Эмч зөвлөж байна.

-Би саяхан үр зулбуулдаг эм уусан юм. Энэ эм биенд хортой юу? Дахиад жирэмслэх боломжтой юу? Аборт хийлгэсэн, үр зулбуулсан хоёрын хооронд ялгаа бий юу?
М. УБ
-Yр зулбалтыг нарийн мэргэжлийн эмчийн хяналтан доор хийлгэх ёстой. Yр зулбуулах гэдэг нь тусгай эм ашиглаж, хоёр сарын дотор ургийг гаргахыг хэлж байгаа юм. Гэтэл зарим хүнд энэ эм үйлчилдэггүй, заримдаа эхэс нь гарахгүй хүндрэл өгөх зэрэг явдал тохиолддог. Энэ үед эмч дутуу зулбасан байна гэж үзвэл ахин багажаар савны хөндийд цэвэрлэгээ хийх болно. Yр зулбуулна гэдэг чинь ёсоороо болж байгаа жирэмслэлтийг санаатайгаар тасалж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс үр хөндөлттэй шууд үр хөндүүлснээс муу үр дагавар гарах нь бий. Эхэс гаралгүй дотор нь үлдсэн бол бүр хорт хавдарт ч хүргэж болзошгүй аюултай. Манайхан сайн дураараа ийм эм ууж өөрийгөө хохироодог. Ямар ч тохиолдолд эмчийн хатуу хяналтан доор хийх ёстой юм.

-Би одоогоор төрөөгүй, жирэмсэлж ч байгаагүй. Саяхан эмчид үзүүлсэн чинь хөхөн дотор хавдар маягийн жижигхэн юм байна гэх юм. Гэхдээ төрж хүүхэд гаргахаар зүгээр болно гэсэн. Энэ юутай холбоотой вэ?
Г. 20 н. УБ
-Энэ бол хүүхэд төрүүлээгүй залуу эмэгтэйд байдаг хэвийн зүйл. Ер нь 20 насны орчим хөхөнд өөрчлөлт гардаг. Энэ нь хүүхэд төрүүлсний дараа зүгээр болно. Гэхдээ хэвийн зүйл байна уу, ямар нэг өвчлөл байна уу гэдгийг хөхний зургийг авч байж мэднэ. Тиймээс хэрвээ эргэлзээтэй байгаа бол эхлээд Хавдар судлалын эмнэлэгт очиж зургаа авахуулах хэрэгтэй.

-Би 45 настай. 15 жил ерөндөгтэй явж байгаа. 5, 5 жилээр гурван удаа солиулсан. Хойшид ч цэвэршилтийн үеэ өнгөртөл ерөндөгтэй явах бодолтой. Энэ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үү? Хаанахын, ямар ерөндөг хамгийн сайн байдаг вэ?
Ц. УБ
-Ерөндөг тийм , ийм орных нь сайн гэх зүйл байхгүй. Гол нь тухайн эмэгтэйн биенд л яг таарч байх ёстой. Энэ хүний хувьд би дахин ерөндөг тавь гэж огт зөвлөмөөргүй байна. 40-өөс дээш насанд ерөндөг бол жирэмслэлтээс хамгаалах тийм сайн арга биш. Ингэж олон жилээр ерөндөгтэй байх нь архаг үрэвсэл, савны хоргүй хавдар, цус алдалтууд үүсэх шалтгаан болдог. Тэгээд ч 45 наснаас хойш, цэвэршилт явагдаагүй байлаа ч жирэмслэх магадлал 50 хувь буурдаг юм. Тиймээс эмчид үзүүлж байгаад жирэмслэлтээс хамгаалах өөр арга сонгох нь зөв.

-Би 19 настай. Биений юм хугацаандаа тогтмол ирдэг ч ирэхийн урд өдөр, эсвэл ирсэн өдрөө хэвлийгээр өвдөж хааяа бүр эвхэрчихдэг. Ээж хүүхэд байхад минийх ч бас өвддөг байсан гэдэг. Би их өвдсөн үед нь өвчин намдаах эм хэрэглэдэг. Гэтэл эм их уувал биений юм хорьчихдог гэх юм. Яагаад ингэж өвддөг юм бэ? Бэлгийн харьцаанд орвол зүгээр болдог гэж найз охин маань хэлсэн. Yнэн үү?
Э. УБ
-Yнэн. Сарын тэмдгийн үеэр ингэж өвдөх нь эрүүл эмэгтэй хүүхдэд байдаг зүйл. Ийм үед өвчин намдаах эм бага зэрэг ууж болно. Өвчин намдаах эм сарын тэмдгийг хорино гэж байхгүй. Энэ өвдөлт бэлгийн харьцаанд ороход алга болно, заримдаа бэлгийн амьдралд ороход өвдөх нь багасаад, хүүхэд төрүүлэхэд бүр зүгээр болдог. Харин эрүүл биенд биш, угаасаа сарын тэмдэг ирэх бүрт өвддөг эндометриоз гэж өвчин байдаг. Yүнтэй андуурч болохгүй. Тиймээс эндометриоз мөн үү биш үү гэдгийг сарын тэмдэг ирсэн үеэрээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж оношлуулах хэрэгтэй. Хэрвээ энэ өвчин мөн бол эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Намайг хэдэн жилийн өмнө нэг эмч уйланхайтай байна гэж оношилсон. Гэтэл өнгөрсөн жил үзүүлэхэд өөр эмч фебрамон байна гэх юм. Киста, фебрамон, уйланхай зэрэг өвчнүүд юугаараа ялгаатай вэ? Эдгээрээс аль нь хорт хавдар болдог вэ? Бүгд бүрэн дүүрэн эмчлэгддэг үү?
Т. 36 н. Багануур
-Киста, уйланхай хоёр бол нэг үг юм. Нэг нь монголоор, нөгөө нь эмнэлгийн хэлээр. Киста, фебрамон хоёр нь тус тусдаа өвчин. Киста бол өндгөвчний хоргүй хавдар, фебрамон нь умайн буюу савны хоргүй хавдар юм. Киста нь 3 янз байдгаас зарим нь хорт хавдар үүсгэж болзошгүй. /Түрүүчийн дугаараас кистаны тухай дэлгэрэнгүй уншина уу? О/ Фебрамон нь хэзээ ч хортой хавдар болдоггүй. Хэрвээ ийм зүйл байна гэдэг нь тогтоогдсон бол эмчийн хяналтанд байнга ажиглаж байх шаардлагатай. Фебрамоныг эмчлэх гол арга нь мэс засал. Гэхдээ дараах гурван тохиолдолд мэс засал хийнэ. Энэ нь 1. фебрамоны улмаас цус алдаж байвал, 2. фебрамоноос болж өвдөж байвал, 3. фебрамон нь хурдан хугацаанд томорч байвал… Бусад үед эмчийн хяналтанд ажиглаад байж болно.

