Эра төвийн фотомодель М.Мөнхжаргал Би амьдралыг ажиглах дуртай

Зөв, сайхан харьцаатай, ирээдүйдээ итгэх итгэлтэй, наснаасаа эрт хэрсүү суусан гэмээр энэ охинтой ярилцаж суухад нээрээ л ирээдүйн сайн нийтлэлч миний өмнө сууж байгаа ч юм билүү гэж санагдсан юм.
– Чиний сэтгүүлч болно гэдэг чинь надад сонирхолтой байна. Загвар өмсөгчид, фотомоделиуд цаашдын мэргэжил, ажлаа сонгоход юуны түрүүн кино жүжигчин болох тухай бодол орж ирдэг байх гэж санагддаг?
-Тийм шүү. Би ч гэсэн кинонд тоглох, өөрийнхөө дүр төрхийг урлагт үлдээчих юмсан гэж боддог. Киноны урилга ч их ирдэг. Уг нь надад сая нэг урилга ирээд, зохиол нь ч таалагдсан. Даанч ирэх долоо хоногт зураг авалт нь эхлэх болохоор би тоглож чадахгүйгээ хэлсэн. Миний шалгалт, конкурс яг давхцчихаж байгаа юм. Тийм болохоор би кинонд бол хэзээ ч тоглож болно, харин мэргэжил, боловсрол чухал гэж бодсон. Харин сэтгүүлчийн хувьд бол миний бүр багын мөрөөдөл. Би ерөөсөө л сэтгүүлч байхгүй юу…
– Тийм үү? Яагаад өөрийгөө ерөөсөө л сэтгүүлч гэж бодож байгаа юм бэ?
-Би ер нь хүүхдүүдээс жаахан өөр ш дээ. Би зориуд янз бүрийн хүрээний, янз бүрийн ааш зантай, амьдралтай асуудалтай найз нартай болдог. Тэдний амьдралыг ажиглах, суралцах, тэдэнтэй харилцах нь надад таалагддаг. Зарим нь өндөр боловсролтой, бололцоотой амьдралтай хүүхдүүд байхад бүр хэрэг төвөг тарьж байсан, дэггүй сахилггагүй найз ч бий. Би бас ажиглах дуртай. Хүнийг ч, юмыг ч.
– Сэтгүүлч болох бэлтгэл сайн хангагдаж байна уу?
-Би сэтгүүлчийн мэргэжлээр оюутан бэлтгэдэг бүх их дээд сургуулийг урьдчилаад судалчихсан. Тийм олон биш юм байна лээ. Сонголтоо хийчихсэн, элсэлтийн шалгалтандаа бэлтгэж байгаа.
– Чамтай ярилцаж байхад чи наснаасаа эрт хэрсүүжсэн, өөрийгөө нэлээн барьдаг хүн шиг санагдлаа.
-Хүмүүс намайг ер нь тэгж хэлдэг юм аа. Олон хүнтэй харьцдаг, багаасаа өөрийгөө ингэж сургасан байх л даа. Найз нар заримдаа чамтай юм ярих аймаар байдаг гэдэг юм.
– Хэдийнээс загвар өмсөгч, фотомодель болсон бэ? Ээж, аав чинь энэ салбар, урлагаас огт өөр мэргэжлийн хүмүүс байна. Чамайг яаж хүлээж авсан бэ?
