Хөхөө хэрхэн арчлах вэ?

Өглөө, оройд хүйтэн шүршүүрт орж бай, хөхөнд маш сайн. Хэрэв хөх чинь нэгэнт унжсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Бүрэн хэмжээний эмчилгээ хийсний дараа таны хөх урьдынх шигээ чийрэг босоо болно.
Өдөр бүр 10 минутын турш цагийн зүүний дагуу хөхөндөө иллэг хий. Ингэснээр та биеэ улам сайн танин мэдрэх төдийгүй хөхний арьс чийрэгжиж чангарна.
Усанд сэлэх маш ашигтай. Хөх гоё сэргэр болдог, мөн нуруу, мөр тэгширдэг. Ер нь бүх биед иллэг шиг үйлчилдэг.
Та хөхөвчөө өөрт тохируулан зөв сонгож сураарай. Эс тэгвэл одон бөмбөг, аэробик, цанаар хичээллэх үед хөх сулбайж унжина.
Хэрэв таны хоёр хөх хоорондоо нэлээд зайтай бол тохироогүй хөхөвч өмсөж болохгүй, гэмтэх аюултай. Энэ тохиолдолд гурвалжин энгэртэй хөхөвч зохимжтой.
Та хэрэв жижиг хөхтэй бол дугуй, эсвэл бөмбөгөр аягатай хөхөвч сонгоорой. Таны хөх нэг размер том юм шиг харагдана. Харин таны хөх их унжсан бол битүү маягийн хөхөвч дээр. Энэ нь хөхийг цомбойлгож өргөж өгөхөөс гадна томбогор сэргэр болгож харагдуулна.
Хөхөвч биед эвтэй, бариу биш бөгөөд хөдлөхөд саад болохгүй байх ёстой. Зарим тохиолдолд та тусгай наавч хэрэглээрэй. Нуруу ил гарсан хувцастай үед энэ маш хэрэгтэй.
Хөхөвч худалдан авахдаа материалыг нь сайн анхаар. Хөвөн даавуун материал арьсанд хэвийн амьсгалах боломж өгдөг. Харин лайкр нь хөхний хэлбэрийг хадгалахад тустай төдийгүй угаахад хялбар. Хямд синтетик материалаар хийсэн хөхөвч үүний эсрэгээр тавгүй мэдрэмж төрүүлдэг.
Хөх нь ургаж буй өсвөр насны охидод маш бага хэмжээний лайкртай хөвөн даавуун хөхөвч хэрэгтэй байдаг бол арай ахмад насны эмэгтэйчүүд хөхийг босоо барих зориулалттай төмөрлөг, эсвэл ясан оруулгатай хөхөвч тохиромжтой. Алдартай фирмүүдийн хөхөвч нэлээд өндөр үнэтэй ч чанар сайтай, эдэлгээ удаантай байдаг.
Эцэст нь гоолигхон толигор хүзүү, сэргэр хөх болон нүцгэн мөр нь бүсгүй таныг улам ч эрхэмсэг, хүүхэмсэг харагдуулдаг гэдгийг бүү мартаарай.