Хүнсний ногоо эрүүл мэндэд

Лууван их идвэл арьс үрчийдэггүй
Лууванг бүх төрлийн ялангуяа А витамины хаан гэж нэрлэдэг. Та хүүхэддээ өдөр бүр луувангийн нухаш, шүүс, луувангийн шүүүсэнд хийсэн зутан өгч байвал янз бүрийн өвчин эмгэг тэр болгон тусахгүй. Мөн Энэтхэгийн ардын эмнэлгийн сударт элэгний янз бүрийн өвчний үед лууван, бууцайны шүүсний хольцыг уулгаж, хар гурилын зутан идвэл хурдан эдгэнэ гэж тэмдэглэжээ. Энэтхэгчүүд луувангийн ач тусыг маш сайн ашигладаг улс. Тэд багаасаа сүү ууж, түүхий лууван идэж өссөн хүний арьс хэзээ ч үрчийдэггүй гэж ярьдаг.
Гоньд даралт буулгана
Зэрлэг гоньд манай ойт хээрийн бүсэд хаа ч ургана. Yрэндээ эфирийн тос ихтэй тул битүү хоол буюу бууз, хуушуур амтлахад өргөн хэрэглэдэг. Найрлагандаа С, кальци, фосфор, төмөр ихтэй энэ ургамлыг ардын эмнэлэгт нойр хулжих, хоол боловсруулах эрхтэн өвчлөх, даралт ихсэх зэргийг анагаахад хэрэглэнэ.
Сонгино, сармис хавдрын эсрэг үйлчилгээтэй
Цусан дахь холестриныг хамгийн сайн бууруулагч. Биеийн эсэргүүцэл дархлалыг сайжруулах, халдварт өвчний нянг устгах, хавдрын төрлийн өвчний эсрэг үйлчилгээтэй. Сонгиныг ардын эмнэлэгт зориулалтаар өргөн хэрэглэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Ядаж л ханиад хүрсэн үед сармистай шөл хийж уухаас эхлээд багачуудын энгэрээс ганц хумс зүүхэд ханиад томуу хүрдэггүй гэдэг шүү дээ.
Лооль гэдэсний өвчинд тустай
Лоолийг цус багадах, биеийн эсэргүүцэл сулрах, цусан дахь төмөр багасах үед эмчилгээний журмаар ашиглах ба хоол хүнсэндээ витамин С-гийн дутагдлаас үүсэх өвчнөөс сэргийлдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл лооль С-гээс гадна витамин А болон калигаар баялаг төдийгүй гэдэсний өвчинг үүсгэгч нянг хөнөөх үйлчилгээтэй аж. Лоолийг хашаандаа, мөн байшингийнхаа тагтан дээр ургуулан өөрийн хэрэгцээг хангах бүрэн боломжтой. Хэрэв та арчилж ургуулж чадвал дунджаар нэг ургамлаас 4-5 кг лооль хураан авч болно.
Хүрэн манжин хөхөнд сүү оруулдаг
Та өдөр бүр биш боловч долоо хоногт ядаж нэг удаа хүрэн манжингаар шөл зууш хийж байгаарай. Мэдрэлийн өвчин тусах, бэртэх, биеийн эсэргүүцэл сулрах үед хүрэн манжинг эмчилгээнд хэрэглэдэг. Мөн бөөр, давсаг чулуужих үед хүрэн манжинг чанаж шүүсийг нь өдөрт гурван удаа уувал чулууг нь хайлуулдаг гэж судар бичигт заасан байна. Цус багадах, хөх сүүгүй болох, витамин Д дутагдах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн хэм алдагдах, өндгөвчний өвчин, арьс хуурайших, загатнах, эвэрших, үс унах үед хүрэн манжинг хоолондоо байнга хэрэглэвэл тустай.