Сонин хачин

Сексийн тухай ярилцацгаая? Тэгье!
Дэлхийн урлаг дахь сексийн тусгал, лабораториос ор хүртэл… гэсэн сонирхолтой сэдэвт бага хурал энэ 4-р сарын 15-18-нд Сан Диего хотод боллоо. Уг бага хурлын зорилго нь дэлхийн ард түмнүүдэд бэлгийн сэрэл хэрхэн үүсдэг, улс үндэстнүүдийн бэлгийн амьдралын олон тал, төрөл, тэдгээрийн бүрэлдэн бий болох нийгмийн болон биологийн учир шалтгааныг задлан шинжлэх явдал гэнэ.
Уг арга хэмжээнд энэ талаар мэргэжсэн эрдэмтэн мэргэд төдийгүй дөнгөж эхлэн суралцаж буй оюутан сурагчид ч оролцож өөрсдийн үзэл бодлыг илэрхийлжээ. Урлагийн олон салбарын төлөөлөгчид ч олноороо ирж, зарим нь өөрийн бүтээлээ худалдаж амжсан байна. Зохион байгуулагчид нь хэд хэдэн салбарт болсон дугуй ширээний ярилцлагуудын хажуугаар нарлаг Калифорний цоглог хүүхнүүдтэй зугаалах бололцоог ч мөн оролцогчиддоо нээж өгсөн байна.
Орост эротик музей нээгдлээ
Санкт Петербург хотод Оросын түүхэнд анх удаа эротик музей нээгдэж байна. Yндэслэн байгуулагч, Оросын байгалийн шинжлэх ухааны академийн түрүү булчирхайн төвийн ерөнхий эмч Игорь Князькин 1990-ээд оноос сексийн холбогдолтой зүйлүүдийг сонирхон цуглуулж эхэлсэн бөгөөд эдүгээ түүний цуглуулганд 15000 хол давсан үзмэр хуралджээ. Энэ танд ямар хэрэгтэй юм бэ? гэж асуусан сурвалжлагчийн асуултанд тэрээр Энэ надад ямар хэрэгтэй юм бэ гэж үү? Би Орос орныг ирээдүйд бүх л зүйлд, тэр дундаа эротикт ч зөв ханддаг соёлтой орон байгаасай гэж хүсч байна… гэж хариулжээ.
Петербургийн секс музейд ороход таныг Иван Барковын зохиолын нэртэй баатруудын нэг Лука Мудищевын хүрэл баримал угтан авна гэнэ. Чухам яагаад энэ дүрийг сонгосныг Игорь Князькинаас асуухад Би хэдэн жилийн өмнө академич Д.С.Лихачевтай уулзахад тэр надад Оросын утга зохиолд ганцхан Иван Барков л жинхэнэ Казанова байсан, өөр байхгүй ш дээ гэж хэлж билээ. Тэр үед л би Барковын зохиолын баатрыг амилуулахсан гэж бодсон. Энэ санаагаа биелүүлэхэд минь уран барималч Александр Бодяков тусласан гэж өгүүлжээ. Yнэндээ Барковыг Пушкин хүртэл Оросын агуу Приап /эртний грекийн хүсэл тачаал, янхан хүүхнүүд гаж донтнуудын бурхан/ гэж байсан гэдэг.
Петербургийн музейн шилдэг үзмэр бол Григорий Распутины бэлэг эрхтэн гэнэ. Хэдийгээр Нью-Йоркийн музейд Наполеон Бонапартын эрхэмсэг эрхтэн байдаг ч үүнд атаархах хэрэггүй, учир нь Бонапартын шодой ердөө өчүүхэн шүү дээ. Гэтэл манай Распутиных 30 см гэдгийг бодоод үз л дээ… гэж Игорь Князькин хэлжээ. Григорий Распутины жич хүү болох, хайртай охин Матренагийн нь /Матрена Распутина аавыгаа алуулсны дараа АНУ-д дүрвэн гарч бар сургагчаар ажиллаж байгаад 1977 онд нас барсан байна/ ач хүү Жон Некмерсон АНУ-д амьдардаг бөгөөд алдартай дээд өвгийнхөө эрхтнийг нүдээр үзэхийн тулд Петербургт иржээ. Шилэн хоргон дахь эрхтнийг харсан Жон Энэ мөн байна. Минийх яг ийм шүү дээ … гэж хэлээд эргэн тойронд нь байсан үзэгчид гайхан шивэгнэлдэхэд нь огтхон ч тоолгүй Итгэхгүй байна уу? Yзэх үү? гэж асуун гайхашруулжээ. Эротик музей Европ, Ази, Америкийн олон оронд байдаг бөгөөд хамгийн том нь Парисын сексийн музей юм. Парисын музейн барилга 7 давхар өндөр, шөнийн 2 цаг хүртэл ажилладаг. Энд сексийн холбогдолтой урлагийн агуу бүтээлүүдээс эхлээд хэнд ч хэрэггүй гэмээр тоглоомын юмнууд ч байдгаараа онцлогтой. Харин Данийн Копенгаген хотын секс музей жинтэй бүтээл ихтэйгээрээ дэлхийд зартай бөгөөд алдартнуудын сексийн амьдралыг харуулсан тооохон үзмэрүүд байдаг. Зөвхөн энд л Данийн алдарт үлгэрч Ханс Христиан Андерсен болон сэтгэхүйн задлан шинжээч Зигмунд Фрейдийн хувийн амьдралын нарийн ширийнийг үзэж болно гэнэ.
