Н.Багабанди Ц.Элбэгдоржийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч хэлэхдээ, Засгийн газар хуулийн дагуу ардчилсан зарчмаар байгуулагдах учиртай, шинэ Засгийн газар зөвшилцлийн, эвслийн Засгийн газар байгуулагдах учраас улс төрийн хүчнүудийн төлөөллийг жигд тусгасан байвал зохистойг тэмдэглэн хэлэв. Тэгж баймааж нь үүрэх ачаа нь ижил, хүлээх хариуцлага нь адил байх болно гэв. Мән уян хатан бодлоготой, гадаад дотоодод нэр хүндтэй бөгөөд хүлээн зөвшөөрөгд-сөн, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн болон ирэх дөрвөн жилийн бодит боломжид тулгуурласан хөтөлбөр хэрэгжүүлж, улс төржсөн бус прагматик үйл ажиллагааг түлхүү явуулах, ард түмэндээ чиглэсэн ялангуяа хүн амын доод, дунд түвшинд илүү анхаарсан бодлого боловеруулж явуулах нь зүйтэйг анхааруулав. Шинээр байгуулагдах Засгийн газар тогтвортой ажиллах нь улс орны эрх ашгийн асуудал гэдгийг онцлон хэллээ.
Түүнчлэн зохицох, зохицуулах чадвар сайтай, уян хатан бөгөөд бүтээлч үйл ажиллагаатай Засгийн газартай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлэв.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжээд өөрийн тэргүүлэх Засгийн газар нь хөгжил рүү, хүн рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулах болно гэдгээ илэрхийллээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэ-хүүний хувьд Эх орон-Ардчилал эвсэл дэх намууд болон МАХН-тай зөвшилцсөний үндсэн дээр байгуулж үйл ажиллагаандаа орно гэлээ гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

(өнөөдөр 2004.08.20 195)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button