Чөлөөт бөхийнхөн Афиныг зорилоо
Уг ээлжинд чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэй тамирчид багтаж байгаа юм. Эдгээр тамирчид нь Г.Өсөхбаяр, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар, Т.Энхтуяа нар бөгөөд тэд Афин-2004-өөс жүдо бөхөөр хүртээд байгаа хүрэл медалийг арвижуулах найдвар болоод байна.
Чөлөөт бөхийн тамирчдын салхийг хагалж манай хоёр эмэгтэй 22-нд барилдана. Харин эрэгтэйчүүдээс Г.Өсөхбаяр, Б.Наранбаатар нар 27-ны баасан гаригт эхэлж барилдах аж. О.Пүрэвбаатар, Т.Энхтуяа нар олимпийн 15 дахь өдөр буюу 28-ны бямба гаригт Ано Лиосиа ордонд зодоглоно.
/Өдрийн сонин, 2004. 08.20, 206/