Х.Тэргэл Хүүхдийн маань эцэг сайхан хүүхэнд хөл алдсан юм байлгүй

Би ч өөреө Миний номыг спонсорлоод өгөөчтээд гуйж чаддаггүй. Өөрийнхөө олсон хэдэн төгрөгөө нийлүүлж байгаад шүлгээ ном болгойо. Тэр хэдэн бор төгрөг нь хэзээ бий болоод ном болох юм бүү мэд. Анхныхаа номыг би өөрөө л гаргасан. Ашиг орлого олдоогүй, найз нөхөддөө бэлэглээд л дуусгасан.
-Суүлийн үед өөрсдийгөө сайхан сэтгэл хоосон халаастай яруу найрагч гээд нэрлэчихсэн запуус хэтэрхий олшроод байх шиг санагдах юм. Таны хувьд энэ хүмүүсийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хүн өөрт байхгүй юмаа ямар нэг юмаар халхлах хэрэгтэй болдог байх л даа. Гэхдээ яруу найрагч гээд байгаа энэ залуустай ямар нэг тэмцээн наадам дээр уулзахаараа үнэхээр миний сэтгэл эмзэглэдэг юм. Үс нь ширэлдсэн, тоосонд дарагдчихсан гуталтэй,
индүүдлэггүй хир дагь болсон өмдтэй залуусын дунд л орох болдог. Дөнгөж хорин насны босго алхаж байгаа энэ залуусын дэргэд манай ахмадууд Бавуугийн Лхагвасүрэн, Пунцагийн Бадарч гуай, Сүрэнжав гуай биеэ үнэхээр сайхан авч явдаг. Магадгүй миний үгийг сонссон залуус надад гомдож магадгүй. Гэхдээ нэгийг бодоосой гэж хүсч байна. Үнэхээр сайхан шүлэгтэй залуусын шүлгийг сонсоод сууя гэхнээ үнэр танар, байж байгаа байдлыг нь харахаар толгойтой үсээ бариад зугатмаар санагдцаг юм Энэ залуусыг би ядуу гэж хэлэхгүй. Өөрсдөө арчаагүй байна л гэж хэлнэ. Залуус маань өөрсдөө л тансаг сайхан явбал тиим хэмжээний хүмүүс тэднийг үнэлнэ шүү дээ.
-Яруу найрагчид маань арчаагүй байна. Дээрээс нь үймээн самуун, зөрчил ихтэй сүүлийн үед гэдсэндээ хөлөө жийлцэх болж. Та энэ бүгдээс нэлээд ангид байх шиг санагддаг юм?
-Би аль ч зохиолчдын хороонд харъяалагддаггүй. Зарим хүмүүсийг хараад байхад шагнал урамшуулалд жигтэйхэн дуртай. Бүр зарим нь намайг шагнаад өгөөч гээд гүйдэг л юм билээ. Надад бол тиим зан байдаггүй. Хэрвээ миний өмнөх тавагтай хоолыг хүн булаавал би сарвалзах байх л даа. Миний хоолыг хүн булаахад ч авах гэсэн хүнд нь өгчихдөг хүн дээ. Хамгийн гол нь сэтгэл амар, сэтгэлийн гуниггүй л амьдрах юмсан гэж боддог юм.
-Монголын яруу найраг 1990-ээд онд шинэчлэгдэж мандан бадарсан, өнөөдөр уналтанд орсон гэдгийг та хүлээн зөвшоөрөх үү?
-Магадгүй юм. Яагаад гэвэл би өөрийнхөөрөө хэмжээд бодоход 1990-ээд оны оргилуун сайхан үе өнөөдөр үгүй болчихож. Үнэхээр яруу найргийн тогоонд амьжиргаа хөөсөн хүмүүс багтаж чаддаггүй юм шиг байгаа юм. Би бол амьжиргаа хөөгөөд яваад байгаа хүн шүү дээ. Гэтэл олныхоо дунд байж хөөрч догдолж явж байж л хүн ирлэгддэг юм билээ. Манайхан өнөөдөр уулзахгүй байж байж нэг уулзахаараа Би мундаг, Би чамаас илүү гээд л архи дарс уугаад агсам согтуу тавьдаг юм шиг байна билээ. Миний хувьд мөнгө төгрөгийн боломж байдаг бол яруу найргийн фэн клуб байгуулчих юмсан, тэндээ сайхан шүлэг сонсоод сууж байхсан гэж боддог юм. Баар саванд ордог, нийлдэг нэгддэг юм байна л даа. Гэхдээ тЭд нарт маань ганц ганц лааз пиво уугаад юм ярихаасаа илүү мөнгөө нийлүүлж байгаад ганц шил архи аваад уучих нь илүү санагддаг юм шиг байна , билээ.
