УИХ-ын дэд даргад С.Оюуны нэрийг дэвшүүллээ

Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн ахлагч ч энэ саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.Идэвхтэн -Их хурлын дотоод бүтэц, байнгын хороод болоод бусад асуудлаар зарчмын тохиролцоонд хүрсэн байгаа. Түүнийгээ нарийвчилж нэгтгэх асуудлууд үргэлжилж байна. Хараахан дуусаагүй байгаа учир чуулганы хуралдааныг маргааш 15.00 цаг хүртэл хойшлуулж өгөөч гэж ажлын хэсгийнхэн хоорондоо тохиролцсон юм. Yүнийг мэдээлээд маргаашийн 15.00 цаг хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулч өгөөч гэж хүсэж байна.
С.Оюун -Сая Идэвхтэн даргын хэлсэн үндэслэлээр чуулганы хуралдааныг маргааш хүртэл завсарлуулахад бид санал нэгтэй байна.
УИХ-ын дарга -Гишүүдийн саналыг харгалзан маргааш 15.00 цаг хүртэл анхдугаар чуулганы хуралдааныг завсарлуулъя.
Эх орон-Ардчилал эвсэл, МАХН-аас томилогдсон бүлгийн гишүүд байнгын хороодыг байгуулах асуудал дээр эцэслэн тохирч байгаа бололтой. Маргаашийн хуралдаан дээр долоон байнгын хороодын дарга, дэд дарга, бүтэц бүрэлдэхүүнийг батлан даргыг нь томилохоор төлөвлөсөн байна. Хоёр талын ажлын хэсгийн тохиролцсоноор Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Эдийн засгийн болон Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны даргад МАХН-аас, Аюулгүй байдал, гадаад бодлогын төсвийн нийгмийн бодлогын байнгын хорооны даргад Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшүүлэхээр тогтжээ. Хэрвээ маргаашийн чуулганы хуралдаанаар байнгын хороодоо баталчих юм бол Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.
Эвсэл хуваарилагдсан байнгын хороодын даргад Энхсайхан, Ламбаа, Бадамдамдин нарын нэрийг дэвшүүлэхээр бүлгийн хурал дээр тогтсон гэж УИХ-ын гишүүн Баярцогт сэтгүүлчдэд мэдээллээ. Түүнчлэн бүлгийн ахлагч Оюуны нэрийг УИХ-ын дэд даргад дэвшүүлэхээр тогтсон байна.
УИХ дахь МАХН, Эх орон-Ардчилал эвслийн төлөөлөгчид арван байнгын хороодынхоо саналыг дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Баярцогт хэллээ. Гэхдээ эхний ээлжинд хуучин ажиллаж байсан долоон байнгын хороог хэвээр нь батлахаар тогтжээ. Ингэснээр Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих ажил хуулийн дагуу нээлттэй болох юм байна. Ажлын хэсгийн тохироогоор Эдийн засгийн байнгын хороог Дэд бүтэц, Эдийн засаг гэсэн хоёр байнгын хороо болгон өөрчлөх, Нийгмийн бодлогын байнгын хороог Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан соёлын байнгын хороо гэж өөрчлөх, харин Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хороог нэрийнх нь дагуу өөрчлөх асуудал дээр харилцан тохиролцжээ.
Баярцогт -Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Дэд бүтцийн хөгжлийн байнгын хороо, Хөдөөгийн хөгжлийн байнгын хороо гэсэн таван хороог манайх авахаар болсон. Yлдсэн таван хороог МАХН авахаар болсон. Шинээр зохион байгуулалтад орохоос өмнө одоогийн байгаа долоон байнгын хороогоо бүрэлдүүлэн ажиллуулж байж УИХ-ын хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх ёстой. Тиймээс долоон байнгын хороогоо байгуулж байгаа. Одоогийн байдлаар байнгын хороодын бүрэлдэхүүнийг хоёр талаасаа шийдвэрлэсэн.
Эвслийн бүлэг хуралдаад өөрийнхөө ногдсон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Мэндсайханы Энхсайханыг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Ламбааг, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Бадамдамдинг нэр дэвшүүлэхээр тогтсон байна. Байнгын хороодыг байгуулсны дараа Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн барих тул хуучин зохион байгуулалтаар нь батлах саналыг ажлын хэсгийнхэн дэмжжээ. УИХ-ын үйл ажиллагаа жигдрээд Ерөнхий сайд томилогдсоны дараа Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг батлан арван байнгын хороог шинээр байгуулах юм байна.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button