О.Гүндэгмаа амжилтаа ахиулж чадсангүй

Энэ төрөлд хийн гар бууны 10 метрийн дасгалд хїрэл медаль хүртсэн Болгарын Мария Гроздева шигшээ буудлагад 103.2 оноо авч олимпийн дээд амжилт тогтоон түруүлсэн байна. Мөнгөн медалийг Чехийн 19 настай тамирчин Хайковэ Ленка 687.8, Аэербайжаны Ашүмова Ирада 687.3 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, Герман улсын иргэн, дэлхийн аварга Д.Мөнхбаяр 684.6 оноогоор О.Гүндэгмаагийн урд гишгэжээ.
Медальтнуудын шагналыг Олон улсын олимпийн хорооны гишүүн, Монгол Улсын иргэн Ш.Магван гардуулж өгсөн юм. ОУОХ-ны гишүүд аль төрөлд шагнал гардуулахаа урьдчилан захиалдаг аж. Ш.Магван О.Гүндэгмаагийн оролцсон спорт гар бууны 25 метрийн дасгалд захиалгаа өгсөн нь ийнхүү ёсоор болжээ.
(өнөөдөр 2004.08.20 195)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button