Сексийн асуулт, хариулт

-Ихдэхээр эрүүгээр, дутахаар духаар… гэж хүмүүс ярьдаг. Энэ үг ортой юу? Секс илүүдэх юм уу дутагдахад нүүрээр юм гардаг уу? Энийг яаж арилгадаг вэ? Ер нь ямар үед сексийг илүүдэж, ямар үед дутагдаж байна гэж үзэх вэ?
3. 33 н. ДОРНОД
Бэлгийн харьцаанд удаан хугацаагаар орохгүй байснаар нэн түрүүн сэтгэл санааны хямрал, өөртөө итгэлгүй болох, уцаартай, аймхай, аливаад идэвхгүй болох зэрэг байдал гарч болно. Нүүрээр юм гарахын тухайд бол бэлгийн ажил илүүдсэнтэй шууд холбож болохгүй. Секс нь хүнд таашаал, баяр баясгалан өгч байх ёстой болохоос өвтгөх, үүнээс дургүйцэх, залхах хэмжээнд ирвэл бага байснаас муу үр дагаварт, сэтгэл санааны байдалд нөлөөлж болзошгүй. Ялангуяа хэт эрт эхэлсэн замбараагүй сексийн амьдрал нь эрт бэлгийн чадваргүй болоход нөлөөлдөг гэж судлаачид үздэг. Харин секс дутагдвал, өөрөөр хэлбэл удаан хугацаагаар бэлгийн харьцаанд орохгүй байснаас зарим эмэгтэй хүний арьс, бэлгийн зам хуурайших, нүүрээр юм гарах зэрэг үзэгдэл байдаг. Мөн эр хүн байнгын бэлгийн амьдралгүй, үрийн шингэнээ зохих хугацаанд гадагшлуулахгүй байснаар мөн нүүрээр идээт тууралт гарах, түрүү булчирхай өвчлөх, бусад өөрчлөлт гарахад хүргэж болзошгүй. Секс хүнийг залхаах, ядраах хэмжээнд л ирэхгүй бол тухайн хүний бололцооноос хамаарч ямар ч хэмжээтэй байж болно. Харин насанд хүрсэн хүний хувьд байвал зохих доод хэмжээ гэж бий. 30-40 настай эр хүний хувьд долоо хоногт хамгийн багаар 3-4 удаа бэлгийн тогтмол харьцаатай байх нь зөв юм.

-Сексийн үед надаас заримдаа маш их шингэн ялгардаг. Бүр асгардаг гэж болно. Эр хүний үрийн шингэнээс ч багагүй юм шиг байдаг. Энэ юуных вэ? Ямар нэг өвчинтэй холбоотой юу?
Ц. 45 н. УБ
Зүгээр, тийм байж болно. Та болоод таны нөхөр таны бэлгийн дур ханамжийг дээд зэргээр мэдэрч байна гэсэн үг. Хурьцлын дараахан нөхрийн тань үрийн шингэний зарим хэсэг нь үтрээнээс буцаж урсаж гарах тул нийлээд улам ч их юм шиг болж байгаа байх л даа. Ер нь жинхэнэ дур тавьж, их таашаал авах үед эмэгтэй хүнээс ялгарах шингэн ихэсч болох юм. Харин энд нэмж хэлэхэд бэлгийн харьцаанд ороогүй үед эмэгтэй хүний доошоо гарах ялгарал хэт ихэсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг байж болдог.

-Нөхөр маань сексийн үед эрхтнээ хөхүүлэх дуртай байх юм. Би өөрөө үүнд нь дургүй. Гэхдээ эв эеэ бодоод хийдэг л дээ. Гэтэл сая гадагшаа 20 хоног яваад ирсний нь дараа секс хийгээд нөхөр маань дур тавихад үрийн шингэний нь амт өөр болсон байх юм. Би сониноос өдөр бүр секс хийдэг хүний үрийн шингэн нь шингэрч амт нь өөрчлөгддөг гэж уншсан. Энэ үнэн үү? Бид хоёр тэгж өдөр бүр секс хийдэггүй. Ажлынхаа газрын нэг залуухан хүүхэнтэй хамт явсан болохоор нь жаахан хардаад байна. Юунаас болж эр хүний үрийн шингэний амт өөрчлөгддөг юм бэ?
Б. 37 н. УБ
Эрхтнээ хөхүүлэхэд болохгүй юм байхгүй. Тэр бол идэвхтэй сексийн нэг хэлбэр мөн. Хамгийн чухал асуудал нь бэлэг эрхтэн цэвэрхэн (халдварын нянгүй) байх хэрэгтэй, мөн энэ нь хэмжээнээс хэтэрч, байнгын зуршил болж болохгүй. Харин гадагшаа олон хоногоор явж ирсний дараа үрийн шингэний амт нь яагаад өөр болсон гэдгийг хэлэхэд хэцүү байна. Өдөр бүр буюу байнга, ойрхон хурьцал хийснээр үрийн шингэн шингэрч, дотор нь агуулагдах эр бэлгийн эсийн тоо эрс цөөрдөг тул өнгө нь тунгалагшина. Гэхдээ амтлахад тийм хурц өөрчлөлт тэр бүр мэдэгддэггүй. Санаа дагаж байгаа юм биш биз? Гэвч үрийн шингэний үнэр, амт болоод бусад шинж байдал өөрчлөгдөх нь элдэв өвчний шалтгаантай байж болдог.

-Гар хангалга хийж дур тавихад эр хүнтэй унтаж дур тавьснаас ялгаатай юу? Ямар нэг давуу юм уу сул та бий юу?
Е. 23 н. УБ
Ялгаатай байлгүй яахав. Гар хангалга бол эрэгтэй, эмэгтэй аль ч хүний тухайд хурьцлыг жинхэнэ ёсоор хийх боломж, нөхцөлгүй үеийн орлон төлөөлүүлэх хэлбэр гэж үздэг. Гар хангалгаар бэлгийн дур хүслийг хангаж болох боловч жинхэнийг гүйцэхгүй. Гар хангалга хийснээр жирэмслэх, бэлгийн замаар халдварлах өвчин авахгүй тул үүгээрээ давуу бөгөөд осол аюулгүй юм. Харин сул талын тухайд гэвэл гар хангалга байнга хийвэл ийм зуршил тогтож, хэвийн бэлгийн хаьцаанаас таашаал авахаа болих, бэлгийн мэдрэмж доройтох зэрэг байдал үүсэх, яваандаа бэлгийн дур хөрөлттэй болж болно. Эмэгтэй хүн байнга гар хангалга хийх нь мөн бэлгийн харьцаагаар авах ёстой биологийн идэвхт бодис (гормон)-ын дутмагшилд ч хүргэх талтай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button