Суутнуудын амьдралд бүсгүйчүүд

Гэвч яг өөрийн нь амьдрал уран бүтээл, хайр дурлалын түүх бүдэг бүрхэг, зүүд зэрэглээ мэт байдаг нь сонин. Зарим судлаачид Шекспир гэж хүн огт байгаагүй ч гэж үзэх нь бий. Гэвч 16-17-р зууны үеийн Английн түүхийн хуудаснаа Уилъям Шекспир хэмээн нэгэн байсныг нотолсон гэрчилгээ, баримтууд үлдсэн байна. Тэр өөрийн үеийнхээ уран зохиол, жүжиг, театр, гүн ухааны зүтгэлтнүүдээс хамгийн шилдэг нь болж Елизавета хатан хааны ордон түүний нэрийг бишрэн сонсдог болсон гайхамшигт авъяастан байсан нь аргагүй үнэн гэнэ.
Ямар ч зохиолч, яруу найрагч зохиол бүтээлдээ өөрийн сэтгэл, мэдрэмжийг тусгадаг нь бодит үнэн. Тиймээс Шекспир судлаачдын олж тогтоосон амьдрал, хайр дурлалын нь түүхээс товчхон бэлтгэж уншигч танд өргөн барьж байна.

1564 онд Стратфорд он Эйвон хотод төрсөн тэрээр тун залуудаа гэрлэж, 1586 онд Лондон хотод ирж жүжигчин, жүжгийн зохиолч болоод элбэг баян амьдарч байсан ч харамсалтай нь ганцаардлын дунд 1616 оны 4-р сарын 23-нд төрсөн өдрөөрөө насан өөд болжээ.

Уилъям 18 насандаа өөрөө даруй 8 эгч Анна Хетвейтэй гэрлэжээ. Энэ гэрлэлт Аннагийн эцэг эхийн шахалт, шаардлагаар болсон гэж түүхчид үзсэн байна. Учир нь тэдний ууган охин Сусанна гэрлэснээс нь хойш дөнгөж 5 сарын дараа төрснөөс үзвэл Аннагийн эцэг эх 18-хан настай залуу хархүү жирэмсэн охиныг нь хаян одохоос болгоомжилсон хэрэг байв. Эгэл тариачин гаралтай Анна тийм ч өв тэгш бүсгүй байсангүй, Уилъям ч тэр бүр үнэнч байсангүй. Анна нөхрөө байнга хардаж, бөөн хэрүүл болдог байжээ. Энэ үеийнхээ амьдралын тухай Шекспир Эндүүрлийн паян жүжигтээ дүрслэн үлдээсэн байна. Тиймээс ч гэрлэснээсээ хойш удалгүй Лондон явж, эхнэр нь нутагтаа үлджээ. Сусаннагаас хойш хэд хэдэн хүүхэд төрүүлсэн ч зарим нь балчир насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Шекспир хижээл насандаа төрөлх хотдоо эргэн ирээд гэр бүлийнхнээсээ хамгийн сүүлд нас барсан гэж түүхэнд үлдсэн байгаа нь түүний 4 хүүхэд эцгээсээ өмнө нас барсан гэрчилгээгээр нотлогддог гэнэ.
Азгүй гэрлэлт, ааштай эхнэрээсээ болоод бүсгүйчүүдийн тухай тун таагүй сэтгэгдэлтэй болсон ч Шекспир эхнэрээсээ албан ёсоор салаагүй, мөн дахин гэрлээгүй байна.
Тэрээр Лондонд ирснээсээ хойш бүсгүйчүүдийн ариун сэтгэл, гоо сайхны тухай тэгтэл их магтан дуулсангүй, харин хүний амьдралын зовлон, эмгэнэл, тухайн үеийн түүхэн сэдвийг илүүтэй сонирхож байжээ. Харин хатан хааны ордонд ирснээсээ 2 жилийн дараа Мэри Фиттон гэдэг бүсгүйтэй танилцсан нь түүний уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

Мэри Фиттон нь тийм ч үзэсгэлэн төгөлдөр нэгэн байсангүй, ордны хатагтайд баймгүй их бор царайтай, урт хар үстэй, том хар нүдтэй бөгөөд харин эрчүүдийн толгойг эргүүлэхдээ гаргуун нэгэн байжээ. Тэрээр 17 настайдаа ордонд ирж Елизавета хатны бараа бологч болсон бөгөөд өөртөө дурласан эрчүүдийг ашиглаж, зүрх сэтгэлийг нь шархлуулж орхидгоороо алдартай нэгэн байсан гэж тэр үеийн хааны ордны амьдрал болон Шекспирийг судлагч томоохон эрдэмтэн Брандес бичжээ. Мэри Фиттон эрх дарх, албан тушаалын хувьд Уилъямаас хавьгүй дээгүүр байсан тул их зантай ордны хатагтайг өөрийн болгох нь залуу зохиолчид сонирхолтой байжээ. Тэгээд ч гэр бүлийн азгүй, гунигт амьдралын тухай дурсамжийг нь олон нууц амрагтай, эрчүүдийг гарын бээлий мэт сольдог Мэри Фиттон шинэ, сонин хөг аялгуугаар дүүргэж өгөв. Тиймээс Шекспир бүтээлүүддээ Мэри Фиттоныг борхон царайт үзэсгэлэнт бүсгүй хэмээх нэрлэж, зүрх сэтгэлийн эзэгтэй, эрхэмсэг дээд хатагтай гэж байнга бичдэг байв.

Мэри Фиттон Шекспирийн хайр дурлалыг ид татаж байх үедээ лорд Пэмброктой сексийн харилцаатай байжээ. Өөрөөс нь хүүхэдтэй болсноо Пэмброкт хэлэхэд өөрийгөө хүндэтгэдэг, язгууртан гаралтай лорд түүнтэй гэрлэхгүйгээ хатуу илэрхийлсэн байна. Ямар ч зүйлд барагтай барьц алддаггүй авхаалжтай, сэргэлэн Мэри үүнд сэтгэлээр унаж, эцэст нь амьгүй хүүхэд төрүүлсэн гэдэг. Гэвч энэ бүхэн Уилъямын Мэриг сонирхох сэтгэлийг нь бууруулсангүй. Тэрээр сэргэлэн цовоо Розалиндагийн дүрээ Мэри Фиттоныг бодож бичсэн ажээ. Түүний уран бүтээлийн хожуу үед бичигдсэн хошин жүжгүүд бол чухам Мэригийн дурлал, амьдралын адал явдлаас тодхон харуулдаг байна.
Хэдийгээр өндөр алдар нэр, их хатан хааны ордны хүндэтгэлийн дунд Шекспир олон арван бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан ч зохиол бүтээлээ туурвихад нь дундаршгүй эрч хүчийг нэмж байсан цорын ганц эмэгтэй бол аалигүй, ихэмсэг, өөртөө итгэлтэй, авхаалжтай, тэр үеийн Английн хааны ордны хамгийн сээтэгнүүр хүүхэн гэж тооцогддог байсан энэхүү Мэри Фиттон байлаа. Шекспир судлаачид …Түүний 141, 139, 137, 128 гээд арав гаруй сонетыг анхааралтай уншвал Мэригийн цангинасан инээд, ичгүүргүй аалигүй зан, хурц сэргэлэн ухаан, тийм ч үзэсгэлэн төгөлдөр биш бор царай танд дүрслэгдэх вий… гэж бичсэн байна.
Ч.Мөнхзул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button