УБ хотод дахин телевиз мэндэлнэ

Харилцаа холбоо зохицуулах хорооны мэргэжилтэн цаашдаа ч илүү суваг байвал эрхийг нь өгнө гэж ярьж байсан юм. Телевиз байгуулахад маш сайн боловсон хүчин шаардлагатай байдаг. Гэтэл сүүлийн үед маш богино хугацаанд олон телевиз үйл ажиллагаагаа явуулах эрх аваад байгаа. Яагаад олон телевиз сүүлийн үед байгуулагдах болов хэмээн биднийг сонирхоход технологийн үнэхээр авьяастай мэргэжлийн бол зөвшөөрөл олгодог гэж Харилцаа холбоо зохицуулах хорооны ажилтан хэллээ.
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2004 оны долдугаар сарын 2-ноос эхлэн 30 хоногийн хугацаатайгаар УБ хотод телевизийн өргөн нэвтрүүлэг үйлчилгээ явуулах эрх олгох тендерийг зарласан байгаа. Тэгэхээр 2004 оны наймдугаар сарын 2-нд тендерийнхээ материалыг бид нар хүлээж авсан. Ингэхэд зургаан компани бичиг баримтаа ирүүлсэн байгаа. Эдгээр материалыг тендерийн нөхцлийн дагуу дүгнэхэд хоёр компани шалгарсан. Энэ нь Алсын гэрэл, Супер вижен гэдэг хоёр компани юм. Одоогийн байдлаар тендерт оролцогсдод шалгарсан болон шалгараагүй байгаа тухай мэдэгдлийг өгөөд шалгарсан компанитай гэрээ байгуулах ажлыг эхэлж байгаа. Гомдол санал гарсан юм одоохондоо алга байна.
Зөвшөөрөл авсан албан газар нэг жилийн дотор үйл ажиллагаагаа эхлэх ёстой юм байна. Хэрэв амжиж эхлэхгүй юм бол үйл ажиллагаа явуулдаг эрхийг нь зогсоодог гэж тэрээр хэлсэн юм.
/MN-25 телевиз/