэн ч гэсэн эвгүй байдалд орохыг хүсэхгүй шүү дээ.

5. Чанга
Мэдээж чангахан атгалт найрсаг, нөхөрсөг занг илтгэнэ. Гэхдээ хурууныхаа үе болгоныг шажигнатал, уулзсан хүнээ дуу алдтал атгах нь тийм ч соёлтой занд тооцогдохгүй. Хэт чанга атгалт уур хилэн, өдөөн турхиралтын шинж тэмдэг гэнэ лээ шүү.

6. Давхар атгалт
Сонгуульд нэр дэвшигчид юм уу, улс төрчид голдуу ингэж гар барьдгийг та лав анзаарсан биз. Гэхдээ хүн бүртэй ингэж мэндэлж болохгүй л дээ. Энэ атгалт нөхөрсөг байдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлэх бөгөөд өөртөө итгэлтэй, байр суурь, нэр хүндээ мэдэрдэг хүн өөрийн болговол зохилтой. Эс бөгөөс та өөртөө итгэлгүй, хулчгар хүн гэсэн сэтгэгдэл төрүүлж болзошгүй.

Энэ бүхэн танд хэрэггүй, илүү зүйл мэт санагдаж магадгүй. Гэхдээ нэртэй имижмейкэрүүд яагаад үйлчлүүлэгчдээ хүнтэй зөв мэндэлж, зөв гар барьж сур гэж өчнөөн цагаар зааж, залхууг нь хүргэж байдаг вэ? Ялангуяа эрчүүд, улс төрчдөд олны хүндэтгэл хүлээж өөрийн байр суурийг олоход нэн чухал зүйл учраас тэр. Хэт эзэрхэг чанга, хэт сул дорой, эсвэл хэт сэтгэлийн хөдөлгөөнтэйгөөр гар барих нь бусдыг айлгаж, өөрөөсөө түлхдэг байна. Тийм ч учраас энэ бяцхан зөвлөгөөг анхааралтай уншихыг хүсье.
Та хүнтэй гар барихдаа хуруугаа хөдөлгөж болохгүй. Өчүүхэн төдий ч бай хуруугаараа гарыг нь илэх, бөмбөрдөж тогших байдал гаргавал нөгөө хүн тань Энэ ер нь ямар санаатай этгээд вэ? гэж дотроо ихэд болгоомжлох вий.
Гарыг нь алгаараа бүтэн атга. Гэхдээ хэт их хүч гаргаж хэрэггүй. Уулзсан хүн таны өөртөө итгэлтэй, эелдэг, хүчирхэг байдлыг мэдрэх л ёстой болохоос биш гараа өвтгөх ёсгүй шүү дээ.
Өөртэйгөө ижил болон өөрөөсөө доор түвшний ямар ч хүнд түрүүлж гар сунга. Нөгөө хүн тань мөн ингэж хандах ёстой тул та хоёр яг зэрэг, ижил түвшинд, гол дунд нь гар барьж чадна. Хэрвээ тэр хүн түрүүлж гар сунгавал таныг гар барих хүртэл хэсэг хугацаа өнгөрч энэ нь түүнийг эвгүй байдалд оруулна. Олон удаа ийм байдал давтагдвал та тухайн хүний хүндлэлийг бүрмөсөн алдах аюултай гэсэн үг юм. Харин дээд тушаалын хүнтэй тэр бүр түрүүлж гар сунгах гэлгүй анхааралтай харж, түүнийг танд гар сунгахад нь хоцролгүй хариу мэндлэх хэрэгтэй юм. Өндөр албан тушаалтнуудын олонх нь /харамсалтай нь…/ зарим үед өөрөөсөө доогуур албан тушаалын хүнтэй гар барьж мэндлэх дургүй байдаг тул энэ тохиолдолд та өөрөө эвгүй байдалд орно. Ийм хүмүүс эелдгээр түрүүлж гар сунгаж байгааг тань долигонуур, хэт увайгүй зантай, боловсон бус этгээд гэж дотроо дүгнэж магадгүй.
Та хүнтэй гар барьж мэндлэхдээ ямагт нүд рүү нь эгц харж байгаарай. Гарыг нь атгачихаад газар шагайгаад байвал та ямар нэг далд, муу санаа агуулсан хүн гэж ойлгогдоход хүрч болзошгүй.
Бэлтгэсэн Ч.ЗУЛАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button