-Уучлаарай, яруу найрагч бүсгүйчүүд гэхээр л нэг л их гоё гоё хүүхнүүд бор дарс, хайрын үгэнд мансуурсан хөнгөн явдалтай эмэгтэйчүүд байдаг юм шиг санагддаг юм?
-Бусдын өмнөөс би юу гэж хариулах вэ. Урьд өмнө би ийм ярианд учиргүй ач холбогдол өгөөд л хүн намайг хөнгөн явдалтай гээд хэлчих вий дээ гээд л биеэ цэгнээд байдаг байж. Одоо бол хүн намайг юу ч гэж хэлэх нь хамаа алга. Би өөрөө өөрийнхөөрөө л байвал бол оо. Би хүний өмнөх тавагтай хоолыг булаадаггүй, хүний хөнжлийг сөхдөггүй, хэн нэгэн хүний хөнжилд хэвтэж байгаа эр хүнийг өвөртөө үүрд оруулах гэж чангаадаггүй. Ямар ч байсан эцэг эхийнхээ буянаар, тэнэг төрөөгүинхээ азаар надад хүний өвөр түрүү, хоол унд руу дайраад байх шаардлага алга. Ер нь тэгээд ганц яруу найрагчид ч биш ямар ч хүнд ганцаардахын зовлон байдаг байж болох юм. Энэ ганцаардахын зовлонг нь хар багаасаа хүнтэй суучихсан хүмүүс ойлгодоггүй байх л даа. Миний хувьд оройтож гэрлэсэн. Хүүхдийнхээ тавагтай хоолыг хүнд булаалгаж үзсэн болохоор энэ зовлонг ойлгодог юм.
-Таныг нэг хэсэг герман залуутай суух нь гээд л. шуугиж байсан?
-Яахав дээ. Би насаараа ганцаараа явна гэж байхгүй. Гэхдээ одоохондоо хүнтэй суухгүй бол аллаа ч гээд байгаа хүн алга. Нөхөр маань надаас салсан гээд үхэх гээд байгаа ч юм надад алга. Тиймээс дараагийн амьдрал зохиох хүн маань герман ч бай эсвэл монгол ч хүн байж болно. Хамгийн гол нь би урьд нь юу ч мэдэхгүй дэврүүн сэтгэлээр л хүнтэй амьдрал холбож байсан. Одоо бол шал өөр. Би амьдарч үзээгүй биш, амьдарч үзлээ. Хүнтэй сууж үзлээ. Салж үзлээ. Би 26-тай хүнтэй суухдаа үнэхээр яарч байсан. Ээж аав хүртэл хүүхэд оройтлоо гээд л, эргэн тойрныхон маань хөнгөн явдалтай гэх мэтээр гоочлоод л. Тэр үед нэг л хүнд явдалтай хүн болох гээд л яараад амьдрал зохиож үзсэн. Одоо бол юундаа яарах вэ дээ. Ер нь тэгээд Монголд өөрийн гэсэн байр суурьтай нэг хүүхэдтэй өрх толгойлсон сайхан сайхан хүүхнүүд өдрөөс өдөрт л нэмэгдэж байна. Бүр тоогоо алдах нь. Тэд маань зовлонтой нь ч зовлонтой, жаргалтай нь ч жаргалтай сайхан л амьдардаг байх. Сайхан хүүхнүүдэд эрчүүд Би чамд хайртай гэж худлаа уйлж гүйгээд л дан биетэй ирсэн хүнийг давхар биетэй болгочихоод л салчихдаг. Яагаад салчихав гэхээр ааш араншин таарсангүй гэдэг. Тэр хоёр хүний ааш нийлээгүйн төлөө эцэггүй ч юмуу эсвэл эхгүй хүүхэд хойдын гар харж харцан дор чичлэгдэж амьдрах ёстой болж байгаа нь үнэхээр харамсалтай. Өнөөдөр Доржийн хүүхэд Дондогийн хүүхэд гээд нэг эмэгтэйд одон медалийн цуглуулга шиг олон хүүхэд бий болчихоод байна.
