Д.Лүндээжанцанг УИХ-ын дэд даргаар сонголоо

1990-1992 онд АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, 1992 оноос өнээг хүртзл УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Гадаад бодлого, эюулгүй байдлын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв.
УИХ-ын дэд даргаар сонгогдсон Д.Лүндэзжанцантай нанай сурвалжлагч уулзаж ярилцлаа.
-УИХ-ын дэд даргаар сокгогдсон Танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж амжилт хүсье. Энэ үед төрсен сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?
-1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, түүний үндсэн зарчмын дагуу Монгол Улсад төрт ёс төлөвшин тогтож, удаа дараагийн сонгуулиа хийж ирлээ. Одоо УИХ бүтцийн зохион байгуулалтаа хийж дуусч байна.
МАХН-ын бүлгээс миний нэрийг дэвшүүлж, УИХ-ын дэд даргаар сонголоо. Сонгуулийн үр дүнд улс төрийн хүчнүүдийн тэнцвэртэй харьцаа бий болсон нөхцөл байдалд төрийн эрх барих дзэд байгууллагыг зүй зохистой, хуулийн дагуу тогтвортой ажиллуулж, улс орноо удардан зохион байгуулахад би хувь нэмрээ оруулах ёстой болж байна УИХ-ын дэд даргын уйл ажиллагааны нэг гол чиг үүрэг бол Байнгын хороодын уйл ажиллагааг зохицуулах, хурлын бэлтгэл ажлыг хангуулах, удирдах олон талт үйл ажиллагаа юм, С.Оюун дарга бид хоёр УИХ-ын даргадаа туслахын зэрэгцээ парламентын уйл ажиллагааг хэвийн байдлаэр, хуулийн дагуу үр ашигтай явуулахад бух хүч анхаарлаа дайчлан ажиллана гэж бодож байна.
-Энэ УИХ харьцангуй олон намын төлөөлөлтэй. Иим нөщөл байдалд бэрхшээл хэр гарах бол. Та энэ тухай бодож, төсөөлж үзэв үү?
-420 гаруй депутаттай 1990 оны АИХ дэгээ батлах гэж олон хоног болж байлаа. Үндсэн хуулиа 70 гаруй хоног хуралдаж байж баталж байсан. УИХ-аар ч гэсэн Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад их л олон ярвигтай зүйлуүд байнга гардаг байж. Тэр болгоныг бид даваад гарсан. Одоо ямар нэгэн асуудлыг хэлэлцэх, зохицуулахад хууль эрх зүйн нэлээд сайн орчин бүрдсэн. Гэхдаэ цаашдаа эргэж харах, тодруулах, одоогийн нөхцөл байдалтайгаа уялдуулж, ялангуяа төрийн тогтолцооны хуулиудыг эргэж харах олон зүйл байгаа учраас төрийн уйл ажиллагаа зугшрээд явах байх.
-Яг ийм нвхцөл байдал тэр бүр үүсзэд байхгүй байх. Тэгэхлээр энэ боломжийг ашиглаад цэгцлээд авчихмаар ямар хуулиуд байна вэ?
-Ард тумний нийтлэг эрх ашгийг хөндсөн зарим хуулиудыг гаргах, эрс шинэтгэлийн шинжтэй арга хэмжээнүүдийг авч явуулах боломж энэ парламент, Засгийн газэрт байгаа. Улс төрийн хүчнүүд аль болохоор санал нийлж, өргөн зөвшилцлийн үндсэн дээр энэ бухнийг хийх ёстой.