Зурсан зургаар нь эрчүүдийг шинжихүй

Хэрэв тэр хэвтэж байгаа хүүхнийг дүрсэлсэн бол сексийн хувьд дундаж эр. Зарим талаар бэлэг эрхтэн нь сул хөвчирдөг байх. Харин босоо эмэгтэйг зурсан эр ор хөнжлийн ажилд идэвхтэй, танаас зарим нэг зоригтой үйлдэл хийхийг шаардах болно.
Эр хүн хичнээн өндөр хүүхнийг зурах тусам түүнээс төчнөөн ихийг хүлээж болно. Романтик эрчүүд голцуу суугаа эмэгтэйг зурдаг бөгөөд тэд ор хөнжилдөө ч хийж магадгүй улс.
Хэрэв эр хүн нууцлаг эрхтнүүдийг их тод томруун зурж байгаа бол орон дотроо ч тийм ил тод гэсэн үг. Нямбай зурсан бол амрагтаа их анхаарал тавьдаг.
Хаанаас эхэлж зурж байгааг нь анхаар. Хэрэв толгойноос эхэлж зураад хөлөөр дуусгаж байгаа бол сексийн хувьд хэвийн эр. Харин хөлийн хуруунаас эхэлж зурж байгаа бол тэр хүүхнүүдийг үзэн ядагч, хурц онцгой мэдрэмжинд дуртай, эсвэл яргалагч садист мазохист хүн байна. Хэрэв тэр зургаа бэлэг эрхтнээс эхэлж байгаа бол сексээс өөр юм сонирхдоггүй эр.
Хэрэв тод, бүдүүн, махиралдсан зураасаар зурсан бол бэлэг эрхтнийхээ хэмжээнд санаа зовдог, хурдан тавьдаг зэрэг согогтой эрчүүд. Амраглан янаглах дуртай эр агаар мэт хөнгөхөн, нандин зураг зурна.
Инээмсэглэж буй эмэгтэйг зурсан эр өөрөөсөө илүү амраг бүсгүйнхээ дур хүслийг нийцүүлэхийг боддог. Зузаан хэлбэртэй уруул, эсвэл амаа нээсэн байдлаар зурсан бол тэр орон доторхи янаг амрагийн явдлаа театрын жүжиг мэт болгохыг хүсдэг ажээ.
Эр хүн хэр удаан хүүхний зургийг зурна, дурлалын оршилд төчнөөн цаг зарцуулдаг байна. Хэдхэн зураасаар хүүхнийг дүрсэлсэн эр үүлэн борооны ажлыг богино хугацаанд, эрчимтэй бараг бүдүүлэг гэж болохоор хийдэг.
Хэрэв эр хүн зүгээр хэвтэж байгаа, эсвэл зогсож буй эмэгтэйг зурвал тэр орон дотроо ердийн хэм хэмжээнээс хэтрэх үйл хөдлөл хийхгүй. Тэр ердөө 2-3 байрлалыг сайн эзэмшсэн байх. Харин байгалийн орон дээр, эсвэл элдэв юмаар хүрээлүүлэн зурсан бол тэр залуу мөрөөдөмтгий. Цэцэг цуглуулж буй, эсвэл үнэрлэж буй бүсгүйг зурсан бол амраг эр чинь загас наалдуулахдаа гарамгай.
Харин таныг хэн нэгэнтэй секс хийж байгаа, эсвэл гар хангалга хийж байгаа, үгүй бол морь харж байгаагаар зурсан бол та түүнтэй нэг оронд орохын өмнө сэтгэл мэдрэлийн эмчид аваачиж үзүүлээрэй.