-Би 43 настай. Ээж, эгч хоёр маань хоёулаа савны хавдар авахуулж байсан. Гэтэл намайг ч бас фебрамонтой байна гэсэн. Энэ нь удамшдаг өвчин юм уу?
Н.УБ
-Байж болно. Фебрамон удамших явдал ажиглагдаж байгаа.

-Би 23, 25 насандаа төрж байсан. Бага хүүхдээ гаргаснаас хойш одоо 20 жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө үзүүлэхэд төрөх үеийн хярзангийн урагдал оёогүй орхисон байна гэж байсан. Одоо оёулж болох уу?
Л.45н УБ
-Энэ бага зэрэг буруу ойлголт байна. Хэрвээ төрөх үед хярзан урагдсан бол түүнийг заавал оёсон байх ёстой. Хярзан урагдана гэдэг чинь цус гараад тогтохгүй, өтгөн шингэнтэй нийлж магадгүй гэсэн үг шүү дээ. Тэхээр тэр чигээр нь орхичих эмч гэж байхгүй байх. Харин суналт, язралт бол байж болох юм. Суналт, язралт нь эргэж задарсан бол бага зэрэг үлдсэн байх магадлалтай. Одоо оёулахад болохгүй юм байхгүй. Харин тийм шаардлагатай юу, үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Шээс задгайрах юм уу, хярзантай холбоотой асуудлууд гарвал мэргэжлийн эмчид үзүүлээд косметик оёдол тавиулж болно.

-Цэвэршилтээс болж яс сийрэгждэг гэж би сонссон. Одоо шатаар өгсөх, хол алхах зэрэгт өвдөгний үеэр хатгуулж өвдөөд байх юм. Энэ нь ясны сийрэгжилт үү эсвэл ядаргаа юу?
П. 46. УБ
-Цэвэршилтээс болж яс сийрэгждэг. Гэхдээ ясны сийрэгжилт бол үеэр өвддөггүй, биеийнхээ бүх ясыг дагаж өвддөг. Алхах, хөдлөхөд үе өвдөж байгаа бол энэ үе мөчний талын юм уу бусад өвчин болов уу. Тиймээс үе мөчний эмчид үзүүлж зургаа авахуулах хэрэгтэй. Харин 46 насанд яс сийрэгжинэ гэж байхгүй. Учир нь яс сийрэгжинэ гэдэг цэвэршсэнээс хойш 5 жилийн дотор үзэгддэг зүйл. Тийм болохоор хэрвээ одоо энэ хүн цэвэршээгүй байгаа бол яс сийрэгжих боломжгүй.

-Би одоо 21 настай. Урд нь үр хөндүүлж байсан. Yүнээс хойш миний хөх хэтэрхий жижигхэн болчихжээ. Яаж хэвийн байдалд нь оруулах вэ? Ер нь үр хөндүүлэхэд хөхөнд ямар нөлөөтэй байдаг юм бол?
О.Ц 21 н. Эрдэнэт
-Yр хөндөлт бол хөхөнд хамгийн хортой зүйлийн нэг. Yр хөндүүлснээр хөхөнд бэрсүү үүсэх, тогтох, үрэвсэл бий болгох, янз бүрийн өвчний эхлэл болдог. Тэр тусмаа анхны жирэмслэлтийг үр хөндөлт хийж механикаар таслах нь хамгийн муу үр дагавартай. Yр хөндүүлснээр хөх жижигрэнэ гэж байхгүй, харин өөр өвчлөл үүсгээд, үүнээс нь болж хөх жижигрэх магадлалтай. Yр хөндүүлсний дараа хөхөнд хавдар үүсэх магадлал хамгийн өндөр байдаг. Тиймээс хөхнийхөө зургийг авахуулж сайн үзүүлэх шаардлагатай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button