Шийгуа худалдан авахдаа…
Хэрэв шийгуаг сэгсрэхэд шингэн юм булхах, эсвэл шажигнах чимээ сонсогдвол тэр сэвсгэр, эсвэл усархаг байна гэсэн үг. Ийм шийгуаг худалдаж авч болохгүй, тэр хэт болжээ.
Та том, хатуу, бөөрөнхий хэлбэртэй шийгуаг сонгож аваарай. Тэгэхдээ гялгар, лааваар үрсэн мэт гадаргуутай, зураасгүй, гэмтээгүй, цагаан толбогүй шийгуаг худалдаж аваарай.
Хэрэв танд шийгуаны доторхийг харах боломж олдвол болсон шийгуаны үр хар байдаг бөгөөд цагаан үр бараг байхгүй буюу огт байдаггүйг санаарай.
Шийгуа болох тусмаа сүүл нь хатдаг тул хуурай сүүлтэй бол болц нь гүйцсэн байна.
Шийгуа хулуу шиг хэсэг хугацааны дараа гүйцэд болно гэж байдаггүй. Ийм учраас та шийгуаг хөргөгчиндөө хийгээд, дараа нь улаан, чихэрлэг болохоор нь иднэ гэж найдсаны хэрэггүй.