Арчаагүй эрс гэр бүл салалт, хүүхдийн өнчрөл

Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж эхнэр нь өчжээ.Гурван хүүхдээ хэн нь авах тухай шүүгч асуухад нөхөр нь Би ажил албагүй. Тийм болохоор эхнэр авна биз хэмээжээ.
Эхнэр нь Том хүү маань удахгүй их сургуульд орно. Гурван хүүхдээ гурвууланг нь авахгүй. Ядаж нэг хүүхдээ нөхөртөө өгье.
Нөхөр Салахгүй гэсэндээ чи ингэж байна. Нэг хүүгээ надад өгөх юм бол салахын хэрэг юу байна. Гэрлэлтээ цуцлуулбал хүүхэд хумүүжүүлэх, тэднийг хувцаслаж, сургах ажлаас чөлөөлөгдөнө гэж бодсон юм. Нэг хүүхдээ авбал чамтай амьдарч байснаасаа илүү их мөнгө олж, зарцуулах хэрэгтэй болно, би чадахгүй гэжээ. Тэд шүүгчийн өрөөнд ийнхүү маргалдаж, эцэст нь эвлэрээд гарчээ. Иймэрхүү үл ялиг зүйлээс болж бие биенээсээ салахын түүс болж буй хүмүүс олон болсны нэг илрэл энэ биз. Гэрлэлтээ цуцлуулах нь ихсэж байна. Хөгшин залуу, дунд эргэм насны хэн ч бай энэ л асуудлаар шүүхийн хаалга татах болжээ. Тэдний цөөн хэд нь эвлэрч, үлдсэн нь хоёр тийшээ болсон байх юм. Салсан хүмүүсийн дийлэнх нь хүүхдийн тэтгэмж өгч чаддаггүй . Учир нь дийлэнх нь дунд зэргийн амьдралтай. Зарим нь ажил эрхэлдэггүйтэй холбоотой аж. Ажил хөдөлмөртэй эхнэрхүүхэдтэйгэдгээ шинэ амрагаасаа нуудаг. Хуучин эхнэртэйгээ зөвшилцөж, сууж буй бүсгүйд нь алтан хошуу хүргэхгүй бол байнга харж хандана гэж амладаг гэнэ. Тэд эхний нэг жилдээ бага сага мөнгө шинэ эхнэрээсээ нууж өгдөг. Эцэст нь усанд хаясан чулуу шиг алга болдог бололтой.
Амьдрахын эрхэнд олон хүухдээ тэжээж чадахгуй ганц бие эмэгтэйчүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны үүдэнд хуучин нөхрөөсөө тэтгэмж авахын төлөө дугаарлан зогсох болжээ. Ийм дүр зураг монголчуудын нэг хэсгийнх нь нийтлэг амьдрал болж буй гэхэд хилсдэхгүй.
Хорин насандаа айлын бэр болж очоод дөчин насандаа [хрөөсөө салж дөрвөн хүүхдийг нь тэжээх гэж зовж яваа нэгэн эмэгтэйтэй уулзсан юм. Тэрбээр, Хүний амьдрал гэдэг хэцүү. Нэг л өдөр нөхөр маань өөрөөсөө олон дүү нялх шахуу амьтан дагуулж ирээд салах тухай ярьсан. Нөхөртөө хаягдах юм гэж зүүдэлж ч байгаагүй хүнд хэцүү юм билээ. Дагуулаад ирсэн нь бие давхар. Өөрийн хүүхдээс ялгаа юу байхав гэж өрөвдсөндөө зөвшөөрсөн. Ууч зангийнхаа төлөө өөртөө л харамсч сууна. Тэр үед шарандаа хүүхдийн тэтгэмж тогтоолгоогүй. Хүүхдүүд өсч том болохоор юм юм л хэрэг болж байна. Мөнгө хэрэгтэй байна гэхээр одоо бүр зугтдаг боллоо. Ийм эцэг гэж байх уу даа. Тэтгэмж тогтоолгодог юм бил үү гэж бодох боллоо хэмээн ярьсан юм. Хүүхдийн тэтгэмжээ авахаар өдөрт арав гаруй хүн ирдэг тухай Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч А.Алтанцэцэг ярив.
1990-ээд оны дундуур гэр бүл салалт газар авсан гэдэг. 2000 оны үед нэг түвшинд хэлбэлзэж байснаа сүүлийн үед өсөх хандлагатай болжээ. Тухайлбал, 1000 хун тутамд есөн гэрлэлт ногдож байгаа бол зургаа нь салдаг. Үүнээс болж нийгэмд төдийгүй хүүхэд багачуудад оөрөг үр дагвар учирсаар.
