Та Солонгос улсад очиж ажиллах уу?

Гадаадад гарч ажиллах сонирхолтой хүмүүсийн хүсэлтээр Хөдөлмөрийн яамны харъяа Зуучлах товчоо есдүгээр сарын 1-нд Солонгос улсад ажиллах хүчнийг бүртгэж эхлэх болсон байна. БНСУ-ын тавьж байгаа шаардлага энэ удаад дадлагажигч авахгүй, ажиллах чадвартай 6000 мянган хүнээс сонгож авахаар тохиролцоод байгаа юм байна. 18-40 насны хүнийг өөрийн орондоо ажиллуулах зөвшөөрөл олгосон гэнэ. Бүх зардал нийт 900 долларт багтана гэж ярьж байлаа.
-Бид 5-6 мянган хүний бүртгэлийг есдүгээр сарын 1-нээс эхлэх болов уу гэж бодож байна. Бүртгэлийг хот, хөдөөд гэсэн хоёр вариантаар явуулна. Яагаад гэвэл, Нийгмийн байгуулал, хөдөлмөрийн яам, хөдөлмөр эрхлэлтийн газар, манай байгууллагын барьж байгаа зарчим бол гадаадад ажиллах, хөдөлмөр эрхлэх боломж бололцоог улс орон даяар жигд байлгах бодлого барьж байгаа. Хөдөөгийн хүмүүс явж чаддаггүй, хотынхон явдаг ч юм уу харилцан тэгш биш байдал үүсдгээс бид 5000 хүн бүртгэхээс 2500-г нь хотоос, 2500-г нь хөдөөнөөс бүртгэнэ. 6000 хүн бүртгэх юм бол тал талаар нь бүртгэх байдлаар явагдана. Өнөөдрийн байдлаар бүртгэлийг ямар журмаар яаж явуулах вэ гэдэг журмаа боловсруулаад байж байна. Энэ журмыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын тушаалаар батлах байх.
БНСУ-ын хөдөлмөрийн яамнаас урьд нь Солонгос улсад хараар ажиллаж амьдарч байсан 2003 оны есдүгээр сарын 1-нээс 2004 оны хоёрдугаар сарын 29-нийг хүртэлх хугацаанд ямар нэгэн зөрчилгүй, сайн дураараа орж ирсэн 1260 хүний нэрийг явуулжээ. Зуучлах товчоо эдгээр хүмүүсийг бүртгэж байгаа юм байна. Энэ хугацаанд орж ирсэн хүнээс есдүгээр сард бүртгүүлж болно, явах боломж байгаа гэж Зуучлах товчооныхон ярьж байлаа.
-Солонгост бүртгэх бичиг баримтын хувьд бид үндсэндээ сониноор зарласан. Иргэний үнэмлэх, хуулбар, ЦЕГ-ын тодорхойлолт /гэмт хэрэг, хэв журмын зөрчил гаргаж байгаагүй гэсэн/, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, боловсрол, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, тэр хүн юу юу хийж байсан нь тодорхой байх ёстой. Энэ бол дадлагажигч биш ажиллах хүчин учраас хөдөлмөрийн ямар нэгэн дадлага туршлагатай хүн байж очиж ажиллана.
Тайвань улсад очиж ажиллахаар бүртгүүлсэн 7000 гаруй хүн байгаа. Эдгээр хүмүүсээс 200 нь явчихсан, ажлаа хийж байгаа гэнэ. Тайваньд явуулах ажил удааширч байгаа нь ажиллах хүмүүсээ ахиу цалинтай ажилд явуулах зорилготой байгаа гэж Зуучлах товчооныхон ярьж байсан. Хөдөлмөр эрхлэх зуулчлах товчооны талаар багагүй шуугиан гардаг. Yүнийг тайлбарлахдаа мэдээлэл олон нийтэд бага хүрдгээс хүмүүс бухимдаж янз бүрийн таамаг дэвшүүлж байгаатай холбоотой гэж байсан. Мөн бүртгэж эхлэх сургаар олон сөрөг үр дагавар гарч байгаа. Хурдан виз гаргаад өгье гэсэн хүнд мөнгөө өгч алдчихаад манай байгууллагад ханддаг учраас сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж байсан юм.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button