-Би багаасаа Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд сурсан. Ээж аав хоёр маань урлагийн хүн биш мөртөө хоёулаа урлагт дуртай, ойлгодог. Гэхдээ үнэндээ загвар өмсөж, фотомодель болоход аав эхлээд намайг ойлгохгүй, дэмжихгүй байсан. Би аав аа, би дуртай юмандаа явъя л даа гэж гуйгаад. Гэрийнхээ бүх ажлыг амжуулж байж, зориуд зорьж зүтгэсэн. Сүүлд нь намайг тэмцээн уралдаанд түрүүлээд, шагнал аваад ирэхэд аав их баярласан. Тэгээд чамайг хорьж байсан нь буруу байна, хүн хорьсон юманд улам илүү дурлаж зүтгэдэг болохоор биднийг чамд ийм амжилтанд хүрэхэд чинь тусласан гэж ойлгоорой гэсэн. Одоо бол их дэмждэг. Ер нь намайг заавал загвар өмсөгч болгоно гэж зүтгэсэн хүн бол аавын маань эгч л дээ. Намайг Эра төвд оруулж өгөөд, маш их итгэл хүлээлгэсэн. Би авга эгчийнхээ итгэлийг даах гэж хичээсэн. Бас манай эмээ. Миний хамгийн шилдэг дэмжигч байхгүй юу. Би эмээгээ орчин үеийн эмээ гэж боддог. Одоо 70 хүрч байгаа мөртөө орчин үеийн загвар стилийг андахгүй гээч. Аавтай хамт хувцас авах гээд дэлгүүр ороход санал зөрөлддөг бол эмээ бид хоёрын санал яг нийлдэг. Заримдаа бүр Одоо чинь охидууд нэг иймэрхүү л юм өмсдөг болсон юм биш үү? гээд сонин гоё стилийн хувцас хүртэл санал болгож намайг ангайлгаж байгаа юм чинь.
– Чи гэрийнхнийхээ тухай их ярих юм. Гэрийнхэндээ их хайртай байх?
-Тэгэлгүй яах вэ? Би ээжээсээ тавуул. Дээрээ нэг эгчтэй. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Манай гурван дүү ёстой бужигнуулж алдана ш дээ. Эгч тусдаа гараад явчихсан болохоор гэрийнхээ бүх ажлыг би амжуулах ёстой. Харин одоо хоёр сар доод талын хоёр дүү маань гэр орны ажил хийж байгаа. Аав, эгч чинь улсын, элсэлтийн олон шалгалт өгнө. Та нар туслах ёстой гэсэн болохоор. Миний яг доод талын хоёр дүү нас ойролцоо, тэрсхэн, зарим хүмүүс ихэр юм уу гээд байдаг юм. Хоёулаа хоол сайн хийнэ, гэрийнхээ ажлыг амжуулж байгаа.
– Танайхнаас чамаас өөр урлаг, загварын ертөнцөд яваа хүн бий юу?
-Байхгүй ээ. Манай эгч надтай адилхан л даа. Тэхдээ аягүй даруу. Бид хоёрын хувцаслалт, стиль хүртэл зөрдөг. Би чинь бас өнгөтэй, гоёотой, үдээстэй хадаастай, салбагар далбагар юм сонирхоно. Эгч бол хэзээ ч тэхгүй. Энгийн мөртөө чанартай хувцас гэсэн сонголттой.
– Чи их том нүдтэй юм. Том нүдтэй хүний энгийн харах нь ширвэлт шиг болчихдог ш дээ. Чамд тийм юм тохиолддог уу?
-Та яг үнэн хэлчихлээ. Зүв зүгээр байж байхад чи муухай харлаа, ширэв татлаа гээд байдаг юм. Их сонин. Манай эгчийг сурагч байхад багш нь бүр муухай хардаг гэж эцэг эхийн хурал хийлгэж байсан гэсэн. Намайг ердийнхөөрөө байхад л хүүхдүүд Мөнхжаргал зүгээр үсээ хаялж, ширэв татаж, дээгүүр хараад … энэ тэр гэж ярьдаг юм. Заримдаа гомдмоор ч байдаг л даа. Бид таваас эхний гурав нь том нүдтэй. Тэгээд сүүл рүүгээ жижигрээд явчихсан. /инээв/
– Мэдээж чи үеийнхнээсээ илүү олны танил, нэр хүндтэй болсон. Өөрөө хөдөлмөрлөж цалин авдаг. Энэ бүхэн бусдын атаархлыг хүргэж л байгаа байлгүй. Хүүхдүүд чамд яаж ханддаг вэ?
