Болгоомжтой тайлаарай

Тедди
Энэ хувцсыг тайлж байхдаа эцсийн мөчид бүсгүйн дотуур өмд нь цээживчтэйгээ нийлж оёсон гэдгийг мэдвэл сандарч тэвдэж муурч унаж хэрэггүй. Тэдди гэж нэрлэгддэг энэ дотуур хувцас харин ч харж байгаагаас чинь хавьгүй хурдан тайлагддаг юм. Ердөө л хоёр мөрөвчийг нь мөрнөөс нь мултлаад бүхэлд нь доош татахад л болно.

Энгийн хөхөвч
Хэдийгээр энгийн гэж нэрлэгдэж байгаа ч хөхөвч харин тайлахад харьцангуй төвөгтэй. Хөхөвчний цахилгаан, дэгээ, гох /застёжка/ зэргийг хүн төрөлхтний уур унтууг хүргэх тусгай зорилготой нууц лабораторид хийдэг байхгүй юу. Тийм болохоор чи хөхөвчийг нь тайлж чадахгүй удаж байгаадаа битгий бачимд. Учир нь хүүхнүүд ч өөрсдөө чамтай адилхан яг ингэж уддаг. Ихэнх хөхөвчинд байдаг бяцхан дэгээнүүд тайлахад хамгийн хэцүү нь. Гохыг тайлахдаа хоёр талыг нэг нэг хуруугаараа чимхэж баруун талынхыг өөр лүүгээ, зүүн талынхыг өөрийнхөө эсрэг эргүүлэхэд л болно. Харин хуванцар гохыг хугалчихгүйг хичээгээрэй.

Оймсны дэгээ бүхий бүслүүр
Уг нь бол энэ нимгэн гоёмсог бүсийг тайлахгүй байсан ч болно. Гэхдээ чи тайлъя гэж шийдсэн бол /бүслүүрийг дотуур өмдний гадна талаар бүслэсэн бол бүр ч хэцүү/ торгон оймс гэдэг эмзэг бас шаггүй үнэтэй эдлэл гэдгийг мартав! Тиймээс товч, гохыг нь болгоомжтой тайлчихвал оймсыг ч, дотуур өмдийг ч тайлахад хялбар болно. Оймс голдуу 2 гохтой түгжээтэй байдаг ч зарим өөдгүй санаат загвар зохион бүтээгчид бүр 4 түгжээтэйг хийсэн нь бий. Түгжээний гох нь эрэгтэй хүний ханцуй сойгчийнхтой адил байдаг тул дээрээс нь дарж хавчсан түгжээг нь сөхөхөд оймсны ирмэг чөлөөлөгддөг.

Анжелика хөхөвч
Чи хэрвээ энэ загварыг мэддэггүй бол бүсгүйнхээ хөхөвчийг тайлах гэж ар нурууг нь бүтэн цаг тэмтрэх болно. Олж чадвал уг нь тайлахад амархан. Ганцхан жижигхэн дэгээ юм уу гох хөхөвчний хоёр аяганы голд нь байгаа. Заримдаа энэ нь чимэглэл, цэцэг, туузны ард нуугдсан байдаг тул Анжелика загварыг гаднаас нь зэрвэс харвал огт түгжээ байхгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ гээч.

Цээживч
Бүх нийтээр Корсет гэж нэрлэдэг энэ даруулга өөрөө түмэн янз, загвартай. Энэ чинь хэдэн зууны түүхтэй, эмэгтэй хүний шилдэг нууцын нэг байхгүй юу. Заримдаа гунхсан сайхан гуалиг бэлхүүстэй харагдсан бүсгүйн даруулгыг тайлаад бодит байдлыг хараад жаахан гомдмоор байдаг л даа. Чухам үүнд л энэ бүсгүйчүүдийн бяцхан заль мэхний гайхамшиг оршиж байгаа юм шүү дээ. Эрт үед цээживч асар урт юм уу олон үдээстэй байжээ. Ихэмсэг хатагтай нар цээживчээ бүслэх гэж хэдэн зарц нараа тойруулан бөндөгнүүлж байдгийг та кинон дээрээс лав хараа биз. Харин аз болж өнөө үед энэ аймшигт үдээс байхгүй болсон нь эрчүүд бидний аз юм даа. Өнөөгийн цээживчнүүд ардаа цахилгаан юм уу дэгээтэй болсон. Та бүсгүйгээ тэвэрч, зөөлөн үнсэнгээ цахилгааныг нь ганцхан татаад л болоо. Харин 20-30 дэгээтэй цээживчийг арай л илүү цаг зарж байж тайлах байх.

Боди
Боди гэдэг нь бие гэсэн үг гэдгийг та мэднэ. Yнэнийг хэлэхэд би эмэгтэйчүүдийг яагаад бүх биеэ багласан ийм хачин хувцас өмсдөгийг ойлгодоггүй л дээ. Гэвч бүсгүй чинь боди өмсдөг бол тайлахад суралцах л хэрэгтэй. Боди гэдэг нь нимгэн майк, дотуур өмд, хөхөвч бүгдийг нь нийлүүлсэн нэг л хувцас шүү дээ. Тийм болохоор та хаанаас нь ч татаж зулгаагаад, товч, бүс хайгаад олохгүй. Харин бодиг тогтоож байдаг ганц хоёрхон бяцхан товчлуур /кнопка/ нь хамгийн санаанд оромгүй газар, бүсгүй хүний нууц бүсэд байдаг юм. Нимгэн торгон эдийг нь гэмтээхгүйн тулд хумсаараа зөөлөн тайлаарай.
За ингээд найз минь, амжилт хүсье. Хайртай хүнийхээ хайртай эдлэлийг нь хайрлаж байвал чи түүнийхээ дэргэд баатар байж болно. Х.ТЭНГЭР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button