Эрчүүдийн дур тавилтын талаар хэдэн зүйл

Юуны өмнө нэг үнэн зүйл хэлье. Бүсгүйчүүд бид эрчүүдийг хурдан тавьчихлаа гэж санаа зовдог нь өөрсдийгөө бодсон хэрэг огт биш байдаг юм шүү дээ. Харин хайртай хүн маань сексээс таашаал авч чадаа болов уу, үгүй болов уу гэж сэтгэл зовнидогт л байгаа юм. Түргэн дур тавьчихаар нь санаа зовно, дур тавихгүй удахаар нь ч бас зовнино. Яасан юм бол, ядарсан байсан юм болов уу, би буруу зөрүү үг хэлчихээ юу, ажил дээр нь асуудал гарсан юм болов уу гээд л… Би л лав санаа зовдог. Эргэн тойрныхоо эмэгтэйчүүдээс асуухад тэд бүгд л надтай санаа нэг байна лээ. Тийм болохоор бүсгүйчүүд хувиа бодож байна гэсэн ангийнхаа найзтай санал нийлэхгүй л байгаа юм даа.
Харин эрчүүдийн бэлгийн сэрэл, хөрөлтийн талаар бишгүй ярьж бичдэг мөртөө тэдний дур ханалт, тавилтын талаар хавьгүй бага бичдэг юм байна гэдэгтэй бол санал нийлж байна аа. Тиймээс үүнийг бяцхан ч атугай залруулах гээд үзье л дээ. Ер нь бол би өөрийнхөө мэдэхийг хүссэн асуултуудын хариуг ном сонин, эрдэмтдийн судалгаа, түүвэр зэргээс олж авах гэж хичээснийгээ л уншигч тантай хуваалцах гээд байна л даа.

Дур тавилт, үрийн шингэн гадагшлалт хоёр нэг зүйл мөн үү?
Яг үнэндээ нэг зүйл биш юм байна. Дур ханалт, таашаалыг эр хүн үрийн шингэнээ гадагшлуулах мөчид мэдэрдэг. Яг дур тавилт нь галт уул мэт оргилсон, сүүтэй цай шиг дэвэрсэн ч байж болно, эсвэл бүр мэдэгдэх төдий сулхан ч байж болно. Сүүлийнхийг нь дур тавилгүй үрийн шингэн гадагшилна гэж нэрлэдэг. Харин үрийн шингэн гадагшлалгүй дур тавина гэж байхгүй. Сексийн машин мэт өндөр чадавхитай эр долоо угсруулаад тавьчихдаг юм аа гэхэд найм дахь удаагаа яаж ч хүсээд дур тавих үрийн шингэн байхгүй болчихсон байна шүү дээ. Энэ тохиолдолд, өөрөөр хэлбэл гадагшлах үрийн шингэн байхгүй бол өөрийгөө л зовоохоос өөр юмгүй ээ гэсэн үг.

Хэдэн удаа дараалан дур тавихыг хэвийн гэж үзэх вэ?
Тавиад л, хийгээд л… гэж өөрийнхөө ч юм уу, хэн нэгний тухай бахархангуй ярих яриаг сонссон бол ихэнх тохиолдолд үлгэр ярьж байна гэж бодох хэрэгтэй юм. Эр хүний үрийн шингэн минут тутамд боловсордоггүй л байхгүй юу. Yйлдвэр биш хүн шүү дээ. 25 хүртэл настай, айхтар дурласан, эсвэл сэрэл хүсэл нь асар их хөдөлсөн эрэгтэйн хувьд дараагийн хурьцал хийхэд бэлэн болох хүртэл 3 минут шаардагддаг бол нас ахих тусах энэ зай улам холддог. Байнгын, тогтмол бэлгийн харьцаатай хосуудын хувьд нэг удаадаа нэг л дур тавилтаар хангалттай таашаал авдаг. Харин өөр хамтрагчтай хийх бүртээ хүн яагаад ч юм дээд амжилтанд тэмүүлдэг болохоор 2-3 дараалан тавьдаг гэнэ. Эрэгтэйд нь ч, эмэгтэйд нь ч түүнээс их хэрэггүй байдаг ажээ. Харин хурьцлын хоорондын зай нь мөн л наснаасаа хамаарч янз бүр байна. Тийм болохоор нэг дор 7, 10, 14 гэж хэлж байгаа бол ердөө л бадарчингийн үлгэр…