-Тийм л дээ. Одоо намайг хүмүүс, үеийнхэн нэлээн таньдаг болсон юм байна лээ. Найз нар заримдаа утасдаад, Хөөе Мөөгий, киногоо үзье ээ, чи зурагтан дотроос гар л даа? гээд тоглоом хийж байдаг юм. Найзынхаа гэрт орсон чинь аав нь Би зурагтаа үзье тэгэх үү гээд инээж байсан. Сипдадент ооны рекламанд тоглосны дараа манай хөдөлмөрийн багш дуудаад, алив чи манай хүүхдийн сэтгэлийг амраагаадахаач. Шүдээ угаах болгондоо энэ рекламанд тоглосон эгчтэй танилцмаар байна гээд гэж билээ. Энэ надад их сайхан байдаг л даа. Би хэдий бас зохих цалинтай ч үргэлж таксигаар явна гэж юу байх вэ. Микроавтобус, нийтийн унаанд явж байхад хүмүүс сүрхий хараад л, үеийнхэн Энэ ингэж явдаг юм байх даа? Яагаад автобусаар явж байгаа юм бол? гэж хүртэл шивнэлддэг юм. Энэ бүхэн бол олон түмний хүндлэл юм. Харин зарим хүүхдүүд санаатайгаар өө сэв хайж, бүр огт худлаа цуурхал хүртэл тараадаг. Элдэв хов жив, тиймэрхүү зүйл зөндөө гардаг л даа.
– Тэр үед чи өөрийгөө яаж тайвшруулдаг вэ?
-Уйлдаг. Бүр асгартал уйлдаг. Та бүр чин зүрхнээсээ цурхиртал уйлж үзсэн үү? Хэн нэгэн хүнд гомдвол би зөндөө удаан уйлаад тайвширчихдаг. Тэгээд тэр хүн нэг их ач холбогдолтой биш болчихож байгаа юм чинь. Уйлаад нүдээ ч, сэтгэлээ ч цэвэрлэдэг гэх үү дээ. Би ер нь л уйлхай даа. Кино үзээд, сэтгэл заслын дасгал хийгээд хүртэл уйлдаг. Эмзэг ч гэх юм уу, өрөвчхөн ч гэх юм уу. Өчигдөр МАХН шоун дээр нэг охин ганцаараа аймаар чанга уйлаад байсан. Яасан бэ миний дүү гэсэн чинь, би дүүгээ алга болгочихлоо, туслаач дээ гэсэн. Тэгсэн чинь миний нүдэнд нулимс дүүрээд хоолой зангираад ирж байгаа юм чинь. Найз нар маань хамт явж байсан. Тэгээд Чи юм бүхэнд ингэж шаналж уйлаад байх юм бол юу болох юм бэ? гэж тайвшруулж байгаа юм чинь.
– Гэсэн ч загвар өмсөгч, фотомодель байна гэдэг асар их тэвчээр шаарддаг. Бас их хэцүү салбар гэж би боддог?
-Тийм ш дээ. Загварын ертөнц гэдэг их хэцүү өрсөлдөөний талбар байхгүй юу. Өөрийгөө ямагт анхаарч, алхаа гишгээ, үгээ цэнэж явах хэрэгтэй. Миний үеийнхэнд байдаг нэг алдаа бол хэлэх үгээ цэгнэдэггүйд байгаа юм. Санамсаргүйгээр, анзааралгүй нэг үг хэлчихэд нөгөөх нь явсаар байгаад огт өөр утгатай болоод сонин дээр гарах ч юм уу, бусдад хүрчихдэг. Тэгээд хүмүүс буруугаар ойлгоно, хүндлэхээ болино. Алдар нэр унахдаа амархан ш дээ. Тэхээр хэлэх ярихдаа хүртэл болгоомжтой байх хэрэгтэй л дээ.
– Чи олон найзтай юу? Найз нь дайсан болох нь бий ш дээ?
-Би мэднээ. Би маш олон найзтай. Янз бүрийн. Миний дотны найзаа гэж итгэж явсан найз маань итгэлийг минь алдах тохиолдол ч гарч байсан. Гэхдээ би энэ тухай эргэн санахгүйг хичээдэг. Ер нь хүүхдүүдийн атаа жөтөө, хов жив, хэлсэн үгийг сүүлдээ тоохоо больчихдог юм байна лээ. Одоо бол чихнийхээ хажуугаар л өнгөрүүлчихдэг. Хамгийн гол нь би өөрөө тэдний яриад байгаа шиг биш, тэгээд миний хамгийн ойр дотны хайртай хүмүүс маань надад итгэж байвал бусад нь хамаагүй гэж боддог болсон. Эндээс би хүнийг бүрэн танилаа гэж бодож хэзээ ч болохгүй юм байна лээ гэдгийг ойлгосон.