Одоогоос хоёр жилийн өмнө нэг бүсгүй, нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ. Нөхөр нь хүлээн зөвшөөрдөгтүй байсан гэнэ. Иймд шүүх хурал болохын урьд шөнө өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн юм. Салалт, хардалтаас болж гарсан гэмт хэргийн тоо ч буурахгүй байгааг Цагдаагийн ерөнхий газраас гаргадаг судалгаа ч харуулсаар байгаа юм. Гэр бүлийн маргаанаас болж жилд дунджаар 2000 хэрэг гардаг аж.
Манайд эмэгтэйчүүд УИХ-ын дэд даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, компанийн захирал гээд удирдах албан тушаалыг олноороо эрхлэх болов. Гэвч хүчирхийлэлд эмэгтэйчүүдийн 90 хувь нь өртдөг явдал харин буурсангүй. Шүүхэд ажиллаж буй хүмүүсийн 90 хувь нь эмэгтэйчүүд. Шүүх засаглалд тэдний эзлэх байр суурь өндэр байна. Манай улс 554 мянган өрхтэй гэж бодоход 56491 өрхийг эмэгтэйчүүд толгойлж байна. Энэ тухай сэтгэл судлаач С.Булган, -Гэр бүл төлөвлөлтийн асуудал нийгэмд сөргөөр нөлөөлж буй нь хэн хүний сэтгэлийг зовоож байгаа. Залуус ханиа таньж мэдэлгүйгээр гэрлэж, салах нь түгээмэл болсон. Үүнийг дагаад ганц бие бүсгүйчүүд өрх толгойлж, хүүхдээ өсгөн бойжуулж байна. Тэдний салж буй голшалтгаан эрчүүдамьдралааавч явах чадваргүйтэй холбоотой. Тэд үр, хүүхдээ хүмүүжүүлэх эдийн засгийн боломжоор дутмаг болохоор эмэгтэйчүүд ийм алхам хийх болсон. Гэр бүлээ аваад явж чадахгүй атлаа архи, тамхи хэрэглэх зэргээс бас давхар болж буй хэрэг. Үүнээс болоод л тэд хамгийн түрүүнд салах тухай боддог. Эцэг, эхийн, гэр бүлийн тааламжгүй байдал, гэр бүл салалтаас шууд шалтгаалан, хүүхэддээ тавих халамж анхаарал сулрах, хууль зүйн хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, сэтгэл зүйн хохирол амсах явдал түгээмэл байна. Үүнээс болж хүүхдийн эрх илүү их зөрчигдөх боллоо. Тэд хүнээр хайрлуулах, хүнийг хайрлахын сайхныг мэдрэн өсч чадахгүй, цаашдаа амьдралаа залгуулахболовсрол, чадвар мөхөс хүн болон төлөвших аюултай. Гэр бүлийн харилцаанд гарсан сөрөг үзэгдлийг арилгах, багасгах, сааруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүндхүрэхгүй байгаа нь харамсалтай гэсэн юм.
Гэр бүл төлөвлөлтийн асуудлын тухай ярихад ийм байна. Хүмүүс гэр бүлийн байдалд дээр- хийн адил хөнгөн хуумгай хандаж буйгаас өнөөдөр өрх толгойлсон эмэгтэйчүүд, тэнэмэл
хүүхдүүдийн тоо жил ирэх тусам өсч, эцгийгээ мэдэхгуй, тэдний хайр халамжаар дутан өсч бойжиж байна. Саин ханийн аянд хатан олон залуус ганц бие насыг барах нь байна шүү.
Ялих ялихгүй шалтаг, залуу халуун насны тунирхал, хор шарандаа хөтлөгдсөн залуу хос хоёр тийш болж байгааг хэрхэн багасгах вэ. Өргөдөл гаргасных нь зоргоор хүний эрх, хувийн амьдрал хэмээн шүүх тэднийг хүлээн зөвшөөрч боломгүй мэт санагдана. Гэр бүл салсны нийгмийн хор уршгийг сайтар ухааруулан алдаагаа засах, эвлэрэх урт хугацааг тэдэнд олгож байвал ямар вэ. Тодорхой хугацаанд сэтгэлзүйчид очиж байх, ахмад настнуудаар зөвлөгөө өгүүлдэг байхад ч болохгүй гэх газаргүй. Гагцхүү модон гэмээр молхи хуульдаа өөрчлөлт оруулах нь зүйтэй.
(өнөөдөр 2004.08.20 195)