Лондонд морин хуур, уртын дууны тоглолт боллоо
Францад төрж, АНУ-д боловсрол эзэмшсэн хятад гаралтай алдарт морин хийлч Ёо Ёо Магийн зохион байгуулсан Торгон зам чуулгын энэхүү тоглолтод Монгол, Хятад, Энэтхэг, Ираны дуучид, хөгжимчид оролцсон байна. Ёо Ёо Ма Торгон зам чуулгыг санаачлан байгуулж олон үндэстний соёл, ардын дуу, хөгжмөөр дамжуулан улс орнуудын хооронд харилцаа хөгжүүлэхийг зорьдог аж.
Тоглолтод Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын Хэрлэнгийн домог дан хөгжмийн зохиолыг тоглосон бөгөөд нэрд гарч буй залуу уртын дууч Г.Хонгорзул Улаанбаатараас уригдан оролцосн байна. Морин нуурын гоцлолыг Ёо Ёо Ма өөрөө тоглож, Монголын морин хуур, уртын дууны гайхамшгийг британичуудад сонирхуулжээ.
Тоглолтыг Би-Би-Си-гийн соёлын хөтөлбөрийн газраас зохион байгуулсан бөгөөд Монголын морин хуурын чуулгыг Британид урьж тоглуулах боломжийн талаар манай ЭСЯ-аар дамжуулан санал солилцож ярилцсан байна.
/Өдрийн сонин, 2004. 08.19, 205/