– Загвар өмсөгч, ийм олон клип, рекламанд тоглосон гэдгээр чинь хүүхдүүд чамайг яаж хүлээж авдаг вэ?
-Хүүхдүүд намайг эхэндээ буруугаар ойлгосон байдаг л даа. Найз охиныхоо төрсөн өдөрт очсон чинь хүүхдүүд намайг аймаар галзуу, их зантай, маягтай гэж байх гэж бодсон гэсэн. Тэгээд дараа нь чи нээрээ ийм юм уу гээд гайхаад байсан. Намайг маягтай гэдэг. Гэтэл би тийм биш ш дээ. Гэхдээ зөв маяглаж чадаж байвал зүгээр гэж боддог. Хүүхдүүд намайг Чи яагаад тамхи татдаггүй юм бэ? гээд асуугаад байдаг юм. Сонин. Чам шиг хүүхдүүд бүгд л тамхи татдаг ш дээ гээд л. Би заавал бусадтай адилхан байх ёсгүй биз дээ? Чи яагаад найз баньдгүй байдаг юм. Худлаа яриад л… Чамд бол баньд нар ёстой ташраараа л унаж байгаа биз энэ тэр гэдэг юм. Намайг дотны эрэгтэй найзгүй гэхээр итгэдэггүй юм.
– Чи өөрөө найз хөвгүүнтэй болъё гэж боддоггүй юм уу?
-Одоохондоо тийм бодол ердөө төрдөггүй. Бас нэг талаар яг санаанд таарах хүүхэд байдаггүй л дээ. Тэгээд ч найз охидынхоо яриаг сонсохоор заримдаа өө, хөвгүүд бол ийм дээ, ийм өөдгүй гэсэн бодол төрөөд байдаг юм.
– Өсвөр насныхан энэ үедээ бэлгийн амьдралд орж бас ч их алддаг. Чи түүнээс айж байна уу?
-Харин тийм. Тийм алдаа аймаар их. Нэг талаар мэдээж болоогүй гэж боддог. Нөгөө талаар бас үеийн маань хөвгүүдээс одоогоор санаанд нийцэх хүн гараагүй болохоор… Бас найз охидынхоо алдааг сонсож, харж байгаа болохоор айдаг ч байж магадгүй.
– Ер нь хэзээ гэр бүлийн амьдралд орвол зөв гэж боддог вэ? Чи ирээдүйнхээ амьдралын талаар юу гэж төлөвлөж байна?
-Хүн хүн янз янз байх л даа. Миний хувьд би 25 нас хүртэл хугацааг ганц боловсролд зориулна. Тэгээд дараа нь бодож болох юм. Би эмэгтэй хүн боловсрол, мэдлэгтэй, өөрийгөө хэнээс ч гуйхгүйгээр аваад явчих чадалтай болсон хойноо хүнтэй суувал зөв гэж боддог болохоор өөрийгөө бүх талаар бэлэн боллоо гэж үзэхээрээ л гэр бүлийн амьдралын тухай бодно доо.
– Ирээдүйнхээ ханийг яаж сонгох бол?
-Хаанаас яаж гэдгийг нь одоо хэлж мэдэхгүй юм. Харин энэ хүн миний хань болно гэж бодвол би гэрт нь очно. Ээжийг нь харна. Ээжтэйгээ яаж харьцаж байна, ээжийгээ яаж хүндэлж байна? Энэ хүн надтай яг ингэж харьцах юм байна гэж би бодно. Аавыг нь ямар хүн бэ гэж харна. Энэ хүн хожим яг л ийм хүн болно гэж бодох учраас. Мэдээж бүх юм нь яг адилгүй ч хүүхэд нь юм чинь аавынхаа л жижигрүүлсэн хувилбар шүү дээ. Гэрийг нь харна. Хожим манайх яг л ийм айл байна шүү дээ.
