Америкт монгол наадам болно
![](/wp-content/uploads/upload/oldolloo/olloo_back.jpg)
Наадмын эхний хоёр өдөрт Монголын үндэсний язгуур болон орчин үеийну рлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа болж, гурав дахь өдөр нь Монгол, Төвдийн дээд зиндааны мяндагтан лам нар ном хурах юм байна.
Манай улсаас дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан болон далай аварга А.Сүхбат, гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, начин С.Эрхэмбаяр, Дашчойлин хийдийн хамба лам Ч.Дамбажав нар наадамд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Мөн АНУ, Төвдийн нэрт дуучид тус их наадамд ая дуугаа өргөнө.
/Өдрийн сонин, 2004. 08.19, 205/