Порно киноны үйлдвэрлэлд хүндрэл учрав
Дэлхий дээр порно кино бүтээдэг үйлдвэрлэл Европ, Калифорни гэсэн хоёр том газар төвлөрдөг. Тэдгээрийн үйл ажиллагаа хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал хэд дахин багасч байна. Учир нь 2003 онд Европыг нөмөрсөн хэт халууны улмаас Европын орнуудад порно кино бараг хийгдээгүй бөгөөд энэ салбарт ажиллагсад ажилгүйчүүдийн эгнээнд орсон байна. Харин Калифорний хувьд үүнээс ч хэцүү байдал бий болжээ. Учир нь порно киноны нэртэй од Даррен Жеймс ДОХ туссан нь нотлогдсон бөгөөд үүнээс болж нийт порно киноны зураг авалт 2 сар гаруйгаар хойшилж, бүх жүжигчдийг ДОХ-ын шинжилгээнд яаралтай хамруулсан байна.
Түүнтэй хамтран тоглосон 14 жүжигчнээс 1 бүсгүй мөн ДОХ-ын халдвар тээгч болох нь батлагдаж байдал ноцтой гэдгийг улам тодруулав. Тиймээс Даррентай бэлгийн хавьталд орсон 35 хүнийг ч мөн яаралтай ДОХ-ын шинжилгээнд оруулсан боловч хариуг нь олон нийтээс нууцалсан байна.
Энэ нь жил бүр 4-13 тэрбум хүртэл долларын орлоготой байдаг Калифорний порно киноны байдалд ихээхэн хүндрэл учруулсан төдийгүй 2004 онд ч мөн үргэлжилж болзошгүй байгаа гэнэ.
Хамгийн шилдэг амрагууд хаана байдаг вэ?
Дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдийн нэг Durex компани аль улс, үндэстэн бэлгийн чадавхи хамгийн өндөртэй, жилд хамгийн олон удаа загас наадуулж чаддаг вэ? гэдгийг олж мэдэхээр бүх тивийн 34 орны 16-70 насны 150000 хүнийг хамруулан ээлжит санал асуулгаа явуулжээ. Durex компани Global Sex Surүey судалгааг жил бүр явуулдаг бөгөөд буюу энэ жилийн судалгааг жилд 152 удаа секс хийдэг унгарчууд тэргүүлэв. Бодит байдал урьдчилан бодсоноос нь яльгүй өөр дүн үзүүлж, дэлхийн шилдэг амрагууд гэж тооцогддог францчууд, чадварлаг эрэгтэй янхнуудаараа алдартай итали, ядуу хөвгүүд нь хамгийн хямдаар биеэ үнэлдэг тайланд орон харьцангуй доогуур орсонд судалгаа хийгсэд гайхсан байна. Жилд 135 удаа хурьцал үйлддэг британчууд 2-т орсон нь өнгөрсөн жилийнхээ үзүүлэлтээс хол давсан гэнэ. Yүний дараа 123 гэсэн тоогоор испаничууд удаалж, өнгөрсөн жил 127-гоор тэргүүлж байсан германчууд 120 болж бууран 4-рт, италичууд 119 гэсэн тоогоор 5-рт бичигдсэн байна. 6-р байранд жилд 118 удаа секс хийдэг америкчууд орж бусад бүх цагаа ажилдаа зориулдгаа хүлээн зөвшөөрчээ. Энэ судалгааны дүнд нийт оролцогчдын 55 орчим хувь нь ядаж нэг удаа гэр бүл буюу байнгын найз бүсгүйгээсээ өөр хүнтэй унтсанаа, 50 орчим хувь нь секс утас, цахилгаан шуудан зэргээр хүнтэй унтаж дур тавьж үзсэнээ хүлээн зөвшөөрчээ. Харин харамсалтай нь уг судалгаанд оролцогсдын 1/3-нь өөрийн сексийн амьдралд сэтгэл дундуур байдгаа дурдсан гэнэ.
Мэдээллийг бэлтгэсэн Ч.ЗУЛАА