– Гэр бүлийн хүмүүжил хүнд их чухал? Аав ээж чинь чамайг яаж хүмүүжүүлсэн гэж боддог вэ? Аав чинь чамайг өөрөө хөдөлмөрлөж цалин хөлс авдаг, өөрийн орлоготой болсон болохоор чинь бас сайшаан дэмжсэн байх даа?
-Мэдээж. Би өөрийнхөө цалингаар аав ээжийнхээ надад зарцуулах мөнгөнөөс зохих хэсгийг нь хэмнүүлж байгаа шүү дээ. Манай аав намайг, ер нь биднийг хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг маш сайн мэдрүүлж өсгөсөн. Айлын хүүхдүүд эцэг эхээсээ хэрэгтэй, хэрэггүй элдэв юм нэхэж шалдаг. Бид хэзээ ч тэгж байгаагүй. Аав ээж хувцас авч өгвөл тэрийг нь л өмсөнө. Би багаасаа лангуун дээр зогсож, хүн яаж хөдөлмөрлөж байж мөнгө олдог вэ гэдгийг ойлгосон. Одоо ч гэсэн би ажил хийж байж л хөдөлмөрийнхөө хөлсийг үнэлүүлж байгаа. Тийм болохоор цалингаа аваад би яаж хөлсөө урсгаж байж энэ мөнгийг олсон билээ гэж бодохоороо хэрэггүй юманд үрдэггүй, бааранд ч орж чаддаггүй юм байна лээ. Манай дүү нар ч мөнгө дэмий үрдэггүй. Аав маань биднийг ингэж хүмүүжүүлснийг би зөв гэж боддог.
– Мөнгө хүний амьдралд ямар байр суурьтай вэ? Анхны цалинг яаж зарцуулж байв?
-Мөнгө амьдралын чухал хэрэгтэй зүйлийн нэг мөн гэж боддог. Харин түүнийг яаж олж байна вэ гэдэг нь чухал. Би өөрөө ажил хийж байгаа учраас өөрийнхөө цалингийн зохих хэсгийг өөртөө зориулж, өөртөө юм авдаг. Банкин дахь мөнгийг өвлүүлэхийг би тэнэг гэж боддог оо. Яагаад гэвэл өөрөө ажиллаж олоогүй юм чинь, хүн их ч бай, бага ч бай тэр мөнгийг юунд ч хамаагүй, утга учиргүй үрж чадна ш дээ. Гэтэл өөрөө хөдөлмөрлөж олсон бол тэхгүй. Анхныхаа цалинг би эмээдээ аваачиж өгсөн. Дараагийнхыг нь ээж аавдаа, тэгээд гэртээ юм авсан. Харин дараа нь найз нартаа бас зориулсан. Миний ийм амжилттай яваад та нарын маань тус их байгаа шүү гэдгийг хэлсэн.
– Амьдралдаа хамгийн харамссан болон хөгжилтэй тохиолдлуудаас яриач?
-Би олон юм сонирхож, юм юманд л хүрч үзэх гэж явсан мөртөө ганцхан хөгжмийг орхигдуулсандаа л харамсдаг. Аав маань хэнээр ч заалгалгүй морин хуур, лимбэ хүртэл тоглож сурсан. Харин би хөгжмийг тууштай үзээгүй орхисондоо харамсдаг. Инээдтэй юм гэвэл /өөрөө инээв/ хамгийн инээдтэй нь би Монголжингоо тэмцээнд орсон өдөр. Тайзан дээр гарчихаад бүрхэг, уйтгартай байж болохгүй ш дээ. Тэгээд л өдөржингөө, өглөөнөөс, тэмцээн дуустал инээх хэрэгтэй болохгүй юу. Та бүтэн өдөржин инээж үзээгүй бол мэдэхгүй. Хэцүү шүү. Орой нь тэмцээн дуусчихаад би хоёр завьжаа зүгээр болгож, буулгаж чадахгүй болоод Инээмтгий хүн шиг тогтчихсон байсан. Тэгээд бүр иллэг хийж байж буулгасан ш дээ.
-Баярлалаа миний дүү. Зорьсондоо заавал хүрээрэй. Амжилт хүсье.
Ярилцсан Ч.Мөнхзул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button