Манай улс сав баглаа боодлыг 100 хувь гадаадын бүтээгдэхүүнээр хийдэг
Оюуны өмчийн газар, Улсын хяналтын газар, сав баглаа үйлдвэрлэгч компаниуд, шинжлэх ухаан технологийн багш, эрдэмтэд хамтран Монголд сав баглаа үйлдвэрлэх үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаа юм байна. Монгол улсад дотоод үйлдвэрлэлийн хэлхээ холбоо байхгүй, боловсон хүчин дулимаг байдаг гэж зохион байгуулагчид ярьж байлаа.
-Монголд сав баглаа боодлын хөгжлийн асуудал ямар хэмжээнд байна, цаашдаа яаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэх вэ, үйлдвэрлэгч хэрэглэгчдийн хоорондын уялдаа холбоог нягтруулах, харилцан зохицож хамтран ажиллах чиглэлийг үндсэн зорилгоо болгож байна.
Манай улс энэ оны аравдугаар сард Азийн сав баглаа боодлын холбоонд гишүүнээр элссэн. Өөрийн орондоо сав баглаа боодлын үйлдвэр байгуулах хүсэлтээ тавьсан гэнэ. Тэд ч манай саналыг дэмжсэн гэж Монголын сав баглаа боодлын холбооны гүйцэтгэх захирал хэлсэн юм. Мөн тус холбоо Дэлхийн сав баглаа боодлын компанид гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа бөгөөд НYБ-ын суурин төлөөлөгчийн газар ч хамтран ажиллах хүсэлтээ гаргасан байна.
/MN-25 телевиз/