-Уучлаарай, та түрүүн би ч гэсэн хүүхдийнхээ тавагтай хоолыг хүнд булаалгасан гэж ярьж байсан. Тиим болохоор эрчүүдэд нэлээд хатуурхдаг юм байна гэж ойлгож болох уу?
-Яахав дээ, миний нөхөр надаас илүү сайхан хүүхэнд дурласан байх л даа. Яагаад гэхээр манай гэр бүлийн найз эмэгтэй хүүхдийн маань эцгийг салгаж суусан. Би нөхрөөсөө бас найз бүсгүйгээсээ салаад багагүй хугацаа өнгөрчээ. Миний хүүхдийн өмнөх тавагтай хоолыг булааж авсан тэр хүүхэн тэр хоолыг
өөрийнхөө хүүхдэд хоол болгож чадаасай. Битгий л салж сарниасай. Дахиад олон олон хүүхэдтэй болоосой л гэж би хүсч байна.
-Мэдээж таньдаг хүүхэн чинь нехрийг чинь оргуулаад явчихна гэж тэр үед та төсөөлөө ч үгүй байсан байх л даа?
-Их л гайхалтай явдал болсон. Би түүнийг найз залуугаа үзүүлмээр байна гэхэд нь лам хуврагаар дагуулаад л үзүүлж харуулаад л явдаг байсан. Гэтэл хүүхдийн маань эцгийг л авч суух гээд явдаг байсан юм билээ.
-Та тэр үед юу ч мэддэггүй байсан хэрэг үү?
-Би өөрөө их харгүй хүн л дээ. Тухайн үед юу ч мэддэггүй байсан. Чимэдзаяа гэдэг тэр бүсгүйд би одоо ямар нэг муу юм санадаггүй. Яахав, миний охины эцгийг өөрийнхөө охины эцэг болгож всанд нь би гомдоод эсвэл баярлаад шдаггүй. Гэхдээ арамсалтай нь ийм өрөвдмөөр эмэгтэйчүүд өдрөөс өдөрт л олшроод байгаад эмзэглэдэг юм.
-Та ч гэсэн сайхан бүсгүй. Гэхдээ өөрийнхөө охиныг хаяад хүний охинд эцэг нь болохоор яваад өгснийг бодоход танд ямар нэг дутагдал байсан ч байж болох юм шүү дээ?
-Мэдэхгүй дээ. Тэр бол надад хамаагүй асуудал. Би үүнийг одоо огтхон ч сонирхохгүй байна. Нэгэнт л тэр хүн аз жаргалаа л олсон бол бол оо. Салж сарниж болно. Гэхдээ дундаасаа гарсан хүүхдээ санаж сарвайдаг анхаарал тавьдаг л бол бол оо. Би энэ бүхнийг хэзээ ч зовлон гэж боддоггүй. Энэ бол манай хүүхнүүдэд тохиолдцог л нийтлэг дүр зураг.
-Нөхрөө ганц охиныхоо эцгийг өөр хүүхэн дагаад явуулахгүй байх боломж танд байсан байх гэж бодох юм?
-Уучлаарай, миний хувьд эмэгтэй, эрэгтэй хүмүүс хоорондоо бие эрхтнээрээ учралдахыг нэг их юм гэж боддоггүй. Хамгийн гол нь тэр хүнпй сэтгэтптэгхүндээр очоод наалдчихсан байвал тэрэн шиг аймшигтай юм байхгүй. Биеийн эрх чөлөө дүүрч сэтгэлийн эрх чөлөөг хүн болгон л эдлэх ёстой1. Жаргалтай газар луугаа яв гээд би өөрөө яваад өгсөн юм байгаа юм. Ер нь цаашдаа ч тэгнэ гэж боддог юм. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан нэг л амьдарна шүү дээ. Тиймээс жаргалтай газартаа л амьдрах ёстой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button