Рок хөгжмийн наадам болно

Тус наадам нь энэ сарын 28-нд Гачуурт дахь Монгол шилтгээн цогцолборт болох бөгөөд өдрийн 13 цагаас эхлэх аж. Yүнд Харанга, Хурд, Шар айраг, Чоно, Айзам, Нисванис, Сүнс зэрэг 20 гаруй хамтлаг, дуучин С.Наран, Ч.Отгоо, Д.Сувдаа, Б.Баярцэцэг нар оролцох гэнэ. Тоглолт 141, түүнээс ч олон цаг үргэлжилж магадгүй учраас наадмыг сонирхогчид майхан болон амарч суух зөөлөн гудас сэлт авчрахыг зохион байгуулагчид зөвлөж байна.
Yүнээс гадна наадмын талбайд бүх юм үйлдвэрийн үнээр зарагдах учраас гаднаас ямар нэгэн зүйл авч орох шаардлагагүй аж. Мөн хамгаалалтын албаныхан өндөр хэмжээнд ажиллах юм байна. Наадмын тасалбарын үнэ нь 2500 төгрөг. Тоглолтын тасалбар авсан хүн наадмын өглөө Улсын драмын эрдмийн театрын өмнөөс тусгай унаагаар тоглолт болох газар үнэгүй хүргүүлэх аж.
/Өдрийн сонин, 2004. 08.20, 206/