Шилдэг илтгэгчийг шалгаруулна

Хятадын боловсролын мэтгэлцээний холбоо Олон улсын мэтгэлцээний төвтэй хамтран олон улсын уран илтгэгчдийн цугларалтыг энэ сарын 22-28-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулах гэж байна.
-Нээлттэй мэтгэлцээний холбоо зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайхаас урьд нь Словян, Болгар, Казахстан зэрэг оронд өөрсдийн залуучуудыг Монгол орноо төлөөлүүлэн олон улсын мэтгэлцээний цугларалтад оролцуулж байсан түүхтэй. Одоо 2004 оны наймдугаар сарын 22-27-ны хооронд тав хоногийн хугацаатай Хятадын Шянь мужид болох олон улсын мэтгэлцээний цугларалтад оролцуулах залуучууд бэлэн болоод байна. 20-ны өдөр манай гурван залуу оролцоно. Хятадын Шянь мужид болох олон улсын мэтгэлцээний цугларалтын гол мэтгэлцэх сэдэв нь АНУ-ын Засгийн газар НЇБ-ын бодлого, үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй гэсэн ийм шийдлийн хүрээнд залуучууд маань орж мэтгэлцэнэ.
Олон улсын мэтгэлцээний цугларалт тэмцээнд 30 гаруй орны 500 гаруй уран илтгэгчид оролцох юм байна. Хятадын Шянь мужид зохиогдох энэхүү тэмцээнд манай орноос шилдэг оюутан, Мэтгэлцээний холбооны гурван илтгэгч оролцохоор болжээ. Илтгэгчид АНУ-ын Засгийн газар НЇБ-ын бодлого, үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй гэсэн сэдвээр уралдахаас гадна өөрийн орны хөгжил, соёлын тухай илтгэлүүдийг тавих юм байна. Мөн Нээлттэй мэтгэлцээний холбоо илтгэх чадвар, харилцааны соёлтой залуучуудыг төрүүлэн гаргах зорилгоор Оюуны индэр үндэстний уран илтгэлийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
/MN-25 телевиз/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button