Дэлхийн мисс-ийн титмийг Монгол охин өмсөх үү

Монголын гоо бүсгүйчүүдийн хувьд ч мэн дэндүү хол санагдаж байсан цаг саяхан. Тэгвэл дэлхийн охидтой эн зэрэгцэн гоо үзэсгэлэнгээ гайхуулах боломж тэдэнд нээгджээ. Япон, Монголын нийгэмлэгээс энэ боломжийг олгож буй. Мэн Монголын дизайнеруудын холбоо, Аялал жуучлалын хурээлэн, Хит энтертайнмэнт хамтран зохион байгуулж байгаа юм. Дэлхийн дахинд монгол бүсгүйн гоо сайхныг нээн таниулах зорилготой энэ уралдааны эцсийн шалгаруулалт маргааш болно.
Монгол охид Дэлхийн мисс-ийн шалгуурт тэнцэх болов уу? Ингэхэд тэд энэ боломжид хэрхэн хандаж байна вэ? Монголын дизайнеруудын холбооноос энэ тухай тодрууллаа.
Эмэгтэй хүний зан чанар, гоо үзэсгэлэн, мэдлэг оюун гээд бүхий л талыг шалгаруулдаг Монголын сайхан бүсгүй тэмцээний ялагчид энэ уралдаанд оролцохгүй бололтой. Угтаа бол тэдний хүч сорих жинхэнэ наадам нь Дэлхийн мисс байлтай. Харин загвар өмсөгчид үүнд оролцохоор шийджээ. Ганга гоёл, Эра; Монгол модель зэрэг хувцас загварын агентлаг, төвийн 60 гаруй загвар өмсөгч анхны шалгаруулалтад уралдсан байна. Тэд дөрвөн сорилтыг Давж, 15-уулаа үлджээ. Залуу голдуу загвар өмсөгчид оролцох аж. Тэд загварын ертөнцөд хэл тавиад 2-6 жил болж байгаа гэсэн. Гоёл, Хаврын гоёл зэрэг уралдаанд олон удаа оролцож байсан болохоор туршлагатай гэж өөрсдийгөө дүгнэв. Эцсийн шатанд гурван загвар өмсөгчийг тодруулах юм. Харин тэдний нэг нь Монголын гоо сайхны ергөнцийг дэлхийд сурталчилна. Цаашилбал, гоо бүсгүйгээр тодрох боломжтой.
Урьдчилсан сорилыг хэрхэн давж буй талаар сонирхоход хэцүү гэж загвар өмсөгч охид тайлбарлав. Учир нь хувцасны донж маягийг амилуулан хүргэдэг загвар өмсөгчид энэ удаа бүхий авьяас, ур чадвараа шалгуулах аж. Охидыг олон зүйлээр сорьж буй. Дуулж бүжиглэх, жүжиглэх зэргээр урлагийн авьяасаа сонирхуулна. Мэн оюун ухааны ээдрээтэй сорил тэднийг хүлээж буй. Англи хэлээр өэрийгэө чөлвөтэй илэрхийлдэг байх шаардлагатай аж. Хэрвээ боломжгүй бол орчуулагчаар хэлмэрчлүүлэхийг зохион байгуулагчид нь зөвшеөрчээ. Насны хувьд тун залуу. Япон талын зохион байгуулагчийн хэлснээр, 16-25 насны охид, бүсгүйчүүд Дэлхийн мисс-д оролцоно.
Дэлхийн мисс уралдаанд анх удаа оролцох бүсгүй маргааш тодорно. Цүки хаус-т болох энэхүү уралдаанаас шалгарсан бүсгүй ирэх арваннэгдүгээр сард олон орны бүсгүйчүүдтэй гоо сайхнаараа уралдана. Зардлыг нь япончууд даах гэнэ. Биеийн галбир, харьцааны хувьд бусад орны бүсгүйчүүдээс дутахгүй гэж зохион байгуулагчид нь онцолсон.
(өнөөдөр 2004.08.18 193)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button