Эрэгтэйчүүдийн дур үл тавилт гэж ер нь байдаг юм болов уу?
Байдаг юм байна. Тархины бор давхарга гэмтсэнээс, бэлгийн замын эрхтнүүдийн түр зогсолт /мэс заслын дараа болон халдварт өвчин туссан үед/ гэх мэтээр шалтгаан нь олон янз. Мөн нуруу нугасны өвчлөлүүд зарим үед дотогш эргэж тавих дур тавилтанд хүргэж болзошгүй гэнэ. Өөрөөр хэлбэл дур тавих үед үрийн шингэн гадагшлах биш, харин шээсний сүв рүү ордог. Энэ нь дур тавихгүй байна гэж тооцогдох боловч, шээсэнд шинжилгээ хийхэд эр бэлгийн эс илэрнэ. Харин энэ тохиолдолд бэлэг эрхтний хөвчрөлт хэвийн байдаг байна.

Yрийн шингэн эрт гадагшлах гэж юу юм бол оо?
Уг нь орчин үеийн сексийн тухай онолд ийм ойлголт байхгүй. Харин хосуудын нийлэмжгүй байдал гэдэг ухагдхуун бий. Уг нь бол эрэгтэй нь 10 юм уу 40 секундийн өмнө, хойно дур тавих нь хамаагүй, зөвхөн хосууд аль аль нь таашаал хүртэх л ёстой. Тиймээс үрийн шингэн эрт гадагшлах гэдэг нь сексологийн гэхээс илүү сэтгэл зүйн асуудал юм. Ингэж эрт тавьдаг гэгддэг эрчүүдийн 80 хувь нь зүгээр харилцан яриагаар л эмчлэгддэг байна.

Судрын секс буюу эрчүүд сэрлээ хэд хоногоор барьж, дур тавихгүй байх нь биеийн эрч хүчийг сэргээж нас уртасгадаг гэх юм, үнэн болов уу?
Ээ дээ эрчүүд минь, энэ хамгийн том төөрөгдлийн нэг гэнэ лээ шүү. Сексологичид, франц эрчүүд хайр дурлалынхаа амьдралд энэтхэгийн йогичид, хятадын даосуудаас аз жаргалгүй байна гэж байдаггүй юм шүү дээ гэж анхааруулсан байна билээ. Сексийн үйл явцыг зохиомлоор уртасгах нь /ялангуяа 40 наснаас хойш/ эр хүний биенд зөвхөн хор л учруулна. Сексийн үед хүний цусны даралт өндөрсөж, судасны цохилт олширдог. Энэ нь зөвхөн бие махбодын биш сэтгэл санааны, бас дааврын ачаалал юм. Тэгээд ч секс бол амралт, таашаал тул түүнд яг л ингэж хандах ёстой болохоос биш ажил юм уу шашны дадал болгож хэрхэвч болохгүй.

Бэлэг эрхтний хөвчийг таслах нь эр хүний дур тавилтанд нөлөөлдөг юм болов уу?
Бэлэг эрхтний хөвчийг таслахад хунирсан байдаг арьс нь тэнийж тээрхий нь ил гарч ирэх бөгөөд байнга ийнхүү нээлттэй, задгай байснаар мэдрэмтгий чанар нь буурдаг. Тиймээс хөвчийг нь тасалсан эрчүүдийн бэлгийн ажил жирийн эрсийнхээс арай удаан байдаг гэнэ.

Эр хүний дур тавих нь эмэгтэйчүүд шиг байрлалаас хамаардаг болов уу?
Адилхан гэнээ. Яг л тэр хэмжээгээр хамаарна, гэхдээ яг тийм байдлаар биш. Байрлалаа өөрчилснөөр эмэгтэй биеийнхээ өөр цэгүүдийг өдөөж, өөр мэдрэмж авах бөгөөд энэ нь дур ханалтанд нь нөлөөлдөг. Харин эрчүүдэд бүсгүйгээ харах өнцгийн өөрчлөлт чухал байдаг байна. Эрчүүд нүдээрээ дурладаг гэдгийг мартаагүй биз? Тийм болохоор эрчүүд бүсгүйгээ болж өгвөл бүтнээр харж байхыг илүүд үздэг байна.
Ч.ЗУЛАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button