Төрийн маш нууц мэдээллийн сан алдагдлаа
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга мөрдөн баицаагчид мэдүүлэхдээ Компьютер эвдэрчихсэн учраас засуулахаар авч гарсан юм. Би улсын нууц задруулаагүй хэмээсэн гэнэ.
Дээрх дискэнд үндэсний аюулгүй байдалтай холбоотой, ТЕГ-ын хэдэн арван жилийн турш цуглуулсан төрийн маш нууц, үлэмж хэмжээний мэдээлэл агуулагдаж байжээ. Иймд Монгол Улсын төрийн маш нууц мэдээллийн сан алдагдлаа хэмээн холбогдох хүмүүс үзэж байгаа юм байна. Энэ тухай нэгэн эх сурвалж Төрийн маш нууц материал хадгалагдаж байсан дискийг гадагш авч гарсан нь гайхал төрүүлж байгаа. Эл хэргийг бид шалгахаас өөр аргагүй. Энэ бол зөвхөн нэг хүний хзрэг буе, манай улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас хууль хяналтынхан зохих арга хэмжээгээ авч байна. Төрийн ордон компьютерийн өндэр мэдлэгтэй инженер, техникийн ажилтнуудтай. Яагаад тэр хүмүүст үзүүлж харуулаад засуулчихаж болсонгүй вэ. Тэр тусмаа ийм их мэдээлэлтэй маш нууцын зэрэгтэй хатуу дискийг хувийн компаниар засуулсан байдаг… Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир дэлгэрэ,нгүй ярих боломжгүй гэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны нэгэн ажилтан, Өө тэгээ юу. Үнэн юм уу. Огт сонсоогүй юм байна. Хэрэв үнэн бол хууль хяналтынхан шалгаж байгаа биз ээ хэмээн энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзав.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, хатуу дискийгзассан хувийн компани урьд нь тендер, өмч хувьчлалтай холбоотой асуудалд багагүй нэр холбогдож байсан томоохон аж ахуйн нэгж гэнэ. Иймд ТЕГ-ынхан диск засварласан хүмүүсийг хуулбарлаж авсан байж болзошгүй. хэмээн хяналтдаа авчээ. ҮАБЗ^д өмч хувьчлал, гэмт хэрэг, нууцлалын зэрэгтэй гээд 100 гаруй чиглэлийн мэдээлэл ирдэг аж. Үүнийг хаана ч хэн ч олшруулах эрхгүй.
Өмнө нь төрийн маш нууцын зэрэглэлтэй материал алдагдаж байсан бол одоо бүхэл бутэн мэдээллийн сангаа алдаж эхлэв үү?
Тэр тусмаа төрд өндэр алба хашдаг, нууцын зэрэглэлийн материалтай харьцдаг цөөн тооны хүмүүс нь өөрсдөө ийм явдал гаргах болсон нь юутай холбоотой вэ. Уг нь төр, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, мэргэжлийн ёс зүй гэж тэдэнд байх учиртай сан.
(өнөөдөр 2004.08.18 193)