Тослог арьсыг арчлах өдөр тутмын программ

Нүүр цэвэрлэхэд хамгийн сайн бэлдмэл нь усанд уусдаг бодисууд байдаг. Өөрөөр хэлбэл, угаагч крем, угаагч гель, гоо сайхны саван. Хэрвээ эдгээрийг хангалтгүй гэж үзвэл спирт агуулсан уусмалаар арчиж болно. Дараа нь тослог арьсанд зориулсан тосыг маш нимгэн түрхэнэ. Залуу насанд заримдаа түрхэхгүй байж болохоос гадна зөвхөн хүзүү, нүдний эргэн тойронд түрхэж болно.
Өглөөд Арьсаа орой яаж цэвэрлэсэн шигээ цэвэрлэнэ. Долоо хоногт нэг удаа тослог арьсны зөөлрүүлэгч тос түрхээд өдрийн чийгшүүлэгч тос түрхэж болно.
Тослог арьс яагаад ихэвчлэн нүхжрэлтэй байдаг вэ?
Одоо хүртэл шалтгаан нь бүрэн тайлбарлагдаж чадаагүй ч тосны хүчлүүд нь арьсны эвэрлэг давхаргын гуужилтыг түргэсгэдэг. Ингэж арьс зузаарснаас даралт үүсгэн арьсны нүхийг нээж, нүхжрэл болгодог. Ялгаруулж буй тос нь чийг ихээр агуулдаг учир тосны булчирхайн цоргоны амыг хөөлгөн нүхжрэлийг ихэсгэдэг юм. Ийм нүхжрэлтэй арьсанд л батга байрлан нүхийг улам өргөсгөж байдаг байна.
Тосны гялтганасан хэсгийг яаж дарах вэ?
Нүхжрэл ажиглагдамгүй сайхан арьстай байхын тулд түүнийг бага зэрэг тослон арьсны эвэрлэг давхаргыг аль болохоор нимгэн байлгах зорилго агуулдаг. Эвэршилтийн эсрэг цэвэрлэх бүрхэвчийг хэрэглэн хэдэн минутын дараа арьсыг илүүдэл тос, эвэршилтийн хэсгээс цэвэрлэдэг. Ийм бүрхэвчийг долоо хоног нэг удаа тавьж өгнө. Мөн үрүүртэй /scrub/ тосоор долоо хоногт 1-2 удаа арьсыг цэвэрлэж болно.
Зайлмаг бүхий лосьоныг хэрэглэж болно. Энэ нь дотроо маш жижиг ширхэгтэй минераллаг энгэсэг агуулсан байдаг. Yүнийг өглөө нүүрээ цэвэрлэсний дараа хэрэглэж болно. Дараа нь өдрийн хамгаалах тос түрхэнэ. Өдрийн туршид дээрх лосьоноор нүүрээ сэргээж явах болно.
Дээр үеэс уламжлагдаж ирсэн үндсэн гол арга маань өнгөгүй нунтаг энгэсэг юм. Энэ нь арьсны гялтганасан хэсгийг маш сайн дардаг. Хэрвээ нүүрэнд батга гарах хандлагатай бол энгэсгийг эмчилгээний болгон бэхжүүлж болно. Энгэсэг тавихын өмнө арьсны гялтганасан тосны хэсгийг салфеткаар цэвэрлэж байх шаардлагатай.