Өнөө жилийн ургац тариалалт сайн байна

Өнөө жилийн ургац тариалалт сайн байна гэж мэргэжилтнүүд ярьж байна. Гэхдээ бензин шатахууны үнэ нэмэгдсэнээс болж төмс, хүнсний ногооны үнэ нэмэгдэх нь зайлшгүй болоод байгаа юм байна. Яг хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь шатахуун нийлүүлдэг компаниудаас ирүүлсэн дүн дээр үндэслэн судалгаа явуулж байж шийдэгдэх юм байна. Улсын нөөцөнд өнөө жил төмс, хүнсний ногоо, гурил, буудайг нөөцлөх нь хэцүү байгаа болохоор ямар ч байсан хүнсний ногооны үрнүүдийг нөөцлөх гэнэ. Гэхдээ энэ жилийн хувьд шатахуун 600 төгрөгнөөс буухгүй болсон гэдгийг шатахуун нийлүүлэгч байгууллагуудаас мэдээллээ гэж Хүнс, хөдөө аж ахуйн сайд хэллээ.
-Энэ жил улсын хэмжээнд 175 мянган улаан буудай, 9000-гаад төмс, 5.3 мянгаад хүнсний ногоо, 8.3 мянган га-д тосны ургамал тариалсан байгаа. Саяхан бид нар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаар явж газар дээр нь ургац тариалалтын байдалтай танилцаад ирлээ. Ер нь энэ хавар тариалангийн бүс нутагт чийг сайтай хур бороо гайгүй зуншлага сайтай байсан учраас ургацын байдал ерөнхийдөө гайгүй байна. Улаан буудай дунджаар га-гаас 10-аас доошгүй центнер, төмс 100 орчим центнер гарахаар, ер нь ургацын байдал ерөнхийдөө сайн байна гэж хэлж болохоор байна. Гагцхүү жаахан оройтож тарьсан ургацын хувьд болц оройтож магадгүй. Сая бид нарыг явж байхад Төв, Сэлэнгэ аймгийн урд хэсгээр хяруу унасны учир төмсний навч, зарим ургамалд нөлөөлсөн байгаа. Энэ жил ургац хураалтын бэлтгэл ажлыг нэлээн чамбай хийж богино хугацаанд шуурхай хураах шаардлага байна гэсэн дүгнэлтэнд хүрч тариаланчидтай санал бодлоо солилцож байлаа.
Өнгөрсөн жилийн манай улсын төмс, хүнсний ногооны хураалт 51.3 мянган тонн байсан бол өнөө жил илүү их хэмжээний хүнсний ногоог хураан авна гэж газар тариалангийн мэргэжилтэн хэлсэн юм. Хэрэв одоо яригдаж байгаа импортын бараанд татвар нэмэх юм бол монголчууд бид өнгөрсөн жил авч байснаасаа хэд дахин өндөр үнээр хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авах болох нээ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button