Сэрлийн цэгүүд
Эмэгтэй хүн бүрт нууцгай хүсэл байдаг. Эрчүүдийн зорилго бол түүнийг олж мэдэн амраг хүүхэндээ дээд зэргийн таашаал хүртээх явдал юм. Алдарт секс судлаач Киннесийн үгээр бол тэнэдэг сэрлийн цэг тод илэрдэг эмэгтэйчүүд хурлын үед огт өдөөгдөөгүй хэрнээ дур тавьж чаддаг гэнэ. Ингээд эмэгтэй хүний биеэр аялцгаая.
Нүүр Зарим хүүхнүүд эр хүнээр үнсүүлж, хацар, эрүүгээ зөөлхөн илүүлж, аажмаар хүзүү рүү шилжихэд өгүүлшгүй сайхан мэдрэмж амсдаг. Хэрэв амраг хүүхэнд чинь иймэрхүү энхрийлэл таалагддаг бол та хурьцлын үед нүүрэнд нь чөлөөтэй хүрэх байрлалыг сонгож ав.
Чих Ихэнх секс судлаачид эр хүн дурлалын оршлоо бүсгүй хүний чихнээс эхлэх ёстой гэж үздэг. Энд маш олон мэдрэлийн судас байдаг. Хэрэв чихний дэлбээг зөөлөн энхрий хазаж, илэхэд эм хүнийг сайн өдөөж дур хүчлийг нь улам нэмэгдүүлнэ.
Хүзүү Хүзүүгээ энхрийлүүлэх дургүй ганц ч эмэгтэй байдаггүй. Зарим хүүхэн хүзүүний урд хэсгийг үнсэхэд дуртай бол нөгөөд хүзүүний ар хэсэг, чихний дэлбээг үнсэх, гурав дахь хэсэг үсээр нь тоглоход диваажингийн жаргал эдэлдэг. Ийм тэнэмэл цэг хүзүүний арын хонхорт ч байж болно.
Хөх Секс судлаачдын үнэлгээгээр эмэгтэйчүүдийн бараг 80 хувь нь хөх, ялангуяа хөхний товчиндоо мэдрэмтгий байдаг. Yүнд хөхний том, жижиг огт хамаагүй. Хөхийг маш ялдам зөөлөн энхрийлвэл таны амраг бүсгүй маш сайхан таашаал эдэлнэ. Хөхийг хүчтэй үрж дарж болохгүй, өвдөж харин ч таагүй болно.
Гэдэс Бүсэлхий болон хүйс орчмын хэсгийг сайн судал. Зарим хүүхний тэнэмэл цэгүүд чухам энд байдаг. Сэрлийн цэг биш байсан ч амраг эрээрээ энэ хавьд илүүлж таалуулж үнсүүлэхэд эм хүний бэлэг эрхтэнд дороо нөлөөлж дур тачаал асна.