Сонин хачин
Халзан хүн… байдаг
Энэ ертөнцийн юм бүхэн өдөр бүр, цаг хором тутамд өөрчлөгдөж шинэчлэгдэж байх юм. Өнөөдөр зөв байсан юм маргааш буруу болж, өчигдрийнбуруу өнөөдөр дээдлэгдэх гэж… Эрдэмтэд нэг сайхан зүйлийг дөнгөж шинээр нээхэд, нөгөө хэсэг нь үгүйсгэсэн муу талыг нь хайсаар байгаад л олчих юм.
Толгой нь оройноосоо халзан эрчүүд чалх сайтай байдаг гэж олж нээгээд, эрчүүдийг тэр онцлог байдлаа мэдэрч амжаагүй байхад л, дараагийнх нь нээлт халзан толгой руу нь хүйтэн ус асгах нь энэ. Халзан толгойтой эрчүүд бэлгийн чадавхи өндөртэй байдаг ч, тэд зүрх судасны өвчнөөр өвдөх нь илүү байдаг аж.
Бүр тодруулбал халзан эрчүүд үстэй эрчүүдээс 3,5 дахин илүүтэйгээр зүрхний шигдээсээр өвддөг байна. Гэхдээ эмч нарын хэлж байгаагаар энэ нь тийм ч хүнд асуудал биш гэнэ.
Цагт нь эмчид хандаж, эрүүл мэндээ хамгаалж, өөрийгөө тордож байвал, бүх юм ОК!
Эмчийн жорын дагуу ПИВО
– Танай хүү хэр их тамхи татдаг вэ?
– Уухдаа л татдаг даа.
– Өө, хүү чинь бас уудаг юм уу?
– Тийм ээ, хөзөр тоглоод хожигдохоороо л…
Энэ хэдий онигоо ч үнэний хувьтай үг. Учир нь эрчүүдийн бие махбодод В амин дэм байнга дутагдаж байдаг. Түүний дутагдах үндсэн гол шалтгаан нь архи, тамхи, стресс гурав юм. Хэрэв таны амьдралд энэ гурван зүйл салшгүй холбоотой байдаг бол та дутагдлаа нөхөх гэж сав саваар нь поливитамин уугаад ч нэмэр болохгүй. Харин эмийн сан явахын оронд тэр их дутагдаад байдаг, чухал амин дэмийг орлуулах нэг аятайхан арга байдаг болохыг саяхан эрдэмтэд нээжээ. Өдөрт нэг лааз хар пиво /алкоголь багатай/, зүсэм хар талх эсвэл хатаамал /сухар/ хамт хэрэглэж байвал, та дутагдлаа нөхөж чадна.
Аятайхан сонсогдож байгаа биз? Гэхдээ та даварч болохгүй, бүх юм жорын дагуу!
Эрүүлийг хүсвэл тавтай нойрс
Та бөх сайн нойрсож чаддаг уу? Нойр муутай байх нь яваандаа янз бүрийн өвчний үүр болох хангалттай шалтгаан болдог. . Нойр нь зөвхөн бидний бие махбодыг амраах төдийд биш, бие махбодын өөрийнх нь нөхөн төлжих, сэргэх үйл ажиллагаа эрчимтэй явагдахад чухал үүрэгтэй ажээ. Өглөө ажил, сургуультай байдаг. Юу сайн унтах… гэж та ундууцан бодож байгаа байх. Та өглөө, ажил сургуулиасаа хоцрохооргүй цагтаа л босож болно. Хамгийн гол нь та чанартай унтах хэрэгтэй. Тодруулбал Шөнийн турш бөх сайн нойрсох. Ингэхийн тулд хэд хэдэн арга хэмжээг авах шаардлагатай. Жишээ нь
– Унтахаасаа өмнө их идэхгүй байх.
– Тохилог орчинг бүрдүүлэх дулаахан, цэвэр агаартай, дуу чимээ, гэрэл багатай өрөө, цэвэр зөөлөн цагаан хэрэглэл г.м
– унтахаасаа өмнө секс хийх нь гүн нойрны үеийг уртасгадаг ажээ. Гүн нойрсолтын үед бие махбодийн нөхөн төлжих, сэргэх үйл ажиллагаа улам эрчимтэй явагддаг.
Тэгэхээр тавтай сайхан нойрсож чад!
Хийжүүлсэн ундаанд хэт дурлах нь алсдаа ясгүй болохын цондон…
Хийжүүлсэн, хүйтэн ундааг байнга, ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд тийм ч сайнгүйг эрдэмтэд тогтоолоо. Ундааны найрлага дахь сода нь ясны эд эсийг хэврэгшүүлдэг ажээ. Өдөрт 5 лаазыг хоосолдог, кола, спрайтны улаан фен – залуучуудад хийсэн гурван сарын судлагааны дүн ийм дүгнэлт хийхэд хүргэсэн байна. Бие махбодод агуулагдах фосфорын ердийн алдагдах хэмжээнээс 10-аад хувиар илүү алдаж, мөн бие махбодын хоол тэжээлээр нөхөн авч байгаа кальцийг шингээх үйл явц маш тааруу байгаа нь илэрхий болжээ. Жимс ногоог ихээр хэрэглэх нь бодисын солилцоог тэнцвэржүүлж, ясны эд эсэд сайнаар нөлөөлдөг.
Өдөрт 2-оос илүүгүй лааз ундаа уухыг мэргэжилтнүүд зөвлөж байна.