Хөгийн асуулт, хэрэгтэй хариулт
-Нөхрийн үнсэлт ээ гэж…
Одоогоос хориод жилийн өмнө эхнэрийг нь төрөх үед нөхрийг байлгах туршилтыг анх Монголд хийснийг санаж байна уу? Эхнэрийнхээ төрөхийг харах гэж орсон 5 хүнээс нэг нь хана налсаар хаалгаар гаран зугтаж, 2 нь ухаан алдаж, харин хоёр нь гаралгүй, ухаан алдалгүй тэссэн боловч уйлсан гэж хүний биеийн анатоми физиологийн багш маань ярьж билээ. Харин би энд энэ аргын ач тусыг АНУ-ын Пенсильвани мужийн Анагаах ухааны хүрээлэнгийн докторууд баталсан тухай хэлэх гэсэн юм. Төрөхөөр өвдөх үедээ эмэгтэй өвдөлтийг тэсвэрлэж, хашгирахгүйн тулд шүдээ зууж амаа жимийвэл умайн хүзүү муу нээгддэг болох нь нотлогджээ. Yүнийг судласаар байгаад умайн хүзүүг сайн нээж, эмэгтэйг зовоолгүй сайн төрүүлэхэд эртний энэтхэгийн эмч нарын арга хамгийн шилдэг нь болохыг баталсан байна. Энэ бол ердөө л нөхрийн нь үнсэлт юм. Тиймээс ч дэлхий даяараа энэ аргыг хэрэглэдэг болоод байгаа аж.
-Хэрвээ хүнд яаж секс хийхийг зааж өгдөггүй, хаанаас ч мэдээлэл авах бололцоогүй бол өөрөө л мэдчихдэг юм бол уу?
Yгүй ээ. Сексийн арга техник гэдэг бол нийгмийн өндөр ач холбогдолтой зүйл байдаг учир сургах, сурах хэрэгтэй. Байгаль эх хүнд зөвхөн төрөлх араншин, эсрэг хүйснийхээ хүнд тэмүүлэх мэдрэмжийг л өгдөг бөгөөд харин яаж секс хийхийг хүн бусдыг харж, ээж аав, найз нөхдөөсөө, хэвлэл мэдээллээс үгүйдээ л амьтдыг ч болтугай ажиглаж байж л сурч авдаг. Тэр байтугай зарим хосод /сексологичдын судалгаагаар 400 хосын 1 нь/ онгон гэр бүл буюу виргогамия /латинаар, үirgo-онгон охин, gamos-хань/ хэмээх зүйл ажиглагддаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хоёр хоёулаа сексийн тухай зохих ёсны мэдлэггүйн улмаас /энэ нь эцэг эхийн хэт хатуу хүмүүжил, хувь хүний хаагдмал, ганцаардмал зан араншин, хүүхэд байхад үеийнхэнтэйгээ хайр сэтгэлийн тухай чөлөөтэй ярилцаж байгаагүй, сексийн тухай бодол, хүслийг хүчээр хаан боогдуулж байсан зэрэг шалтгаанаас улбаатай/ хоорондоо /мөн гэр бүлээс гадуур ч/ сексийн харилцаа байхгүй, огт таашаал авдаггүй, энэ талаар ярилцдаггүй байна. Тэгсэн мөртөө хэн хэн нь зүүдэндээ дур тавьж, гар хангалга хийн дур тавьж чаддаг.
-Ээж нь заадаг байхгүй юу!
Нохой, муур, харх, хулгана зэрэг олон амьтад дээр хийсэн судалгаанаас үзэхэд эмэгчин амьтад /ээж нар нь/ түүнд бэлгийн амьдрал, хээлтүүлгийн тухай заадаг болох нь нотлогджээ. Жишээ нь нохойн гөлгийг дөнгөж төрөнгүүт ээжээс нь холдуулаад ганцааранг нь байлгаж тэжээсээр үржүүлэгт орох хугацаа нь болоход эмэгчинтэй нийлүүлэхэд яаж хээлтүүлэхийг огт мэдэхгүй байсан байна. Гэтэл эх нохой нь бусад гөлгөнд бие биедээ мордох, эрхлүүлэх, тоглохыг зааж өгсөн бөгөөд ингэснээр тэд насанд хүрэхдээ эсрэг хүйстэнтэйгээ харьцахад ямар ч саадгүй байжээ. Мөн тусгаарлагдмал байдалд өсгөсөн цөөвөр чоныг сүрэгт нийлүүлэхэд ороо нь орсон жингэрт өчүүхэн ч анхаарал хандуулахгүй байжээ.