Асуулт хариулт
-Харамсалтай нь нийт эмэгтэйчүүдийн 60-70 хувь нь дур тавьж, бэлгийн харьцаанаас ханамж, таашаал авч үзээгүй байдаг. Зарим эмэгтэй гэрлэснээсээ хойш нэлээн хожуу, хүүхэд гаргасныхаа дараа, бүр 10 гаруй жилийн дараа ч анх удаагаа дур тавих нь байдаг. Гэхдээ мэдээж 10 жилийн дараа дур ханадаг юм гэсэн гээд яваад байж болохгүй. Хүний бэлгийн амьдрал бас харьцангуй богино хугацаатай. Таны асуултаас харахад бэлгийн амьдралаас дур таашаал авч чаддаггүйдээ эхнэр чинь санаа сэтгэл зовдог эсэх нь тодорхойгүй байна. Мэдээж та эхнэртээ анхаарал тавьж байгаа нь сайшаалтай боловч олон жил зөвхөн өөрийгөө бодсондоо өөр хүүхнүүдтэй зугаалж байсан тань зэмлүүштэй юм. Эхнэр тань өөрөө энэ тал дээр өөрчлөгдөхийг үнэхээр хүсч, бэлгийн амьдралаасаа таашаал авдаг болох эрмэлзэлтэй байвал таны тусламжтайгаар энэ асуудлыг шийдвэрлэж болно. Та ч бас эхнэртэйгээ илэн далангүй ярилцаж байдлыг ойлгуулахыг хичээх хэрэгтэй. Ер нь бол хүйтэн хүүхэн гэж байдаггүй, харин чадваргүй эр хүн гэж байдаг гэж үг байдаг шүү дээ.
-Би эхнэрээсээ салаад 4 жил ганцаар яваад саяхнаас нэг бүсгүйтэй танилцсан юм. Тэр надад их таалагддаг, би бүр гэр бүл болох тухай боддог боллоо. Гэтэл нэг юман дээр бид хоёр таарахгүй байна. Учир нь би сүүлийн 3 жил орчим секс хийж буй бүсгүйгээрээ эрхтнээ бага зэрэг хөхүүлж байж л дур тавьдаг болчихсон юм. Заримдаа бүрэн хөвчрөхгүй, заавал эмэгтэй хүний хэл хүрч байж гүйцэд босдог. Гэтэл эмэгтэйчүүд тэр бүр эрэгтэй хүний эрхтэнг хөхөх дуртай байдаггүй бололтой. Тэр тусмаа хайртай бүсгүй маань яагаад ч хөхөх байтугай үнсэхгүй гэдэг. Yүнээс болж бид хоёр маргаж, хэн хэндээ туниж бөөн юм болсон. Зүгээр унтъя гэхээр минийх болж өгөхгүй юм. Энэ гажиг мөн үү? Яах вэ?
-Энэ нь гажиг биш. Зөвхөн таны өөрийнхөө сэрэл мэдрэмжийг бий болгох нэг арга хэлбэр. Гэхдээ хэмжээ хэтэрвэл гар хангалга хийж сурсан хүмүүс бэлгийн харьцаанд орох чадваргүй болдогтой адил бэлэг эрхтэнээ зөвхөн оролдуулж, хөхүүлж байж дур хүслээ төрүүлэх нь гаж зуршил гэж хэлж болно. Энэ байдал их даамжирвал энэ чигээрээ буруу зуршилтай болох талтай. Тиймээс хэвийн бэлгийн амьдралтай байх хүсэлтэй байгаа бол сэтгэл заслын голлох эмчилгээ хийлгэж тодорхой хэмжээний үр дүнд хүрнэ, энэ байдлаас гарч чадна.
-Эхнэр бид хоёр 23 жил ханилж байна. Бага хүүхэд 10 настай. Түүнээс хойш эхнэр маань хүүхэд олчихно гээд заавал лаа, эм /голдуу фарматекс хэрэглэдэг/ хийж байж унтдаг. Эр хүний үрийн шингэнд эмэгтэй хүний биенд чухал хэрэгтэй бодисууд байдаг, гэтэл жирэмслэлтээс хамгаалах энэ эм, лаа нь тэр чухал зүйлүүдийг нь устгачихдаг гэж би сонссон, энэ үнэн үү?
-Эр хүний үрийн шингэн нь яг тэр чигээрээ эмэгтэй хүний биенд чухал хэрэгтэй бодисоор дүүрэн байдаг гэж боддог бол бас тийм биш. Эр хүний үрийн шингэний тухай эрдэмтдийн санал одоог хүртэл зөрөлдөөнтэй, судалгаа хийгдэж байгаа. Yрийн шингэн нь уураг, зарим төрлийн витамин зэргийг агуулдаг нэгдэл бөгөөд эмэгтэй хүний сексийн мэдрэмжийг дээшлүүлэх, амьдрах чадварыг нь өндөржүүлэхэд туслах чадвартай нь үнэн. Жирэмслэлтээс хамгаалах эм, лаа нь эр хүний үрийн шингэний явах замд тодорхой хэмжээний саад учруулахаас /эр эсийг боловсорсон өндгөн эсэд хүрэхийг хорьдог/ өөрөөр дотор нь агуулагдаж буй бүтцэд нөлөөлөх, ямар нэг зүйлийг устгах үйлчилгээ байхгүй.
-Би 32 настай. Суугаа ажил ихтэй, гадуур гарахаараа машинаа барьдаг. Долоо хоногт дунджаар 2 удаа л сексийн харьцаанд ордог. Заримдаа огт секс хийлгүй 10-14 хонох нь ч бий. 30-35 настай эрчүүд долоо хоногт 4-5 удаа бэлгийн харьцаанд орох ёстой гэж эмчийн яриаг радиогоор сонссон. Ямар тохиолдолд секс бага байна гэж үзэх вэ? Энэ нь эрэгтэй хүний биед хортой нөлөө үзүүлэх үү?
-Удаан хугацаагаар суугаа ажил хийснээс шалтгаалан доод биеийн цусан хангамж тогтонгиших, цусны эргэлт удаашрах явц үүснэ. Yүнээс шалтгаалаад бэлэг эрхтний хөвчрөлт сулрах, бүрэн хөвчрөхөө болих зэрэг өөрчлөлт гардаг. Мөн ажлын ачаалал ихтэйбайдаг хүмүүсийн хувьд бэлгийн ажиллагааны дур хүсэл харьцангуй бууруу байдаг. Гэвч бэлгийн амьдрал нь харьцангуй идэвхтэй биш ч, тогтмол байдаг хүмүүсийн хувьд бэлгийн ажиллагааг удаан хугацаагаар тасалсан эр хүнтэй харьцуулахад бие организм гарах өөрчлөлт харьцангуй бага байна. Харин бэлгийн ажиллагааг удаан хугацаагаар хорьж, ялангуяа үрийн шингэнийг удаан хугацаагаар гадагшлуулахгүй байх нь муу үр дагаварт хүргэдэг. Иймээс байнгын, тогтмол бэлгийн харьцаанд байх, гарцаагүй шаардлагатай үед гар хангалга хийж үрийн шингэнийг зохих цагт нь гадагшлуулж байх нь чухал юм.